А.Идэрцог: Манай наадам элдэв будлиангүй болдог


“Өмнийн говийн хүлэг” холбооны тэргүүлэгч А.Идэрцогтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-“Өмнийн говийн хүлэг” холбооны тэргүүлэгчээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Аймгийн 70 жилийн ойн баяр наадмаас хойш 10 жил морины комиссоор ажилласан. Харин тэргүүлэгчийн тухайд сонгогдоод удаагүй ээ, жил гаруй болж байна. Тэргүүлэгчийн хувиар холбооноос зохион байгуулж байгаа нийтийн арга хэмжээнүүдэд аль болох идэвхтэй оролцож, уралдааны зардал мөнгө, санхүүгийн тал дээр өөрийн бололцоогоор дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.
-Тэгвэл Өмнөговь аймгийн морин уралдааны сүүлийн 10 жилийн түүхийг хүүрнэх юм байна. Сүүлийн жилүүдэд гарсан ололт, амжилт бас хүндрэлтэй асуудал нь юу байв?
-Адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр Өмнөговьчууд нэлээд ахиц дэвшил гаргасан гэж боддог. Ялангуяа сүүлийн 2-3 жилд морь сонирхдог бүхэн зүүн талаас авчирсан. Үүнийг яагаад итгэлтэйгээр хэлж байна вэ гэхээр аймаг сумын аль ч уралдаануудад нутаг адуу бараг уралдахгүй байна. Ядаж л гадны адуугаар цус сэлбэсэн адуунууд мордож байх жишээтэй. Морь мэддэг хүмүүсийн ярих нь таван жилийн дараа гэхэд Өмнөговийн адуу сайжирч, хаана ч очсон дийлдэхээргүй болно гэх юм. Би хувьдаа үүнтэй санал нэг байгаа. Зүүн зүгийн хөлийн хурдтай адууг говийн тэсвэр хатуужилтай адуутай нийлүүлбэл хурд хүч, тэсвэр тэвчээр сайтай боломжийн адуу гарах байх.
-Гарааны төхөөрөмжийг хэдэн оноос хэрэглэж байгаа вэ?
-3-4 жил болж байна. Аймаг, бүсийн чанартай томоохон уралдаануудад бүгдэд нь гарааны төхөөрөмж ашигладаг. Зөвхөн аймаг ч биш сумдын салбар холбоодууд ч гэсэн бүгд гарааны төхөөрөмжтэй болцгоочихсон. Ер нь манай эндхийн уралдаан элдэв будлиангүй сайхан болдог шүү. Гаднаас ирсэн уяачид ам сайтай байдаг юм.
-Адуутай холбогдоод арван жил болсон юм байна. Тэгвэл уяач хэмээн дуудуулах болсон нь хэзээнийх вэ?
-Багаасаа л моринд дуртай хүүхэд байсан.Ер нь морь мал мэдэхгүй бас сонирхохгүй хүн морины комиссоор ажиллахгүй шүү дээ. Комиссоор ажилласан 10 жил намайг моринд илүү ихээр татсан байх. Өөр нэг шалтгаан нь миний найзууд аймгийн Алдарт уяач Бадрах, МУ-ын Алдарт уяач Н.Хүрлээ нар маань надад морь мал бэлэглэж уруу татсан гэх үү дээ. /инээв/ 2009 оны улсын наадамд Бадрахын маань шүдлэн үрээ түрүүлж, бид бөөн баяр хөөр болцгоосон юм. Тэгэхэд найз маань надад сайхан хар үрээ, унагатай гүү, даага, соёолон морь бэлэглэсэн.
-Нэг биш нэлээдийг бэлэглэжээ дээ?
-Тэгсэн, мөн Н.Хүрлээ найз маань гурван адуу бэлэглэсэн. Ер нь бодоод байсан чинь Сүхбаатараас хэдэн адуу авсныг эс тооцвол голдуу бэлгэнд авч байсан юм байна. Би “Хадгаламж” банкныхаа говийн аймгуудыг хариуцдаг юм. Манай банкныхан чинь энд тэнд явж байхад бас адуу их бэлэглэнээ.
-Сайн андын сэтгэл шингэсэн хурдан буянгуудаа уяна биз?
-Бие дааж морь уяад яг таван жил болж байна. Энэ хугацаанд аймгийн наадмын дөрвөн айраг хүртсэн. 2010 он миний хувьд хамгийн их одтой наадсан жил байсан. Бадрах найзын маань бэлэглэсэн Дундговь аймгийн Өндөршил сумын уугуул Зандансүрэнгийн унаган хонгор морь 2010 онд аймгийн наадамд аман хүзүүдэж, шигшмэл хурдад гурвалсан. Ер нь тэр жил хонгор морь их хурдан байсан л даа. Том жижиг нийлсэн уралдаануудад долоо уралдаж, долоо айрагдсан юм. Мөн миний нэг даага бас сайн давхиж, аймгийн наадамд гуравлан, шигшмэл хурдад аман хүзүүдсэн. Тэр даага маань Дорнод аймгийн Матад сумын уугуул Цэндбаатарын унаган адуу юм билээ. Хүрлээ найз маань надад өгсөн юм.
-Уясан морь нь хурдлаад уугуул нутаг усны нэр гаргаад ирэхээр хүмүүс их нутаг амьтай болчихдог. Таны хувьд?
-Би Хүрмэн сумын хүн. Сумынхаа уяачдын холбооны тэргүүн Баянбаттайгаа хамтраад холбооны нээлтэнд зориулсан уралдааныг зохион байгуулж, хөрөнгө санхүү дээр нь дэмжлэг үзүүлж байлаа. Тэр уралдаан одоо аймгийн баруун бүсийн статустай болсон. Ингэснээр нутгийн маань моринд дуртай залуус сумандаа байж байгаад аймгийн чанартай уралдаанд оролцох боломжтой болж байгаа юм. Мөн хувийн зүгээс Дорнод, Сүхбаатар чиглэлийн хурдан удмын адууг үржлийн зорилгоор бэлэглэсэн.
-Нутгаа гэсэн таны зүтгэлийг амжилтаар хариулах байхаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар, 2012 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна