Ш.Баатарчулуун: Би нэг жил болоод л азаргаа сольдог

2015 оны 10-р сарын 09 -нд

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, сумын Алдарт уяач Ш.Баатарчулуун гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Шинэхэн Алдарт хэдэн оноос эхлэн хурдан морь уяж байгаа вэ?
-2000 оноос хойш морь уяад энэ жил сумын Алдарт уяач боллоо. Түүнээс өмнө жолооч хийдэг байгаад мал дээр гарснаасаа хойш морь уяж эхэлсэн. Миний аав Шар нэгдлийн малчин байлаа. Нэгдлийн их ажлынхаа хажуугаар бас морь уядаг байсан юм. Тэр үед Маагаа, Цэндсүрэн, Баатармаам, Мажигсүрэн гээд аавтай маань нэг үед морь уядаг байсан сайхан хөгшид байлаа. Одоо эдний үр хүүхдүүд нь залгамжлан морь уяцгааж байна.
-Тэгвэл ааваасаа өвлөн ирсэн адуугаараа нааддаг байх нь ээ?
-Манай адуунууд голдуу Халзан сумын Жамъяншарав Алдартын угшилтай. Бас Наран, Эрдэнэцагаан сумд хийгээд Хэнтийн адуунууд ч байна. Би ер азаргаа энэ тэндээс их цуглуулсан. Тогоруу угшлын адуу ч бий. Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Эрдэнэхуягаас авсан адуу байгаа юм. Тогоруугийн хоёр, гурав дахь үеийн төл бага адууг хэдэн жилийн өмнө авч байлаа. Тод манлай уяач Даваахүү гуай, Бандгаа Ганхуяг, Орлойн хонгор морьтой МУ-ын Алдарт уяач Усны-Эх, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач хүзүү Мажигсүрэн, МУ-ын Алдарт уяач жаахан Лхамсүрэнгийн гээд аваргуудын адуунаас надад байдаг юм. Надаас ч хүмүүс их адуу авдаг. Улаанбаатар, Дундговь гээд хаанаас л бол хаанаас адуу сурсан хүмүүс их ирнэ шүү.
-МУ-ын Тод манлай, Алдартуудаас авсан адуунууд хэр давхиж байна даа?
-Голдуу гүү авчирсан. Гүү авч өөрийн азаргандаа тавиад гарсан төлүүд нь хурдан л байна. Би ер нь азаргаа их хурдан хурдан сольдог. Нэг жил болгоод л хооронд нь сольчихдог юм.
-Тэгвэл гадагшаа гарсан таны адуунууд хэр давхиж байна?
-Би хоёр гурван жилийн өмнө Улаанбаатар хотын Энх-Амгалан гэж залууд хээр морь зарсан юм. Сураг сонсохнээ ноднин хавар “Нийслэлийн их хурд” уралдаанд хол тасархай түрүүлсэн байна лээ. Бас Говь-Алтай аймагт гэсэн үү нэг л баруун аймагт очиж уралдаад зургаагаар орсон гэсэн. Энэ хээр морь Уулбаян сумын Цагааны Шагдарын хонины морь л доо. Хурдан шинжийн байхаар нь битүү морийг долоон настайд нь би худалдаж авч байсан юм. Тэгээд уяад 2008 оны аймгийн их их сунгаанд түрүүлж ирэхээр нь Мөнххаанд болсон аймгийн баруун бүсийн уралдаанд мордуулаад зургаалуулсан. Тэр үед Энх-Амгалан таарч найман настай хээр морийг 15 сая төгрөгөөр авсан юм. Бас миний сумандаа гурав түрүүлж, нэг айрагдсан жижигхэн саарал морь байлаа. Тэр саарлыг ч энэ өвөл Энх-Амгалан 15 саяар аваад явсан. Одоохондоо газар нутагтаа дасгаж байгаа байхаа. Манай уургын морь байгаа юм. Хурдан морь чинь харахад л андашгүй л дээ. Цээж,толгой, бөгс гээд л.
-Одоо таны нэрийг гарган хурдалж байгаа ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Аавын үед наадам цөөн, алдар цол өгдөггүй байсан үе. Тэр үед аав хээр морь, хээр азаргаа аймгийн наадамд айрагдуулж л байлаа. Ер нь аймгаас гурав, дөрвөн удаа айраг хүртсэн. Аав маань адууны наймаа бас хийнэ. Хэнтийн Галшараас хүртэл адуу хольж сольж авчирч байсан. Адууныхаа цусыг холдуулж байх хэрэгтэй гэж захьдагсан. Тиймдээ ч өөрөө ямар ч малыг жил тутам угшлыг нь холдуулдаг байсан. Миний унаган адуунаас ч, авмал адуунуудаас ч аль аль нь давхиж байна. Халзан сумын 80 жилийн ойн наадамд шүдлэндээ айрагдсан саарал азарга бол манай унаган адуу. Олон ч удаа айраг түрүүнд хурдлан намайг баярлуулсан буянтай амьтан даа. Саарал азаргаа Улсын наадамд хязааланд нь мордуулж 18-аар давхиулж байлаа. Соёолонд нь уралдуулаагүй, хавчиг 7 настайдаа Дорнод аймгийн 79 жилийн ойд наймаар орж байсан. Мөн Нарангийн Гомбожавын адууны хүрэн азаргыг эмнэг хязаалан, үрээ байхад нь авч, өвөл нь МАХН-ын ойн баярт соёолонд нь түрүүлгээд, Түмэнцогт сумын 50 жилийн ойд айрагдуулсан. Дараа жил нь Түмэнцогт, Дорнод, Булганд тус тус айрагдуулсан. Ер нь миний адуунууд аймгийн баруун бүс, Мөнххаан, Дарьгангын бүсэд айрагдаад л байдаг юм.
-Саарал азаргаа улсад 18-аар оруулсан гэлээ. Тэр хэдэн оны наадам юм бэ?
-Би өөрөө улсын наадамд яваагүй. Завхан аймгийн уугуул, аймгийн Алдарт уяач Мөнхжаргал гэж хуурай дүү маань хотод байдаг юм. Дүү саарал азаргыг Халзан сумын 80 жилийн ойн наадамд шүдлэндээ айрагдаад ирэхэд нь “дүү нь дараа жил уяж улсад давхиулъя” гээд аваад явсан юм. Тэгээд хязааландаа улсад 18-аар ороод, соёолонд нь хотод өнжөөгөөд, хавчиг азарга надад буцааж авчирч өгсөн. Морьд гайгүй бол энэ жил юмуу хойтонгоос улсын наадмын өндөр довд очиж үзнэ дээ. Одоо чинь хуучин шиг байхаа больсон. Ямар унаа малгүйн зовлон байх биш. 2008 оны шуурганаар 78 адуугаа алдаж гучаадхан адуутай үлдэж үзлээ. Тэрнээс хойш өсөөд одоо 90 гаруй адуутай болчихоод байна. Миний сумандаа түрүүлсэн хонгор хязаалангийн дүү үрээ Уулбаян сумын наадамд түрүүлж байлаа. Хоёулаа Нарангийн Гомбожавын хүрэн азарганы төлүүд л дээ. Даанч тэр шуурганаар байхгүй болсон ч тэдний дээд талын удам надад бий.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болсон байна вэ?
-Одоогоор хоёр түрүү, зургаан айрагтай. Энэ амжилтаараа энэ жил Баруун-Урт сумын Алдарт уяач цолыг авсан.
-Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
4 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
Сэтгэгдэл бичигдээгүй байна