Аймгийн Алдарт уяач Т.Дамдинсүрэн: Сүүгүй даага уяад айрагдуулж байлаа


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Дамдинсүрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дамдинсүрэн Алдарт хурдан туурттай холбогдоод хэчнээн жил болж байна вэ?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би Сүхбаатар аймгийн Уулбаян сум, хуучнаар Сэцэнхан аймгийн хүн. Ардын боловсролын тэргүүний ажилтан, мянгат малчин, аймгийн Алдарт уяач цолтой. Харин хурдан морины уяаг 21 настайдаа эвлүүлж эхэлснээс хойш 50 шахам жил болж байна. Миний төрсөн эцэг Шадивдондов хурдан хүрэн адуутай хүн байсан. Тэр утгаараа адуутай их ойр өслөө. Гэхдээ би чинь өвөө Түмэнгээрээ овоглодог юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт болж байв?
-2003 оны аймгийн Алдарт уяач болсон. Энэ хугацаанд аймаг, сумын наадмаас 40 гаруй айраг түрүүтэй. Түүнээс 9 нь түрүү байгаа. Одоо ч авч л байна.
-Хуучин цагт дээд боловсролтой хүн морь уяна гэдэг амаргүй байсан гэдэг. Анх ямар насны мориор уяа эхэлж байв?
-Тэгэлгүй яахав. Анх 1964 онд хүн дагаж морь уяж эхэлсэн. Эндээс нэг их удалгүй уясан морио зургаагаар давхиулчихаад жигтэйхэн их баярлаж байж билээ. Үүнээс дөрвөн жилийн дараа Бумбатын Өлзийтийн нүүрсний уурхайд багшаар ажиллахаар болж 1972 он хүртэл морь уялгүй хэсэг завсарласан. Ингээд 72 оны намар төрсөн нутаг Уулбаяндаа ирж, дараа жил нь сумынхаа наадамд хусран хээр даагаа уяж мордуулаад гуравлуулсан. Бас 1973 онд юм болов уу даа, хүнээс нэг хусран даага 500 төгрөгөөр худалдаж аваад долоолуулсан. Хойтон нь шүдлэн үрээ уяад Уулбаян сумынхаа наадамд аман хүзүүдүүлж, хязаалан тавлуулж, соёолондоо жоохон эвгүй уралдаад, тэрнээс хойш хөлийг нь эвгүйтүүлчихээд дахиж уяж чадаагүй. Тухайн үед 500 төгрөг гэдэг их мөнгө шүү. Амралтынхаа мөнгөөр авч байсан юм. Гүүтэй хусран даага л даа. Гэхдээ даагыг нь 500 төгрөгөөр авсан нь тэр. Эх нь минийх болох ёстой гүү байсан юм. Тэр үед бас нэг хээр морь надад байлаа. Даагандаа гуравт орж, шүдлэн үрээ тавлаад, хязаалан 12-оор, соёолон айргийн таваар орж байсан. Шинэхэн уяачийн гараа нэг иймэрхүү л эхэлж байлаа шүү дээ.
-Хаанахын ямар угшилтай адуунууд вэ?
-Галшар нутагт Өвгөн ноён гэж алдарт сайн уяач байсан даа. Энэ лут уяачтай эрдэм чадлаараа эн тэнцүү баян Со гэж уяач байлаа. Манай хөгшний дээдчүүл, миний эцэг Шадивдондов энэ баян Согийн удмынхан байгаа юм. Тиймдээ ч манай адууны дээд өвөг нь эндээс эхтэй. 1952 онд гэдэг байхаа Сүхбаатар аймгийн 10 жилийн ойгоор миний эцгийн адуу түрүү магнайд хурдалж байсан юм гэнэ лээ. Үүнээс хойш Шадивдондовын адуу явсаар Борын Өвгөн, Борын Өвгөнөөс Балдангийн Ренчиндоржид очсон байдаг юм. Харин Балдангийн Ренчиндорж надад нэг хээр эр унага, дүү Самдангийн Жалхаа нь нэг охин унага бэлэглэсэн. Охин нь нөгөөдөхөөсөө хоёр дүү байсан. Ингээд соёолон азарганд шүдлэн байдсаа хураалгаж, гарсан төл болгон нь хурдалсан. Эндээс л миний хурдан адуунууд гарч эхэлсэн юм даа. Тэр хонгор гүүнээс долоон хурдан азарга төрсөн нь дандаа л айраг түрүүнд хурдалдаг байлаа. Тэрнээс өмнө төрсөн охин төлүүдийг нь би дүү нартаа бэлэглэчихсэн юм. Хонгор гүүнээс төрсөн нэг эр унага сүүгүй даага байхаасаа л айрагдаж, сумынхаа наадамд дөрөв түрүүлж, хоёр аман хүзүүдсэн. Үүний дүү хээр азарга сүүгүй даага байхдаа сумандаа дөрөвт орж байсан ч түүнээс хойш түрүүлээгүй. Их сонин шүү. Түрүүлж ирэхээрээ эргэж хараад зогсчихдог зантай. Тэгээд зургаан удаа айрагдсан. Харин дараагийн эр унагыг нь Балдангийн Ренчиндоржид бэлэглэсэн юм. Тэнд очоод суманд нэг түрүүлж, нэг айрагдсан. Гэтэл удалгүй эзэн нь бурхан болж, хөөрхий азарга эзэнгүй байж байгаад дууссан даа.
-Одоо таны нэрийг гарган хурдалж байгаа ямар ямар хүлгэд байна вэ?
-Байна байна. Энд нэг түүх сонирхуулахад 2001 онд Ханхэнтий аймагт нэг жил наадсан юм. Тэр жил манай Уулбаян сум үлийн цагаан оготнод идэгдээд арга буюу хэдэн малаа аваад Хэнтий аймгийн Баянхутагт нутаглаж таарсан. Тэр зун хурдан хүрэн азарга маань их хурдан байсан ч хөлийг нь жаахан эвгүйтүүлчихсэн болохоор Хэнтийн наадамд мордуулаагүй. Соёолон бор морь, шүдлэн хонгор үрээ, хусран хар даага авч очсон байсан л даа. Миний хар даага чинь хүрэн азарганы маань төл. Эх нь Далиу ногооны угшилтай юм. Аварга хээрийн эзэн Агваан багш бид дотны найзууд. Нэг удаа би тэдний адуунаас нэгэн гүү сонгож “энийгээ бариад аль” гэсэн юм. Ингээд хоёулаа наймаа тохирч авсан гүүнээс төрсөн төл байгаа юм даа. Ингээд Хэнтийд хүрэн азаргаа мордуулаагүй. Харин соёолонгоо мордуулж гуравлуулчихлаа. Маргааш нь шүдлэнгээ дөрөвлүүлж, даагаа аман хүзүүдүүлсэн. Даага мордоход би нэг хүний машинд ороод суучихсан юм. Ингээд даага эргэж миний хар даага эхний долоо, найм дотор л яваад байна шүү. Хэсэг яваад нэг шарга даагатай хоёулаа тасраад гараад ирлээ. Гэхдээ миний хар даага нэлээн ард нь яваа. Ингэж яваад суух байлгүй гэж бодож байтал үгүй шүү. Бариа ч дөхөж байна. Тэгсэн машинтай дөхөөд очихоор л араар нь суучихаад байхаар нь “больё ахынх нь хэмжээ энэ” гээд машинаас буучихсан. Тэгэхэд шарга даага аман хүзүүдэж, миний хар даага аман хүзүүдсэн.
-Хэнтийгээс өөр гадагшаа гарч уралдаж байв уу?
-Бас нэг жил хоёр хусран даага уяад Дорноговь руу гарлаа. Нутгийнхаа Дугаржав өвгөн, Ганбат, манай хүү Хүдэрбаатар хэдүүлээ гурван тэмээн тэрэгтэй, Ноён хутагтын 195 жилийн ойд оролцохоор явж байгаа нь тэр. Ёстой уйгагүй явсан. Очоод 250 даага уралдахад миний зээрд даага тавд орж, нөгөөх нь есөлж байлаа. Бас 2011 онд Дорнод аймгийн 80 жилийн ойд хоёр шүдлэн үрээтэй очоод “эр хүний хоншоор байна” нэгийг нь бараг л түрүүлгэсэн. Унаж байгаа хүүхдээ муу хэлж болохгүй л дээ. Гэхдээ тэр үед унаач хүү ялимгүй жаахан алдаа гаргаад аман хүзүүдчихсэн. Харин нөгөө хонгор үрээ нь тавд орсон. Ноднин аймгийнхаа 70 жилээр Уулбаян сумандаа гуравт орсон даагатайгаа очсон нь жоохон явж байгаад сууна лээ. Ингээд яривал их юм байна даа.
-Эдгээр амжилтыг харвал та бага насны адуунд “гаршсан” хүн бололтой?
-Магадгүй. Миний бодож байгаагаар бүдүүн адууг бодвол бага адуу уналгаа эдэлгээ бага шаарддаг юм болов уу. Нас өндөр болж байгаа болохоор өөрөө унаж эдэлж чадахгүй юм. Захын хүнийг чи унаад ир гэвэл санаанд таарахгүй байх нь бий. Харин бага адуу эдэлгээ бага. Гэхдээ дааган адуу хэцүү нь хэцүү л дээ. Би сүүгүй даага хүртэл уяж үзсэн. Тэжээл өгөөд үхрийн сүүгээр угжаад айрагдуулж байлаа. Мэдээж гүүний сүү өгвөл бүр л сайн. Тэр Дорнодод айрагддаг хоёр үрээний тавд ордог нь гүүний сүүгээр угжсан даага юм шүү дээ.
-Хүүхдүүд тань аавын уяаны эрдмийг залгамжлан үргэлжлүүлж байна уу?
-Тийм ээ хүү маань залгамжлан уяа эвлүүлж байгаа. Би хоёр охин, нэг хүүтэй. Нэг хүргэн морь унана, нэг хүрэн машин унана. /инээв/
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.
-Баярлалаа. Өнөө жил Хэнтийн 90 жил, Дорноговьд зүүн бүсийн наадам Ноён хутагтын 290 жилийн ой, манай Мөнххаан сумын ой гээд олон чансаатай том наадмууд болно, оролцоно доо. Ярилцлагынхаа төгсгөлд Монгол эх орон минь хөгжин цэцэглэж, мал сүрэг маань зуд турхангүй өсөж үржиг. Монгол төрийн сүр сүлд өөдөө байж унага болгон босоо төрөх болтугай гэж ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 минутын өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
-
2 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
4 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
6 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
20 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
21 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
22 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
22 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
23 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
2 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
20 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
6 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
4 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
22 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
1 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
-
15 минутын өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна