Ц.Намжил: Дээр үед суманд айраг, түрүү авахад медаль өгдөггүй, уургаар шагнадаг байсан


Өдгөө 84 насыг зооглож буй Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Намжил гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Намжил гуай таны аав морь уядаг байв уу. Өвөг дээдсээс тань ямар хүмүүс хурдтай байв?
-Манай аав Цэвэлийн Жанцан гэж морь мал уядаг, сумын мянгат малчин хүн байсан. Тухайн үедээ Маршалын шагнал хүртэл авч, Чойбалсангийн гарын үсэгтэй мөнгөн самбар, агар зандан хувин, эрээн майхан зэргээр шагнуулж байлаа. Тэр үед мянгат малчин цөөхөн байсан даа.
-Нэгдлийн малыг тэгж өсгөө юу. Хувийн малаа юу?
-Хувийн малаа өсгөн мянга хүргэсэн. Нэгдэл нийгмээс бүр өмнө, их дээр үед дээ.
-Та Цэнд гэж хүнээр овоглодог юм байна шүү дээ. Энэ юун хүн бэ?
-Цэнд гэдэг нь миний эмэг ээж. Би эмэг ээжийнхээ гар дээр хүмүүжсэн юм. Хэдийгээр миний төрсөн эцэг Цэвэлийн Жанцан гэж хүн байсан ч ам өрх тусдаа байлаа. Би айлын ууган хүү. Аав маань өөр эхнэр, хүүхдүүдтэй байж. Энэ талаар би том болсон хойноо л мэдсэн.
-Аав тань морь мал уядаг хүн байсан гэсэн үү?
-Тийм ээ. Их олон хурдан адуутай, айраг түрүү нэлээд хэд авч байсан гэсэн. Тэр үедээ бараг 500 шахуу адуутай байсан байх.
-Аав тань тэр хурдан хурц адуунаасаа танд өгсөн үү?
-Үгүй ээ, ам өрх тусдаа, өөр амьдралтай хойд эцгийн гараар хүн болсон болохоор өөрийн эцгийн адуунаас надад юу ирэх вэ. Манай хойд эцгийнх бол адуу мал цөөхөнтэй, зургаан хүүхэдтэй, тарчигхан айл байсан.
-Та хэдий үеэс морь уях болсон бэ?
-20 гаруй настайгаасаа 1950-иад оны үед нэгдэл нийгэмчлэл үүссэн үеэс эхлэн морь уясан. Манайх цөөвтөрхөн адуутай байсан, ганц хоёрхон морь уяад гайгүй давхиулчихдаг л байсан.
-Хурдан морины уяа сойлго тааруулахаас өөр ямар ажил алба эрхэлж байв?
-Би дээр үед нэгдлийн адуу маллаж байгаад аймгийн төв орж хэдэн жил амьдарсан. Нэгдэл малаа дийлэхгүй болж урьд мал маллаж байсан хүмүүсээ хөдөө татаад, би 1978 онд Батноров сумандаа ирсэн. Тэрнээс хойш Худалдаа бэлтгэлийн ангид хэдэн жил ажилласан, нярав, агент хийгээд, нийт 20 шахам жил худалдааны байгууллагад ажилласан. 1990-ээд оны үед тэтгэвэрт гарсан.
-Хэдий үеэс морь мал идэвхитэй уяж, айраг түрүү хүртэж эхэлсэн бэ?
-1978 оноос Батноров сумандаа ирснээс хойш морь уясан. Би ч уяна, хүүхдүүд маань ч уядаг. Сумын наадамд хоёр, гурван азарга түрүүлгэсэн. Би дөрөв, таван сайн азаргатай байсан. Нэг алаг азаргыг Арслан Даваадоржоос тухайн үедээ гайгүй үнэтэй авч байлаа. Тэр азарганаас нэлээд хэдэн гайгүй хурдан адуу гарсан. Миний буурал духтай хүрэн азарга сумандаа хоёр аман хүзүүдэж, нэг түрүүлсэн. Хурдан цоохор азарга маань Бэрх тосгоны наадамд түрүүлээд, Батноров сумандаа түрүүлж, 4-5 айрагдсан.
-Тэр цоохор азарганы төлүүд танай суманд их тарсан уу?
-Тийм ээ, их тарсан. Тэр алаг азарганы угшилтай цоохор азарганууд манай суманд олон байдаг. “Аварга цоохор” гэдэг нэртэй хурдан азарганы төл дөрвөн хөл цагаан алаг тэр азарганаас их хурдан цоохор адуунууд гарсан даа.
-“Аварга цоохор” гэдэг нь хаанахын адуу байсан юм бол?
-“Аварга цоохор” бол Арслан Даваадоржийн адуу байсан. Дээр үед Гонгор гэж Ламын хийдээс Хятад руу идэшний адуу туудаг хүн байсан гэдэг. Тэр хүн агтнаас нэг цоохор байдас авчирсан. Цоохор байдас нь шөнө бараг унтдаггүй, босоогоороо л жаахан унтдаг адуу байсан гэж хүмүүс ярьдаг байсан. Мөн тэр үед морь сайн уяж давхиулдаг, Ухаа хүзүү Сандаг гэж өвгөн байж. Тэр өвгөний угшилтай хүрэн азарганд нөгөө цоохор байдасаа тавиад төл авсан нь тэр “Аварга цоохор” азарга болсон юм гэнэ билээ. Тэр “Аварга цоохор” их сайн төлтэй азарга байсан. Тэрнээс төрж гарсан бараг хорь орчим хурдан азарганууд манай сумаар тарсан гэж Арслан Даваадорж ярьдаг.
-Өөр энд тэндээс хурдан хурц адуу хэр цуглуулж байв?
-Даваадоржоос авсан алагаас гадна аймгаас буцаж ирэхдээ хэдэн хурдан азаргатай ирсэн би. Галшарын угшилтай хурдан цоохор азаргыг Баянхутаг сумын Жамсран гэж хүнээс авсан. Бас нэг хээр азарга авчирсан. Тэднийгээ “Аварга цоохор”-ын угшилтай гүү, байдастай нийлүүлж, хэдэн хурдан адуутай болсон доо. Галшар угшилтай тэр цоохор азаргыг хулан угшилтай гэж зарсан хүн нь надад ярьж байсан. Тухайн үед нэг тугалтай үнээн дээр морь өгч авсан нь чамгүй үнэтэйд орж байлаа. Тэрнээс миний буурал цоохор адуунууд гарсан даа.
-Таныг багад энэ нутаг оронд морио сайн давхиулдаг ямар сайн уяач нар байв?
-Намайг хориод настай байхад сайхан хурдан адуутай, сайхан ахмад уяач нар байсан. Гаваа, Дамдинсүрэн, Молом, Дугаржав, Гэрэл, Лувсан гэж хурдан адуутай, сайн давхиулж олон айраг түрүү авдаг уяач нар байв. Бас хойд чигт манай төрсөн аав Жанцан морио сайн давхиулж, олон айраг түрүү авдаг уяач байлаа.
-Нутаг орондоо хурдан алдартай хүлгүүдээс нь дурдвал?
-1950-иад оны дунд үед Минжийн Гэрэлийн хурдан ногоон морь, ухаа азарга гэж байсан. Дугаржавын улаан гэж хурдан азарга байлаа. Гарамын хээр азарга, Лэгцэгийн Данзангийн ухаа азарга гэж олон жил түрүүлсэн хурдан азарганууд байсан. Данзангийн ухаа азарга гурван жил дараалан түрүүлсэн, барианд орж ирээд хөлсийг нь хуссан хойно дараагийн азарга орж ирдэг асар их хурдтай азарга байсан шүү.
-Нэгдэл нийгмээс өмнө тийм байж. Таныг ид уяж байх үед ямар сайн уяачид байв?
-Тангадын Сандагдорж гэж сайн уяач байсан, морь сайн давхиулдаг, Батсуурийн аав. Манай бригадын Доржсүрэн гэж сайн уяач бий. Дээр үед суманд айраг, түрүү авахад медаль өгдөггүй, уурга гэх мэт юмаар шагнадаг байсан.
-Танай хүүхдүүдээс таныг залгаж морь уяж байгаа хүн байна уу?
-Манай дөрвөн хүү дөрвүүлээ морь уяна. Одоохондоо цол хэргэмд хүрээгүй, гэхдээ давгүй морио уяж, сумандаа айраг, түрүү авч л байдаг.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-2002, 2003 онд морьд давгүй сайн давхисан.
-Батноров сум 2007 онд “Хоёр түмэн адуутай” сум болж байсан. Энэ нутагт адуу ингэж тааваараа сайхан өсдөгийн онцлог юу вэ?
-Манай сум 1997 онд түмэн адууны баяр, 2007 онд хоёр түмэн адууны баяр хийсэн. Адуу ингэж сайхан өсдөг нь орон нутгийн малчин ард түмний маань итгэл зүтгэлийн үр шим шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа Намжил гуай. Эрүүл энх, урт удаан наслаарай.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 минутын өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
14 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
15 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
16 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
16 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
16 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
19 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
20 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
23 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
23 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
19 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
23 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
20 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
15 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
23 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
14 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
16 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
16 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
3 минутын өмнө 195 соёолон бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна