Аймгийн Алдарт уяач Ш.Бат-Очир: Нэг жилийн наадамд уясан бүх морио түрүүлгэж, айрагдуулсан


Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Бат-Очир гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Сайн хүлэг эзнээ алдаршуулдаг. Алдартын хийморийг өргөсөн аргамаг хурдан хүлгэдийнхээ талаар танилцуулаач?
-Дааганаасаа эхэлж уягдан дөрөв түрүүлж, зургаа айрагдсан хурдан хонгор морь байлаа. Хонгор морины эцэг нь Сүмбэр сумын харьяат Лхасүрэн гэдэг хүний адууны угшилтай азарга байсан. Харин эх нь Хэнтийн Баянхутаг чигийн адуу байж билээ. Ах нь 18-19-тэйгөөсөө эхлээд хурдан морь уясан хүн. Түүнээс хойш алтан тууртын буянаар бишгүй л баярлалаа.
-Уяачийн гараагаа ямар насны мориор эхэлж байв?
-Ах нь гурван жилийн цэрэг. 1971 онд цэргээс халагдаж ирээд нэгдлийн адуу маллах болсон. 1976 онд нэгдлийн адуунаас даага уяж анх түрүүлгэж байлаа. Бас хонгор зүсмийн адуу үрээ байсан юм. Морь уяад авсан анхны түрүү тэр. Түүнээс хойш сумын наадамд даага, шүдлэн нэлээд хэдэн удаа түрүүлгэж, айрагдуулсан. Соёолон ч айрагдуулж л байлаа.
-Улсын аварга малчин болж байсан юм байна. Адуу маллаж байх үедээ юу?
-Би цэрэгт явахаасаа өмнө хоёр жил нэгдлийн адуу малласан. Цэргээс ирээд арван жил адуу маллаж байгаад өгч, хонь хариулах болсон юм. Улсын аварга малчин шагналыг хонь маллаж байгаад авсан. Бас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, Алтангадас одонгоор шагнуулж байлаа. Нэгдлийн хонь малласан 10 жилийн хугацаанд долоон мянга гаруй төл бойжуулж дээрх шагналуудыг авсан даа.
-Тэр их ажлын хажуугаар амжуулаад морь уяад л байдаг байж дээ?
-Нэгдэл нийгмийн албатай болохоор хол явж наадаж чадаагүй. Аймгийн наадамд нэг, Данзанравжаагийн наадамд гурван удаа л ирсэн байх. Гэхдээ дуртай юм болохоор яаж ийж завчилж байгаад Иххэт, Хэнтийн Дархан, Баянмөнх сумын наадамд очоод уралдчихдаг л байсан. Дархан сумын наадамд олон морь айрагдаж, түрүүлгэсэн дээ.
-Хичнээн айраг, түрүү байдаг вэ. Тоолж байв уу?
-10 түрүү, 10 аман хүзүү, 30 гаруй айраг авсан байна лээ. Тэгээд л аймгийн Алдарт уяач цолыг олгосон байх даа.
-Хамгийн одтой наадсан жил нь хэдэн оны ямар наадам бэ?
-Нэг жилийн наадамд дөрвөн адуу уяж ирээд, дөрвүүлэнг нь айрагдуулж байсан. Тэр л наадам хамгийн сайхан байдаг даа. Хонгор морь маань соёолондоо аман хүзүүдээд, хязаалан хонгор нь түрүүлж, шүдлэн тавалж байсан юм даг.
-Залуус адуугаа сайжруулахад ихээхэн анхаарах болж. Алдарт энэ тухайд хэр санаа тавьдаг бол?
-Энэ жил Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Мөнхбат гэдэг хүнээс 2-3 байдас, ганц нэг үрээ авчирсан. Эрээр нь азарга тавина гэж бодож байгаа. Би хуучны хүн болоод тэр үү, монгол адууг цус холдуулж монголоор нь сайжруулахыг дэмждэг. Харин сүүлийн үеийн залуус адуугаа эрлийзжүүлэх дуртай болж. Эрлийз адуу хөлийн хурдтай, гараад зайлчихвал гүйцэгддэггүй бололтой юм аа.
-Тантай нас чацуу Төмөрчулуун гуай даагаа өөрөө сургаж, уяаны ажлаа гардан гүйцэтгэдэг гэж байна. Таны хувьд?
-Өөрөө л гардаж уяна даа. Хүүхдүүд, ач зээ нар гэхдээ тусална аа. Ач ирж морь унаж өгнө. Бор-Өндөрт байдаг хүү ирж эмнэг догшныг нь номхруулж өгдөг юм
-Хүүхдүүд морь уяж байна уу?
-За даа, олонх нь төвд орчихлоо. Нэг хүү л төв, хөдөө хоёрыг хослуулж морь уях санаатай байх шиг байна. Ганц нэг адуу зах зухаасаа айрагдаж урам нэмж байгаа байх. Тэгж байгаад туршлагажих байлгүй дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
46 минутын өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
-
2 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
3 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
4 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
5 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
20 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
20 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
21 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
22 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
22 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
2 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
20 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
20 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
22 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
5 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
4 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
3 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
21 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
46 минутын өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна