Аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаатар: Унаган адуунууд сайхан давхиад урамтай л байна
А.Тэлмэн 2015 оны 11-р сарын 24 -нд
АХ-94 жилийн ойн баяр наадмаас...
-Хул азарга аргагүй хурдан хүлэг гэдгээ бататган дахин айрагдлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Аварга хул маань өнгөрсөн жил эрлийз дунд насны ангилалд аман хүзүүдэж байсан, өнөө жил эрлийз дээд насанд дахин аман хүзүүдлээ. Баяртай байлгүй яахав.
-Ноднин улсын наадмын дараа хаана уралдлаа?
-Дундговь аймагтаа болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ. Энэ жилийн тухайд хавар “Дүнжингаравын хурд”-д 13 билүү 15-аар давхиад, улсын наадамдаа уралдаж айрагдаж байгаа нь энэ. Түүний дараа Өмнөговь аймагт болсон “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд гурваар давхиад, ММСУХ-ны 20 жилийн ойд наймласан шүү дээ.
-Төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ерөөсөө л хул азаргатайгаа очсон. Өнөө жилийн хувьд ган гачигтай жаахан хүндхэн л байлаа. Гэхдээ яахав ээ, хурдан тууртын буян ивээж төрийнхөө наадмаас мөнгөн медаль хүртээд л буцлаа.
-Улс, бүсийн гэлтгүй хонин жилийн уралдаануудадаа ямархан амжилт үзүүлсэн бэ? Хоёр даага нь их хурдан байгаа дуулдсан?
-Зээрд, хээр зүсмийн манай өөрийн унаган хоёр даага бий. Сумынхаа наадамд нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдсэн. Зээрд нь энэ жил хоёр аман хүзүүдэж, гурав айрагдсан. Хээр нь болохоор сумынхаа наадамд түрүүлээд, аймгийн баяр наадамд аман хүзүүдээд, өөр жижиг наадмуудад хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн.
-Даагануудынхаа удам угшлыг танилцуулаач?
-Зээрд үрээ нь эх талаасаа тойруулга цустай. МУ-ын Алдарт уяач Жамбалсүрэн гэж хүний тойруулга угшилтай Оонон хэмээх азарганд гүү тавьж, эх нь гарсан юм. Харин хээр нь болохоор манай яг өөрийн унаган адуу. Эцэг нь Арслангийн хул гэж соёолондоо /1996 оны/ улсын наадамд гурваар давхиж байсан адуу. Тэр наадамд Хэнмэдэх Тод манлайн хар морь түрүүлж, манай хул гурваар давхиж байсан юм.
-Тийм байж зээрд дааганы эх нь?
-Эх нь манай унаган гүү байдаг юм. Энэ хоёроос гадна бас нэг хонгор даага хурдан байгаа. Хонгорын эцэг нь сумандаа түрүүлж, 1997 онд Зава Дамдины мэндэлсний 130 жилийн ойд дөрвөөр давхин анхны “Их хурд”-д урилгаар оролцож байсан хонгор азарганы маань төл байгаа юм.
-Аргагүй удамтай үрээнүүд юмаа...?
-Унаган адуунууд сайхан давхиад урамтай л байна.
-Өнөө жилийн наадмуудаас аль нь хамгийн сайхан санагдав?
-Наадам болгон сайхан даа. Гэхдээ ММСУХ-ны 20 жилийн ойн наадамд жаахан сэтгэл дундуур байгаа. Нуугаад яахав. Яагаад гэхээр миний хул азарга наймаар давхихад бай нь гээд 5000 төгрөг өгч байна лээ. Бүсийн наадам шүү дээ. Тэр тусмаа уяачдын холбооны ой. Уяачийн хөдөлмөрийг жинхэнэ үнэлэх ёстой уралдаан гэж бодохоор жаахан сэтгэл дундуур байгаа. Ер нь тэгээд аль ч газрын наадмын эрлийз ангиллын морьдын бай эрс бага байх юм. Цол зэрэг олгохдоо адилхан тооцож байгаа шигээ, бай шагнал дээрээ ч гэсэн ижил хандаж болдоггүй юм байх даа. Адилхан л хөдөлмөр шаардана шүү дээ. Магадгүй зарим нэг талаараа эрлийз нь илүү ч байж мэднэ.
-Тэр ч тийм шүү. Хул азаргандаа хэдэн гүү хураалгасан бэ?
-Уяа азарганд олон гүү тавьж болохгүй л дээ. Энэ жил цөөн хэдэн гүү хураалгасан. Ирэх хавар анхны төл нь гарна даа.
-Эцгийн шийрийг хатаах хурд төрөх бизээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажил, үйлсэд мөн амжилт хүсье.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна