Хөвсгөлийн шилдэг хүлэг-Ягаан халзан


Монголын билгийн улирлын ХҮII жарны хонин жилийн цагаан сар гарснаас хойш улс, аймаг, аймгийн бүсийн, сумдын уралдаануудад нас бүрт өнгөлөн магнайлсан хурдан хүлгийг танилцуулж байна.
Өнөө жил Хөвсгөл аймгийн уралдаанууд болон улсын бүсийн уралдаанд хурдан хурцаараа эрхгүй тодрон байсан их насны морь бол Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн ягаан халзан морь байлаа.
Ягаан халзан морь Хаврын тэргүүн сарын шинийн найманд Мөрөн суманд зохион байгуулагдсан Дэлтэй Цэнхэр МСУХ-ны нэрэмжит “Төвийн бүс”-ийн хурдан морины уралдаанд түрүүлэн ирж түмэн эхээр тодорсон, долоо хоногийн дараа Тариалан суманд зохион байгуулагдсан аймгийн “Зүүн бүс”-ийн уралдаанд түрүүлэхдээ Орхон аймгийн Баян –Өндөр сумын уяач н.Ганжаргалын хурдан хүрэн морины магнайд салхи орхин түрүүллээ. Орхоны н.Ганжаргалын хүрэн морь хэдхэн хоногийн өмнө нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохиогдсон бүсийн уралдаанд мөн аман хүзүүдээд байсан хурдан буян юм.
Хаврын бүсийн уралдаануудад хурдан байсан Ягаан халзан морийг зуны уралдаануудад өнгөндөө байна гэдгийг нийт Хөвсгөлийн хурдан морь сонирхогчид тааварлан байсан нь мэдээж бөгөөд энэхүү таавар зуны эхэн сар гарангуут Түнэл сумын Баян-Эрхт уулын овоо тахилгын наадмаар тайлагдлаа. Мөрөн, Түнэл, Тосон, Төмөрбулаг, Бүрэнтогтох,Алаг-Эрдэнэ зэрэг зургаан сумын нийлсэн 80 гаруй хурдан их нас мордсон уг уралдаанд Ягаан халзан морь хол тасархай түрүүлэн ирж ижил адуун сүргийг хариулдаг адуучин эзнийхээ төмөр хүлгийг шинэчллээ.
Энэ уралдааны дараа Үндэсний их баяр наадам АХ-ын 94 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан их насны морины уралдаанд Ягаан халзан морь дэндүү тасархай түрүүлж наадамчин олныг баясгасан юм. Барагцаагаар 500-800 м зайтай түрүүлсэн гэж наадамчид ярьж шуугиж байлаа. Аймгийнхаа наадамд ингэж тасархай түрүүлсэн нь үе үеийн Хөвсгөл нутгаас төрөн гарсан хүлэг морьдийн амжилтыг давтан улсын бүсийн уралдаанд айрагдах бүрэн боломж байгаа гэдэг итгэлийг төрүүлсэн нь мэдээж.
Ингээд Монгол улсын Засгийн Газрын тогтоолтой Баруун бүсийн хурдан морьдийн уралдаан, Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн баярт хүрэлцэн очиж уралдаад Хөвсгөл нутгийнхан, Хотгойд түмний хийморийг өргөн айргийн дөрөвт хурдалж бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртлээ.
Энэхүү амжилт нь бичигч миний тоймлож байгаагаар Хөвсгөл аймгийн баяр наадамд хол тасархай түрүүлэн тэр жилээ бүсийн наадамд айрагдсан тав дахь их насны мориор тодорч байгаа юм.
1.2000 оны Аймгийн баяр наадамд хол тасархай түрүүлээд Архангай аймагт болсон Тамирын хурд-1 наадамд айрагдсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн Алдарт уяач Дондовын Бадрахын Түмэн эх Хүрэн морь
2.2006 оны Аймгийн баяр наадамд түрүүлээд Архангай аймгийн Батцэнгэл сумын Тоглохын талд болсон бүсийн уралдаанд айрагдсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн Түмэн эх Туулай хээр морь.
3.2007 оны Аймгийн баяр наадамд түрүүлээд тэр зунаа орон нутгийнхаа дэвжээн дээр болсон Хотгойд түмний анхдугаар даншиг наадам, Хотгойдын хурд-1 уралдаанд айрагдсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уяач Баадайн Лхэгшигдоржийн Түмэн эх Хонгор морь
4.2009 оны аймгийнхаа баяр наадамд түрүүлээд 2010 оны Хотгойдын хурд-2 наадамд түрүүлсэн МУ-ын Алдарт уяач Г.Намсрайдоржийн Түмэн эх халиун морь гэсэн жагсаалт гарах бөгөөд эдгээр дөрвөн “Түмэн эх”-ийн дараагаар
5.2015 оны Аймгийн баяр наадамд түрүүлээд “Увс хурд-2015” баруун бүсийн даншиг наадамд айрагдсан амжилтаар Хөвсгөл аймгийн Галт сумын аймгийн Алдарт уяач Н.Нацагдоржийн Түмэн эх Ягаан халзан морь орж Хөвсгөл аймгийн хурдан морины түүхэнд од болон гялалзаж байна.
Мөн 2015 оны 08-р сарын эхээр болсон Хөвсгөл аймгийн Шигшмэл хурдан морьдийн уралдаанд мөн магнайдай тоосгүй түрүүлснээр өнөө жил улсын бүсийн уралдаанд нэг айрагдаж, аймаг болон аймгийн хэмжээний уралдаанд дөрөв түрүүлсэн бахдам амжилтын эзнээр тодорч байна.
Ийнхүү нэгэн зуны наран, монгол наадмын хийморийн тэнгэр дор уралдсан бүртээ түрүүлж айрагдсан энэ ховорхон монгол ажнайн үрээхэн цагийн амжилтыг сийрүүлье
• 2012 оны Дэлтэй Цэнхэрийн Шилдэг хүлэг шалгаруулах бага гурван насны морины уралдаанд хязаалан насандаа алдарт Магнай халиунтайТ.Болдбаатарын халиун хурд хувааж аман хүзүү.
• 2012 оны аймгийн баяр наадамд аймгийн Алдарт уяач Ч.Цэрэнбатын хурдан буурал үрээтэй уралдаж мөн аман хүзүүнд
• 2013 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд өмнө жилээ арайхан дутаж аман хүзүүдэж байсан Ч.Цэрэнбат алдартын улаан буурал үрээний магнайд салхи орхин түрүүлж түмэн эхээр цоллуулжээ.
• Аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн сорихын соёолон настай хүлгээ, эзэн уяач Завхан аймагт болсон “Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн хурдан морины уралдаан айргийн гуравт хурдлуулж бүсийн наадмын анхны айргаа хүртсэн.
• 2014 оны зун Хөвсгөл аймгийн Галт сум байгуулагдсан түүхт 90 жилийн ойд Хавчиг насандаа түрүүлж, мөн зуныхаа давхар уяагаар Бүрэнтогтох сумын баяр наадамд түрүүлсэн бол Хөвсгөл аймагтаа болсон Хотгойдын хурд-3 уралдаанд 15-д хурдалсан байдаг билээ.
Уулын гөрөөс мэт уран гоё хэлбэртэй, унасан хүүгийнхээ аясаар урагшлан зүтгэх, хуй салхи шиг хурдан Ягаан халзан морины ирээдүйн их давхилуудад, уяачийн эрдэм, унасан хүүгийн хийморьт амжилт өргөн жаргаая.
Т.Наранхүү




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
Сэтгэгдэл бичигдээгүй байна