АВАРГА ХУЛ
А.Тэлмэн
Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лувсандагвын Эрдэнэбаатар уул гарал Дэлгэрцогт сумын хүн. Дэрэн суманд насаараа ажиллаж амьдарсан. Одоо ч энэ нутгаараа харьяаллагддаг. Түүний төрсөн ах Л.Эрдэнэбаяр 1996 оны төрийн их баяр наадамд хул соёолон айргийн гуравт хурдлуулж байсан сайн уяач. Түүний сүүлийн хоёр жилийн дотор од болон гялалзаж байгаа хурдан хул азарганы түүхийг өөрөөс нь сонссоноо сийрүүлье. 2006 оны зун цаг. Таван толгойн уурхайн 40 жилийн ойн баяр наадам сүртэй зартай болсон юм. Эндээс нутагтаа наадахаар зорьж явсан Хоохорын Бадамсүрэн уяач замдаа машин тэрэг нь эвдэрч жаахан барцадтай явж. Л.Эрдэнэбаатар энэ үед говийн хүний сайхан сэтгэлээр тусалж дэмжээд явуулсан байна. Уурхайн 40 жилийн ойд говийнхон бараг бүгд цугласан гэмээр өтгөн наадам болов. Дөрвөн түрүүг Дундговийнхонд алдаж, нэг түрүүг нь Төв аймгаас ирж авсан байна. Х.Бадамсүрэнгийн бор азарга түрүүлжээ. Тус баяр наадмын дааганд хожмын нэрт хурд Тугал ухаа түрүүлсэн бол шүдлэнд Дундговийн Бадамгаравын Мөнхбатын буурал(2008 оны Сайхан-Овооны улсын бүсэд айрагдсан), хязааланд Л.Бямбаноровын зээрд, соёолонд Ё.Батнасангийн хурдан халзан морь, их насанд Хулдын Д.Батхуягийн аварга хээр (15 настай аймагтаа түрүүлсэн) гээд аварга хүлгүүд түрүү магнайд цоллуулав. Хоохорын Бадамсүрэн ч нутгийн довонд азарганы түрүү авсандаа урамшиж буцахдаа Л.Эрдэнэбаатарт хандаж “Дүү дуртай азаргандаа гүү тавиарай” гэсэн байна. Эхний удаа тавьсан гүү нь бүтэлтэй юм болсонгүй. Хоёр дахиа гүү тавихдаа Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Буриад улсад айлчлахад бэлэгт ирсэн Будённый хээр азарганд Баярын саарлуудын угшилтай хул гүү тавьжээ. Тэр хээр азарга Налайх дүүрэгт Хоохорын Бадамсүрэнгийн адуунд байсан хэрэг. Хойтон жил нь хул гүүнээс эр хул унага гарсан нь өнөө жилийн төрийн наадмын эрлийз дээд насны аман хүзүү хул азарга билээ. Ингэж сайхан сэтгэлийн хариуд бэлэг болон ирсэн хул үрээ төрийн том наадмын дөрвөн айргийг Л.Эрдэнэбаатарт амсуулаад байна.
Шүдлэн насанд нь Дэлгэрцогт сумынхаа баяр наадамд хол түрүүлгэж хязааландаа хавар нутаг орондоо юунд ч гүйцэгдээгүй гэдэг. Улсын их баяр наадмын эрлийз дунд насанд уралдаж замын турш өнгөлсөөр 2013 онд улсад түрүүлээд хасагдсан Энхболдын Анарын буган үрээнд дийлдэж аман хүзүүджээ. Түүний дараа Дундговь аймгийнхаа довонд юунд ч гүйцэгдэлгүй түрүүлэв. 2015 онд төрийн их баяр наадамд эрлийз дээд насанд мордож Максын хурдан халиун азаргыг арай баралгүй аман хүзүүдсэн байна. Мөн л хэд хоногийн дараа Говь шанхын их даншиг наадамд айргийн гуравт хурдалж том наадмын хүлэг болохоо дахин нэг батлажээ. Хул азарганы эхийнх нь эцэг 1996 оны улсын баяр наадамд гурваар давхиж байсан Баярын Арслангийн адууны хул азарга. Хурдан хул азарга тэгэхээр эх талаараа Баярын домогт саарлуудтай хамаатах юм.
"Тод магнай" сэтгүүл №70
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна