Д.Цэрэнжигмэд: Том цолтой уяачид төрийнхөө наадмыг хүндэтгэн, морьдоо уяж, зөв сайхан оролцон, наадамчин олноо цэнгүүлэх үүрэгтэй
А.Тэлмэн
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд хээр морио айргийн дөрөвт хурдлуулсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдтэй уулзан баярын сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.
-Төрийнхөө их баяр цэнгэл наадамдаа их насны морь айрагдуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна.Унаган морио айрагдуулах уяачийн хамгийн том баяр, бахдал шүү дээ. Тэр тусмаа их насны морь айрагдуулах сайхан байлгүй яахав. Дүүгийн маань шарга морь бас айрагдлаа.Унаган морьдоо айрагдуулсандаа дүү бид хоёр сэтгэл хангалуун байгаа.
-Нэг айлын гурван хүүгийн морьд түрүүлж, айрагдана гэдэг тэр болгон тохиох завшаан биш байх шүү?
-Тэгэлгүй яахав. Манай бага дүү Жамъяаны халиун азарга эрлийз дээд насанд түрүүлж, дүү маань төрийн наадмын анхны түрүүг хүртлээ. Буурал азарга өнгөрсөн жил айргийн тавд хурдалсан шүү дээ. Ийнхүү ах дүү гурав Макс угшлынхаа морьдоор сайхан наадаж байна. Бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн шүү дээ. Хийсэн ажлынхаа үр дүнг харах ямагт сайхан байдаг.
-Тод манлай төрийнхөө наадамд хэдэн насны морь мордуулсан бэ?
-Энэ жил нас болгонд нэгээс хоёр морь мордуулсан. Ган гачигтай байгаа болохоор заримыг нь замаас татуулсан ч хүүхэд, морь мэнд сайхан наадлаа. Наадмын хамгийн чухал тэр шүү дээ.
-Ах дүү Тод манлайгуудад айраг, түрүү бөөндсөн наадмууд цөөнгүй тохиож байсан. Түүний нэг нь энэ жил боллоо?
-Тэглээ. Энэ жил “Макс” уяаныхан маань төрийнхөө наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртлээ. Ер нь уяа зөв байхад морьд илүүтэй амжилт үзүүлдэг шүү дээ. Энэ жил манай уяа зөв, морьдын уналгаа эдэлгээ, онд оролт гээд эхнээсээ их сайхан байсан.
-Ингэхэд Тод манлай хэд дэх жилдээ төрийн наадамд морь мордуулж байна вэ?
-2000 оноос хойш. Тэр жил хамар цагаан хонгор морио зургаад давхиулж байсан. Уяач болгон төрийнхөө наадамд морь мордуулахыг хүсдэг. Энэ бол уяач хүн бүрийн хүсэл. Ялангуяа бидний төрийн том цолыг авсан уяачид төрийнхөө наадмыг хүндэтгэн, морьдоо уяж, сайхан зөв оролцон, наадамчин олноо цэнгүүлэх үүрэгтэй.
-Тийм шүү. Улсын наадмыг залгаад бүсийн уралдаанууд болно. Хаана наадахаар төлөвлөж байгаа вэ?
-Өндөр Гэгээний наадамд очно доо. Манай ээж Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын хүн шүү дээ. Тэр утгаар нь бидэнд урилга ирсэн. Арван жилийн өмнө Өндөр Гэгээн Занабазарын наадамд очиж Жигүүр хул азаргаа түрүүлгэж, соёолон, хязаалан айрагдуулан, Рагчаа маань түрүүлж байсан. Ер нь бид Ар, Өвөрхангайд их сайхан нааддаг юм. Магадгүй дээдчүүлийн буян заяа түшдэг байх. Манай өвөө Замбал гэж Ар, Өвөрхангайгаар сайхан нааддаг, бөх, морины цол дууддаг, хоёр ногоон морьтой сайхан уяач байсан.
-Дээдсийнхээ нутагт одтой сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна