Ц.Батбаяр: Морины буянаар морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан сайхан хүмүүстэй нөхөрлөж явна
А.Тэлмэн
Дундговь аймгийн Дэрэн сумын уугууд, сумын Алдарт уяач Ц.Батбаяртай хийсэн яриаг хүргэж байна.
-Хэзээнээс адууны хөхөл сүүл боож байна вэ?
-Би малчин ардын хүүхэд. Миний аав аймгийн аварга малчин Н.Цэдэн гэж хүн бий. Нэгдэлд бага адуу маллаж бас морь уядаг байлаа. Тийм болохоор би зургаан настай байхаасаа л хурдны морь унаж, хасагдаад ирэхийн үеэсээ аавынхаа туслах уяач болсон. Хүүхэд байхын л адууны захад өссөн би наймдугаар ангиа төгсөөд л мал дээр гарсан. Ер нь тэгээд монгол хүн бүрийн сэтгэлд адуу их ойр шиг байгаа юм. Тэр тусмаа адууны сайхныг мэдэрсэн хүнд холдохын аргагүй л дээ.
-Аав хүү хоёр хэрхэн нааддаг байв даа?
-Сэтгэл гарган зорьсон наадам бүхэн сайхан дурсамж үлдээдэг юм. Унаач байхдаа айраг түрүү алддаггүй сайн унаач явлаа. Бид сумынхаа баяр наадам, ойролцоо сумдаараа л их нааддаг байлаа.
-Харин та хэзээнээс бие даан морь уяж эхэлсэн бэ?
-Уяач аавынхаа зааж зөвлөснөөр хусуур, сойз зүүх болсноос хойш арав гаруй жил өнгөрсөн байна. 2000 оноос хойш бие даан уяж байгаа юм.
-Ааваасаа өвлөн ирсэн адуугаараа наадаж байна уу?
-Тийм ээ. Манай аавын Дундговь аймгийн Дэрэн сумын Товуу гэж олон хул адуутай хүнээс нэг хул азарга авсан юм. Мөн Төв аймгийн Баянцагаан сумын Зундуйн Чимэддорж гэж хүний Толин угшлын зэгэл азаргыг авч өдгөө бид үр төлөөр нь нааддаг. Мэдээж адууныхаа цусыг сэлбэх ажлыг өөрийн хэмжээнд хийгээд л байна. Голдуу Төв аймгийн Баянцагаанаас нэлээд адуу авсан. Миний халтар азарга Төв аймгийн Баянцагаан сумын Дашзэвэгийн Шийтэрцэрэнгийн адууны угшилтай. 2007 онд Цагаандэлгэрт гуравлаж, суманд 2008 онд аман хүзүүдэж байлаа. Толин угшлын азарга маань Цагаандэлгэрт хоёр гурваар давхиж, Дэрэн, Дэлгэрт тус тус аман хүзүүдсэн байгаа. Энэ мэт Баянцагаан адуугаар одтой наадаж байна.
-Өөр таны нэрийг гарган хурдалж байгаа ямар ямар хурдан буянгууд байна вэ?
-Хурдан морины буянаар морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан сайхан хүмүүстэй нөхөрлөж явна. 2005 Дундговь аймгийн Дэрэн сумын Аръяабазарын хүү Дорждамба гэж хүн надад толбот угшилтай 9 настай бор морь бэлэглэж байлаа. Тухайн үедээ айрагдаж үзээгүй морь байгаа юм шүү гэж билээ. Энэ бор морь нь Монголын нууц товчооны 750 жилийн ойн даншигт айрагдсан бор азарганы төл байгаа юм. Надад ирээд сумдын наадмуудад дөрөв, таван удаа түрүүлж, 30 гаруй л медальтай болоод байгаа. Мөн Толин зэгэл азарганы маань төл зэгэл хонгор азарга одоо их хурдалж байгаа. Бас 1999 онд Төв аймгийн Хөдөлмөрийн баатар Мөнхийн Даш гэж хүнээс авсан хавчиг цавьдар морь намайг мөн ч олон удаа баярлуулсан даа. Сумдын наадамд 3 түрүүлж, 11 гаруй айрагдсан. Тухайн үедээ л хөөрхөн үнэтэй авч байсан юм.
-Бие дааж уяад авсан анхны айраг түрүүг дурсах тоолонд сайхан санагддаг болов уу?
-Тийм ээ. Дээлэндээ багтахгүй баярлаж байлаа шүү дээ. Цагаандэлгэр сумын наадамд цавьдар морио айрагдуулж, дараа нь "Боржигон 2002" наадамд долоод хурдлуулаад үнэхээр их догдолж билээ.
-Могой жил гарсаар хэрхэн наадаж байна вэ?
-Би ч сумандаа л голдуу уралддаг хүн дээ. Могой жил гарсаар Говь-Угтаал сумын бэсрэг наадамд очиж соёолонгоо гуравлуулаад ирсэн. Энэ жил Дэлгэрцогтын 90 жилд зургаан насны морьтой очих гээд төлөвлөчихсөн байна. За тэгээд жижиг наадмууддаа боломжийнхоо хэрээр уралдана даа.
-Одоогоор хичнээн айраг түрүүтэй болоод байна вэ?
-Сумандаа 8 айраг, түрүүтэй болсон байна. Бага наадмуудаас 50 гаруй айраг түрүү авлаа. Энэ амжилтаараа сумын алдартын болзлыг хангачихаад л байна.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар, 2013 он
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна