Халзангийн хурдан халтрууд хаа ч хурдална...
Халхын хаа ч шандас юугаа гайхуулж, салхи исгэртэл давхидаг хурдан буянгуудийн өлгий нутаг бол Сүхбаатар аймгийн Халзан сум. Тиймдээ ч “Халзангийн адуу хаа ч уралдана” гэсэн өгүүлбэрийг голыг нь олсон тодорхойлолт хэмээдэг бизээ. Нутгийн нэрийг цуурайтуулан, наадмын дэвжээг чимж явсан шандаст хурдан хүлгэдийн нэг нь Д.Цэвэгсүрэнгийн хурдан халтар азарга юм. Нэгэн цагийн цуут хүлгэдийн нэг энэхүү халтар азаргыг Халзангийн хурдан адуунуудаас онцлон дурдахын учир нь түүний үр төлүүд эцгийн шийрийг хатаан хурдалж, бэсрэг угшил болтлоо тарсанд байгаа юм. Одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сум буюу тэр үеийн Өлзийт, Дэлгэрэх сумын зааг нутгаас халтар азаргатай адуутай нэгэн эрхэм 1960 оны сүүлээр одоогийн Халзан сумнаа нүүж ирсэн нь Гэндэнгийн Бадиа гэгч байлаа. Бадиагийн халтар азарга хурдан адууны шинж бүрдсэн сайхан хүлэг байсан тул угшил гарвалыг нь хөөн асуувал Дэндэв тайжийн хүргэн, адуучин “Хөх” хэмээх Цэрэн хиагийн тайж угшилтай хүрэн азарга, Банди угшилтай гүү хоёрын дундаас төрсөн хүлэг хэмээв. Бүр тодруулбал Бадиа банди угшилтай тэрхүү гүүг мөнгө хатуу байх үед нэлээдгүй өндөр ханшаар буюу 1000 төгрөгөөр худалдан авсан аж. Ийнхүү Тайж, Банди адууны цус нийлсэн халтар азарга тухайн үедээ Дагмид адууны цустай хоёр цагаан, Өлзийт сумын Лхүндэгийн босоо цавьдарын угшилтай шарга гүүг хурааж байж. Мөн Бадиагийн халтар азарганы төл босоо цавьдарын угшилтай гүүнээс гарсан шарга даагыг Онгуу Манлайн аав Цэндсүрэн хүүгээ цэргээс ирэхэд нь буюу 1971 онд авч өгсөн нь Манлайн хурдан шарга азарга аж. Шарга азаргaны төл халтар унагыг 1977 онд Д.Цэвэгсүрэн шүдлэнд нь авсан бөгөөд тэр нь энэхүү нийтлэлийн гол баатар халтар азарга билээ.
Халтар азарга шүдлэн цагаас буюу 1977 оноос эхлэн уягдаж, тэр жилээ сумынхаа баяр наадамд гурваар давхиж байсан байна. Түүний дараа 1980 оны баяр наадамд түрүүлж тэр цагаас хойш 1988 оныг хүртэл завсаргүй есөн жил сумынхаа баяр наадамд түрүүлж айрагдан босоо хүлэг гэдгээ батлан харуулсан билээ.
1977-Айргийн гурав
1980-Түрүү
1981-Аман хүзүү
1982-Айргийн гурав
1983-Түрүү
1984-Түрүү
1985-Аман хүзүү
1986-Аман хүзүү
1987-Түрүү
1988-Айргийн дөрөв
Халтар азарга өөрөө хурдлахын зэрэгцээ үр төлүүд нь хурдалж, нэгэн үе Халзангийн наадмыг халтруудын төл чимж байсан хэмээдэг юм. Цэвэгсүрэн уяач насан өндөр болж хүү Эрдэнэдалайдаа адуугаа өвлүүлсэн бөгөөд хүү нь халтар азарганы үр төлүүдээр урамтай сайхан наадаж байжээ.
Халтар азарганы гал төлүүд /эр/:
1. Залуу халтар
1993 онд Халзан сумын наадамд түрүүлж байсан бөгөөд Эрдэнэдалайн Бавгар халтар, Дааган халтар, Санжаагийн халтар, Гантөмөрийн хүрэн, Гансүхийн хээр /Ухна Манлайн хөвгүүд/ Өвгөнцэрэгийн хээр зэрэг олон сайхан хурдан азаргуудыг төрүүлсэн юм.
2. Илүү хавиргатай хүрэн азарга
/Залуу халтрын дүү/ -1994 оны сумын наадмын аман хүзүү, 1997 оны айргийн тав
3. Хавчиг хээр
Хавчиг хээрийн төл хонгор гүүнээс аймгийн Алдарт уяач Э.Эрдэнэдалайн Ембүү азарга гарсан бөгөөд Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” анхны уралдаанд хавчиг азарга түрүүлж байжээ.
Ембүү азарга өөрөө хурднаас гадна үр төлүүд нь хурдалж, удамт хүлгэд гэдгээ батлан харуулсаар байна. Жишээлбэл дааган цагаасаа эхэлж уягдан аймгийнхаа хэмжээний дөрвөн ч наадамд түрүүлсэн Нуман хээр Ембүү азарганы анхны төл нь. МУ-ын Алдарт уяач Т.Гантөмөрийн нэртэй энэ хурдан хүлэг өнгөрсөн жил шүдлэндээ төрийнхөө их баяр наадамд айргийн таваар хурдалсныг эрхэм уншигч та бүхэн санаж буй байх. Нуман хээр 2013 гарсаар “Жавхлант шаргын хурд” уралдаанд долоод давхиад байгаа юм. Ембүү азарганы хоёр дахь төл халиун даага Сүхбаатар аймгийн 70 жил, зүүн бүсийн даншиг наадамд аман хүзүүнд хурдалсан бол Архангай аймгийн харьяат Гантөмөрт очсон зээрд азарга “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд мөн аман хүзүүдэж байсан юм. Ембүү хээрийн үр төлөөс эцгийн шийрийг хатаан хурдалсан өөр нэг адуу Говь-Алтай аймгийн харьяат Амарзаяагийн хүрэн азарга. Хүрэн азарга очсон цагаас эхлэн айраг түрүү алдаагүй бөгөөд 2010 онд Говь-Алтай аймаг байгуулагдсаны 70 жилийн, баруун бүсийн даншиг наадамд айрагдсан. Мөн Хөвсгөл аймгийн харьяат Ганболдод очсон хүрэн үрээ тэр хавийн уралдаануудад дархан айрагддаг адуугаар тодроод байгаа аж. Ийнхүү Эрдэнэдалайн Ембүү азарганы төлүүд очсон газартаа цахиур хагалан хурдлахын зэрэгцээ аймгийнхаа Аварга хүлэг шалгаруулах уралдаанаас 10 айраг хүртээд байгаа нь бас нэгэн шинэ амжилт юм.
4. Мөнхсүрэнгийн хээр
1999 оны Алтан-Овооны их тахилга наадамд айргийн гурваар давхиж, 2002 онд сумынхаа баяр наадамд гуравласан. Хээр азарганы төл шарга азарга гурван бүсийн наадамд айрагдаад буй “Хөвсгөл зам” ХК-ийн захирал Т.Болдбаатарын халиун үрээний эцэг юм. /халиун үрээний эх нь Энэбишийн халтар азарганы төл Я.Буйрын халтар гүү байдаг бөгөөд халиун үрээ хоёр талаасаа Цэвэгсүрэнгийн халтруудын цустай адуу юм/ Мөнхсүрэнгийн хээр азарганаас олон хурдан адуу төрсний нэг хонгор морь Дорноговь аймагт зохиогдсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн билээ. Дашрамд сонирхуулахад Дорноговийн зүүн бүсийн наадамд Цэвэгсүрэнгийн халтар азарганы гурван төлийн төл 2,4,6-аар давхиж моринд дуртай олныг бахархлыг өдөөж байсан юм.
5. Энэбишийн хaлтар
Халтар азарга сумынхаа баяр наадамд 1987 онд даагандаа түрүүлж, 1988 онд шүдлэндээ гуравлан, 1994,1998 онуудад тус тус түрүүлсэн бөгөөд түүний төл залуу халтар азарга мөн дээдсийнхээ шийрийг хатаасан хурдан буян байсныг морь сонирхогчид андахгүй бизээ. Э.Ууганбаярын /Энэбиш Алдартын адууг хүү Ууганбаяр нь өвлөн авсан/ Залуу халтар азарга АХ-ын 70 жилийн ой буюу 1992 оны төрийн их баяр наадамд айргийн гуравт хурдалж байсан хурдан буян. Залуу халтрын төл хээр шүдлэн 1999 оны Алтан-Овооны их тахилга наадамд түрүүлсэн бол, дүү хоёр ч хээр үрээ нь /шүдлэн/ 2002 онд АХ-ын 80 жилийн ойд дараагаар орж байсан юм. Э.Ууганбаярын залуу халтрын төлүүдээс төрийн наадамд цулбуур өргүүлсэн өөр нэг хүлэг бол “Белон” ХК-ийн захирал Р.Баатархүүгийн Цахиур хул азарга юм.
Цахиур хул шүдлэндээ буюу 2005 оны төрийн их баяр наадамд түрүүлж, 2007 онд “Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд гурвалж, “Хотгойдын хурд-1” хангайн бүсийн наадам болон төвийн бүсийн наадмуудад тус тус аман хүзүүдэж байсан бол хязааландаа Ховд аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд түрүүлж, соёолондоо Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд тавлаж байсныг морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн санаж буй бизээ. Мөн улс бүсийн наадамд зургаантаа айрагдсан “Монкор” компанийн захирал Л.Гэрэлтийн хул азарга бол Энэбишийн халтар азарганы төл юм. Дашрамд сонирхуулахад Энэбиш Алдартын хурдан халтар азарганы гурван төл АХ-ын 80 жилийн ойгоор төрийнхөө их баяр наадамд жолоо өргүүлэн, түмэн эхээ дуудуулж байсан бахдам түүх бий.
6. Моондойн хээр
Энэ азарганы угсаанаас Сайнбаярын хүрэн,Жажигийн бор, Эрдэнбулганы халтар азарга зэрэг давхиж буй адуунууд олон бий.
7. Цолмонгийн халтар
Энэхүү халтар азарганы төл МУ-ын Манлай уяач Т.Энхбатын Мөнгөн нүдэт соёолон төрийнхөө их баяр наадамд цулбуур өргөж байсныг морь сонирхогчид мэдэх бизээ. Мөн энэ азарганы төл Владимирийн хээр хязаалан Сүхбаатар аймгийн 60 жилийн ойд гурваар давхиж байсан удаатай.
8.Гомбосүрэнгийн хүрэн
Дорноговийн зүүн бүсийн наадамд дөрвөлсөн Ганбаярын хээр морь энэ азарганы төл. Хээр морь аймаг сумандаа олон түрүүлж айрагдсан хурдан хүлэг юм.
9. Амараагийн хүрэн
1987 оны даагандаа аман хүзүүдээд,1988, 1989 онуудад тус тус түрүүлж Эрдэнэцагаан сумын харьяат Амараа гэгчид зарагдсан.
Сүргийн манлай дээрх хурдан буянгуудаас гадна Цэвэгсүрэнгийн халтарын төл олон азарга Сүхбаатар аймгийн сумдаар таржээ. Жишээлбэл Баяндэлгэр сумнаа Буяагийн халтар, Асгат сумнаа Аавынхүүгийн халтар, Халзан сумнаа Шагдарсүрэнгийн халтар, Нэргүйн халтар гэх мэтчилэн дурьдвал олон бий.
Халтар азарганы эр төл болгон нь давхисан бол охиноос нь гарсан төлүүд мөн л удам даган хурдалж байлаа. Жишээлбэл халтар азарганы төл халтар гүүг Загдын ногоон азарганд хураалган ногоон гүү гарч, ногоон гүүнээс хурдан хар морь, ногоон азарга, хээр гүү, ногоон гүү гарсан бөгөөд ногоон гүүнээс хурдан хар морь, хээр гүүнээс Архангайн хурдан зээрд гарчээ.
Мөн Баяр гэгчид очсон хээр гүүнээс аймаг сумын наадамд ес айрагдсан хурдан хүрэн азарга /Цэрэннадмидын/ гарсан байнa. Харин Будын халиун азарганаас Боовонхүүгийн халиун, мөн халтар азарганы төл ногоон гүүнээс төрийн наадмын түрүү Бямбаноровын хар морь гарчээ. Мөнхсүрэнд халтар гүү очиж, түүнээс Шөвгөр халтар азарга нь гарсан байна. Шөвгөр халтрын эр төл болгон нь давхисан бөгөөд ялангуяа баруун бүсэд Батбаатарын халтрууд их хурдалсан байдаг.
Цэвэгсүрэнгийн хурдан халтарын охин төлөөс гарсан өөр бусад хурдан буянгууд бол Манлай уяач Ч.Гансүхийн хээр, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарын Молор халтар зэрэг хурдан азарганууд юм.
Ийнхүү сумынхаа баяр наадамд арван удаа цулбуур өргүүлэхдээ дөрөв түрүүлж, зургаа айрагдсан Цэвэгсүрэнгийн хурдан халтрын үр сад зөвхөн Сүхбаатар төдийгүй Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Хэнтий, Дундговь, Ховд зэрэг аймгуудаар тарж монгол наадмын дэвжээг чимж явна.
"Тод магнай" сэтгүүл №42
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна