Аймгийн алдарт уяач Ж.Рэнцэнпүрэв: Цолоо мялаагаад соёолон айрагдуулчихлаа


-АХ-ын 94 жилийн ойн их баяр наадамд хонгор халзан соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Хонгор халзан соёолонгоо дөрөвт давхиулж, төрийн наадмын анхны айргаа хүртлээ. Сэтгэл маш өндөр байна. Энэ дашрамд уяа сойлгыг нь тааруулсан МУ-ын Алдарт уяач Баярсайхан түүний хүү Лхагва-Очир нартаа баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна. Төрийн наадмын хишиг хүртээд үнэхээр их догдоллоо. Төв цэнгэлдэх хүрээлэнд түмэн олныхоо өмнө цоллуулаад зогсож байх шиг баяр жаргалтай мөч хаа байхав.
-Айрагдана гэж бодож байв уу?
-Миний хонгор халзан аман хүзүүнд явж байгаад жаахан хадуурч дөрөвт орсон шүү дээ. Яг үнэндээ олон эрлийзүүдийг хасахгүй мордуулахаар нь битүүхэн эмээж л байлаа. Тэгээд унаач хүүхдэдээ “За миний хүү арав дотор гараад ирвэл дараатай яваарай. Урагшаа орж уралдах хэрэггүй шүү. 15, 20-оор гараад ирвэл явуулахгүйгээр татаад дараагийн уралдаандаа хадгална шүү” гэж захисан юм. Миний үрээ чинь жижигхэн, цэвэр Монгол адуу шүү дээ.
-Анх удаа улсын наадамд ирж байна уу?
-Би гурав дахь жилдээ улсын наадамд ирж уралдаж байна. Анх 2013 онд ирж Дарьганга гаралтай их насны буурал морио 31-ээр давхиулсан. Цагаан хөтөл хүртэл дөрөв, тав дээр явж нэлээд зарлагдсан шүү дээ. Тэгж суугаад 31-д ирсэн юм. Түүний дараа жил буюу өнгөрсөн жил дахин буурал морьтойгоо ирж, арваадаар зарлагдаж байгаад, хөл нь эвгүйтчихээр нь татуулчихсан. Гурав дахь жилдээ соёолонгоо айрагдууллаа.
-Хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Ганц соёолонтойгоо л ирсэн. Манай дүү Лхагва-Очир азарга, бүдүүн морь, шүдлэнтэй ирж, шүдлэнгээ айрагдуулаад, азарга, бүдүүн морь хоёроо замаас нь татуулчихлаа. Энэ жил Дундговийнхон маань сайхан наадаж, олон айраг түрүү авлаа. Төв цэнгэлдэхэд тэгж олуулаа ороод цоллуулж байх ч бас л сайхан юм байна. Үнэхээр омогшиж байна лээ.
-Омогшихоос ч аргагүй юм. Хонгор халзангийн эзэн, хэзээнээс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон бэ?
-Манай авга ах аймаг, сумандаа сайхан наадчихдаг Жигжиддорж гэж буурал байсан. Ахыг маань залган МУ-ын Алдарт уяач Баярсайхан ах маань морь уяж байна. Би энэ сайхан хүмүүсийг дагаж моринд орсон доо. Хамгийн анх Баярсайхан ах маань надад өөрийнхөө хурдан хар азарганы төл Дүү зээрд гэдэг үрээг бэлэглэж, урам оруулж байлаа. Түүнээс хойш таван жил мориноос холдоогүй ээ. Аймгийн чанартай наадмаас таван түрүү, есөн айраг хүртэж, сар шинийн өмнөхөн аймгийн Алдарт уяач болсон.Тэгсэн цолоо мялаагаад улсын наадамд соёолонгоо айрагдуулчихлаа.
-Хурд их цуглуулж байна уу?
-Сүхбаатар, Дорнодоос нэлээд хэдэн адуу авсаан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын гаралтай хэд хэдэн их морь бий. Дээр нь МУ-ын Алдарт уяач Баярсайхан ахын маань адуунаас нэлээд бий. Манай ах адуугаа эртнээс сайжруулсан хүн шүү.
-Улсын наадмыг бүсийн уралдаанууд залгадаг.Хаашаа явж наадахаар зэхэж байна вэ?
-“Говьшанхын хурд”-д явах санаатай бэлтгэж байна даа.
-Амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №68

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна