Шилдэг адуучин Ц.Мягмарсүрэн: Санасандаа хүртэл оролцож чадлаа
А.Тэлмэн
“Монгол Улсын шилдгийн шилдэг уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургагч” шалгаруулах "Адуучин -2015" тэмцээнд Хөвсгөл аймгийг төлөөлөн оролцсон Цогтсайханы Мягмарсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр энэ тэмцээний уран бугуйлч төрөлийн нэгдүгээр байр, эмнэг хангал сургагчийн төрөлд хоёрдугаар байр, нийт оноогоороо дэд байрын шагнал хүртсэн юм.
- Монголын өнцөг булан бүрээс ирсэн шилдэг адуучдын тэргүүнд нь зогсож чадлаа. Баяр хүргэе?
- Баярлалаа. Их баяртай байна. Авхаалж самбаа, ур чадвар бүх зүйлээрээ шилдэг болж дэд байр эзэлсэндээ баяртай байна.
- Хэд дэх жилдээ оролцож байна?
- Би улсын Аварга шалгаруулах тэмцээнд жил бүр оролцдог. Өнгөрсөн жилийн үндэсний спортын тавдугаар их наадамд уран бугуйлын төрөлд түрүүлж байсан.
- Хамгийн өрсөлдөөнтэй нь ямар төрөл байв. Аль аймгийн оролцогч хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?
- Хэнтийг хүчтэй өрсөлдөгч байх болов уу гэж бодож ирсэн. Сүүлийн хоёр жилийн аварга шүү дээ. Энэ тэмцээн адуучин хүний бугуйлдах, эмнэг сургах, уургалах, уурга ташуур шүүрэх гэх мэт бүхий л ур чадварыг шалган олонд түмэнд харуулдаг. Тэмцээний төрөл бүр ялгаагүй өрсөлдөөн ихтэй, 21 аймгийг төлөөлөлж байгаа аварга адуучид маань бүгд л сайн байна. Тэмцээнийн явцад өөр өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа дайчилж оролцлоо.
- Өөрийн тань хамгийн сайн дадсан нь ямар төрөл вэ? Санасандаа хүртэл оролцож чадав уу?
- Хамаг хүчээ дайчилж оролцохыг зорьсон. Би бугуйлдахдаа илүү сайн. Өнгөрсөн жилийн үндэсний спортын тавдугаар их наадамд бугуйлын төрөлд түрүүлсэн, сая бас л бугуйлын төрөлдөө түрүүллээ, санасандаа хүртэл оролцож чадлаа.
- Ямар, ямар тэмцээнд оролцоод аймгаасаа шалгарсан бэ?
- Зургаан сард сумынхаа тэмцээнд түрүүлээд аймагтаа очиж өрсөлдөн мөн л аймгийнхаа аварга болоод шилдгийн шилдэг шалгаруулах “Адуучин 2015” тэмцээнийг зорьсон.
- Улсын хэмжээний ямар ямар тэмцээнд орж байв?
- Анх 2012 онд Хэнтий аймагт болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод дөрөвүгээр байр эзэлсэн. Дараа жил нь Булганд очиж бас л дөрөвдүгээр байранд орсон. Өнгөрсөн жилийн тавдугаар наадамд түрүүлээд энэ тэмцээнд бас л амжилт арвинтай оролцлоо.
- Түрүүн харж байхад бусад адуучдадаа эмнэг булгиулах тэмцээнд ороход морийг нь барьж өгч байгаа харагдсан. Өөрийн тань ээлж хойгуур байсан, ядарч гар чинь цуцав уу?
- Өөрөө дуртай болохоор ядарсанаа ч анзаарсангүй. Сүүлд хүмүүс “Чи бүгдийг нь чихдэж өглөө” гэж байна. Булгиулахад хамгийн гол зүйл нь сайн мордох, дутуу мордсоноос болоод гүйцэтгэл дутаж оноо бага авах асуудал гардаг. Адилхан л тэмцээнд оролцож байгаа юм чинь нэгнийгээ сайн мордуулаад тавьяа гэж л бодоод бүх адуучиндаа эмнэгийг нь барьж өгөхийг хичээлээ. Харин мордсоноос хойш хэрхэх нь тухайн тамирчны авхаалж самбаа мэдэх хэрэг л дээ.
- Тэмцээний бэлтгэл хэр хангасан бэ?
- Ер нь бэлтгэлээ сайн базаасан. Морьтой морьгүй уурга шургуулах, ташуур, уургаа шүүрсэн, эмнэг хангал сургаад их л бэлдсэн. Энэ жил шүүгчид их хатуу шүүж өрсөлдөөн ихтэй байна.
- Монголын адуучдын холбоондоо бүртгүүлсэн үү?
- Манай Хөвсгөл аймагт адуучдын холбоо маань хараахан байгуулагдаагүй. Зүүн талын аймгуудаар явж байгаа сурагтай, тун удахгүй манай аймагт байгуулагдах байх хамгийн түрүүнд шахуу л бүртгүүлнэ дээ.
- Морь уядаг уу?
- Өөрийнхөө хэрэнд уяа тааруулна. Сүүлийн үед мотоспорт бас сонирхож байна. Энэ жил аймгийн Мотоспортын уралдаанаас мөнгөн медаль хүртлээ.
- Ямар хугацаанд хичээллэсэн бэ?
- Нэг их хичээллэсэн юм байхгүй. Тамирчин биш ч сонирхлын журмаар аюулгүй байдлаа хангаад явдаг л даа. Хамгийн ихээр адуундаа л татагдана л даа.
- Хөвсгөл аймагт уургач, бугуйлч, эмнэг сургагч олон уу?
- Байгаа. Хөвсгөл аймгийн тэр дундаа Түнэл, Бүрэнтогтох сумаас спортын мастер олон төрсөн. Миний урд үеийнхэн гэвэл спортын мастер Гал-Эрдэнэ, Хуншагай гээд олон сайхан ах нар байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд олон жил амжилттай оролцсон эдгээр сайхан ах нарынхаа залгамж халаа болоод явж байгаадаа баяртай байна.
- Ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь тэмцээнүүдэд амжилт хүсье.
- Улс гэхгүй сум багт "Адуучин" тэмцээн зохиогдож залуу үе хүүхдүүд их оролцон ур чавдар нь сайжирч байна. Цааш цаашдаа ур чадвар сайтай хүүхдүүд олон гарч ирэн улам өргөжих байх аа. Адуучин тэмцээнийг зохион байгуулж байгаа хүмүүст маш их баярлаж байна. Мөн энэ дашрамд намайг дэмждэг нутгийнхан, аав ээж, найз нөхөд гээд бүх хүмүүстээ баярласнаа хэлмээр байна. Нутгийнхандаа, монголынхоо нийт наадамчин түмэндээ баярын мэнд хүргэе.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна