Хөвсгөл аймгийн шигшмэл хурдан хүлгүүд уралдлаа
А.Тэлмэн
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар хоймор нутгийн уяачид наадлаа. Ингэхдээ хурдан хүлгүүд нь сумандаа эхний 10-т орсон уяачдад урилга илгээсэн байна. Хурдан хүлгүүдээ нэг дор уралдуулсан нь Хөвсгөл аймгийн хурдыг сэргээх, уяачдаа олонд таниулан урамшуулах зорилго өвөрлөжээ. Аймгийн шигшмэл хурдан хүлгүүдээс гадна улсын начин А.Батмөнх, аймгийн арслан Б.Хөхчирэнгэр, Б.Баттүвшин, Г.Ганхуяг нарын тэргүүтэй 64 бөх энэхүү наадамд урилгаар оролцож, үнэн хүчийг үзсэн байна. Аймгийн цолтнуудаас гадна сумынхаа наадмын их шөвөгт шалгарч бөхчүүд уг барилдаанд зодоглосноос улсын начин А.Батмөнх түрүүлжээ.
“Хөвсгөлийн хурд 2015” наадмын талаар зохион байгуулагчид “Наадам сайхан болж өндөрлөлөө. Шороо тоосгүй, хүүхэд унаж бэртсэн зүйлгүй, ямар нэгэн будилаангүй наадам болсон” хэмээн онцлов. Нутгийн хурдан хүлгүүдээ үзэж сонирхохоор Мөрөн хотын хойд дэнж дээр 1000 гаруй хүн цуглажээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилгаар анх удаа болсон хоймор нутгийн шигшмэл хүлгийн наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. Тэгвэл уралдааны талаар уяачид нь тун сэтгэл хангалуун байгаа гэнэ. Учир нь, уг наадам цаг агаарын хувьд тун таатай нөхцөлд болсон, дээр нь бай шагнал өндөр байсныг онцолж хэллээ.
“Хөвсгөл хурд-2015” наадмын хурдан азарганы уралдаанд 75 хурдан ажнай шандас сорьсноос залуу уяач Б.Галсангийн Цолмон хээр торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд Монгол Улсын манлай уяач Н.Намсрайдоржийн цоохор хурдалсан байна.
Харин соёолонд 80 гаруй хүлэг шандас сорьсон. Тоосонд нь дарагдвал хийморь сэргэдэг гэж ярьдаг соёолон насны морьдын уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Ц.Чимэдийн хүрэн үрээ хурдалсан бол мөн дээрх сумын уяач Баттогтохын бор аман хүзүүдлээ.
Тэгвэл 100 гаруй хурдан даага гарааны зурхайгаас эргэхэд Тариалан сумын дөрвөн даага айргийн тавд багтсан содон үйл явдал болсон байна. Тодруулбал, Нямсүрэнгийн Мөнгөн хөлт халзан даага түрүүлж торгон жолоо өргөлөө. Харин аман хүзүүнд мөн л Тариалан сумын харьяат Батцогтын хүрэн хурдалсан байна. Гуравт Сүххуягийн Цоров халзан, дөрөвт Галт сумын Нямренчингийн Шувуун саарал, айргийн тавд Тариалангийн Гантөмөрийн хонгор даага хурдаллаа.
Хурдан хязаалангийн уралдаанд мөн л 100 гаруй хүлэг бүртгүүлсэн. Улсын наадамд хязаалан түрүүлүүлж байсан Монгол Улсын алдарт уяач Доржпүрэв энэ жилийн төрийн наадамд зургаад хурдалсан халиун үрээгээ сойсон байна. Халиун хязаалан аргагүй хурдтай байж гарсан цагаасаа эхлэн өнгөлсөн. Гэвч барианы үзүүр дээр хадуурч тав руу ухарлаа. Ингэснээр түрүү магнайд Их-Уул сумын уугуул Ганжигүүрийн хүрэн өнгөлөв. Харин Тариалан сумын Цэдэндоржийн хар халтар аман хүзүүджээ. Их насны морьдын уралдаанд 97 хүлэг бүртгүүлэн гараанаас гарахад түрүү магнайд Галт сумын харьяат Нацагдоржийн ягаан халзан өнгөллөө. Харин Төмөрбулаг сумын уяач Баясгалангийн хар морь аман хүзүүнд давхив. Шүдлэнд 100 гаруй хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэсэн. Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Ганбаатарын хонгор орсон бол Галт сумын Цэрэнбатын будан бор аман хүзүүнд хурдаллаа. Сонирхуулахад, “Хөвсгөл хурд- 2015” шигшмэл хурдан морины уралдаанд 400 гаруй уяачийн 600 орчим хурдан хүлэг уралдлаа.
эх сурвалж: www.khuvsgulnews.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна