Г.Магсар: Сүүлийн үед манайхны адуу эрс сайжирж байгаа

2015 оны 10-р сарын 20 -нд

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, “Нутгийн хийморь” Онгон сумын МСУХ-ны тэргүүн Г.Магсарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. Хурдан морины уралдаанд хэдэн аймгийн хүлгүүд өрсөлдсөн бэ?
-Онгон сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 18,19-ний өдрүүдэд болж, Сүхбаатар, Дорнод, Дорноговь зэрэг зэргэлдээ аймаг, сумдын уяачид ирж оролцлоо. Азарганы уралдаанд 126, их насанд 155, соёолонд 138, хязааланд 185, шүдлэнд 182, дааганд 160 хурдан хүлгүүд мордсон. Олон газрын хурд чуулсан болохоор сумын засаг даргын тамгын газраас томилогдсон баяр наадмын комисс, сумын уяачдын холбоо хамтран зохион байгуулалтын тал дээр ихэд анхаарч ажиллалаа. Жишээлбэл 80 гаруй метрийн өргөнтэй гарааны төхөөрөмжийг ашиглаж, уралдааны замыг зассан. Мөн морь дагах машинуудад хориг тавьж, хашиж туухаас сэргийлсэн. Уралдаанч хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд сумын хүүхдийн байгууллагтай хамтран ажиллаж, хүүхэд нэг бүрийг даатгалд хамруулж, хамгаалалтын хэрэгсэлээр хангаж, ноймор зүүж явуулсан. Үүний үр дүнд хүүхэд гэмтэж, бэртэж тохиол гараагүй. Зам цагаан сайхан наадлаа.
-Наадмын тэр дундаа морин уралдааны гол мөн чанар, амин сүнс нь тэр шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөллийг комисст оруулж наадмаа сайхан дэг журамтай болгосон. Мөн түрүүлж, айрагдсан морьдыг тусгай хашаанд оруулж, эздийг нь сурвалжлагчидтай ярилцах боломжоор хангасан.
-Аль ч газрын наадамд морьдыг үүлдэрлэг байдлаар ялгах асуудал маргаан үүсгэж байна. Та бүхэнд тийм хүндрэл тохиолдов уу?
-Өнгөрсөн хавар манай суманд Сүхбаатар аймгийн өмнөд бүсийн уралдаан болсон. Тэр уралдааны ажигласан туршлага дээрээ түшиглэн үүлдэрлэг байдлаар ялгасан. Ялгалтын тухайд ямар нэг маргаан мэтгээн гараагүй ээ.
-Онгончууд одтой сайхан наадаж, олон айраг түрүү авчээ. Уяачид нь бэлтгэл сайтай байсан бололтой?
-Соёолонгоос бусад насны түрүүгээ манайхан өөрсдөө авсаан. Дорнодын Матад сумаас нэг даага айрагдаж, Уулбаян сумын азарга аман хүзүү, айргийн гуравт хурдалсан. Бид түрүү морио гурван сая, аман хүзүүгээ 2,5 сая, айргийн гурваа 2,0 сая, айргийн дөрвөө 1,5 сая, айргийн таваа 1,0 сая төгрөгөөр тус тус байлж, 6-10 хүртэлх морьдын эздийг 300,000, 11-20 хүртэлхийг 100.000, 21-30 хүртэлхийг 50.000 төгрөгөөр урамшуулсан.
-Ерөөлтийн хүрэн халзан, Энхтайваны хонгор халзан, Зоригтын хээр гээд энэ нутгаар овоглодог хурдан хүлгүүдийг морь сонирхогчид андахгүй. Аймгийнхаа хэмжээнд Онгон сум хурдаараа хэдэд бичигддэг вэ?
-Сүүлийн үед манайхны адуу эрс сайжирч байгаа. 2012 онд болсон аймгийн 70 жилийн ойгоор манай сумын азарга гурвалж, хязаалан дөрвөлж, соёолон таваар давхисан шүү дээ. Сая аймагт болсон зүүн бүсийн уралдаанд их морьд дараагаараа орж айрагдлаа.
-Сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн хүн байна вэ?
-Монголчууд тэр аяараа моринд дуртай. Морь уяхгүй эр хүн цөөн болж дээ. Ялангуяа сүүлийн үеийн залуучууд бүр ч ихээр хурдан морь сонирхох болж. Манай сумын хэмжээнд 200-гаад хүн морь уядаг. Нэг улсын Тод манлай, 28 аймгийн Алдарт, 64 сумын Алдарт уяачтай.
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулсан та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд тань амжилт хүсье. Та бүхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
Сэтгэгдэл бичигдээгүй байна