Сумын Алдарт уяач Л.Цэрэнпунцаг:Бид асартай наадмаас 20-иод айраг, түрүүтэй


Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Л.Цэрэнпунцаг гуайн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн хөхөл сүүл боох болсоор сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадмын тухай яриагаа эхэлмээр байна?
-Үеийнхээ багачуудын нэгэн адилаар би чинь багадаа хурдан морины унаач явлаа. Миний нагац ах Төв аймгийн Бүрэн сумын уугуул, нутаг орондоо сайн уяач гэгдэж явсан Дорж гэж хүн байсан. Би ахынхаа уясан морьдыг унаж уралддаг байгаад хасагдаад морины ажил хийж яваад, 1976 оноос бие даан морь уях болсон юм. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Мэдээж зорьж очсон наадам бүхэн сайхан. Тэр дундаас онцолвол Бор-Өндөрийн сумын наадам, түүний дараа болсон уурхайн ой байна. Газар газрын хурд цугласан энэ наадмуудаас гурван түрүү, зургаан айраг хүртсэн санагдана. Тэр үед Алтангэрэл бид хоёр цуг морь уядаг байсан юм. Гар нийлсэн уяаны ажил байж билээ.
-Ажаагийнхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Дорж уяачийн нэрийг гаргасан ямар ямар хурдан хурц хүлэг байв?
-Манай ажаагийн хурдан бор азарга Төв аймгийн Бүрэн суманд мөн ч олон айрагдаж, түрүүлсэн дээ. УИХ-ын гишүүн агсан Мэндийн Зэнээгийн аавын хурдан бор азарганы угшилтай адуу байсан юм. Мөн ажаагийн Нэгдлийн хонгор гэж хурдан хонгор азарга байлаа. Дааган цагаас нь уяж, даага шүдлэнд нь аман хүзүүдүүлж, би хязааланд нь унаж түрүүлгэж байлаа. Энэ мэтчилэн олон адуу байсан санагдана. Гэхдээ угшлыг нь сайн мэдэхгүй юм. Хүүхэд байсан болохоор тогтоож авсан юм маруухан байжээ. Ер нь манай дээдчүүд Шийтэрийн цавьдарын угшилтай шарга азаргатай байсан нь өвлөгдсөөр миний үед бор азарга нь надад ирсэн. Би энэ бор азаргаа Төв аймгийн Баянчандманьд хоёр, гурван удаа аман хүзүүдүүлсэн нь миний уяачийн гараа болж байлаа.
-Таны уяаны эрдмийн шанг ажаа тань татсан юм байна даа, тиймээ?
-Тэгэлгүй яахав. Миний багад Төв аймгийн Бүрэн сумын хойд талынхан зундаа ажааг л дагаж морио уядаг байлаа шүү дээ. Манай ажаа чинь хараалын үг ганц ч хэлэхгүй. Хөөрхий, хөөрхий л гэнэ. Манайд хүн амьтан хавьтуулдаггүй хурдан бор азарга байлаа. Тэгсэн өнөөхдөө чихээ хазуулчихаад “хөөрхий хөөрхий” гээд л зогсож байсан хүн дээ. Морин эрдэнээ их дээдэлнэ л дээ. Тиймдээ ч морины толгойд ташуур хүргэх, барихыг үнэхээр их цээрлэнэ. Нэг ёсондоо моринд оёг суулгахыг маш их цээрлэдэг хүн байлаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би ч хараал хэлдэггүй юм. Ер нь хаа газрын уяачид тийм байх л даа, энэ цээртэй учраас.
-Анх уяаны ажлаа ямар угшилтай, ямар адуугаар эхлүүлж байв?
-Тэр үед Баяндэлгэр сумын зургаан жилийн ойг анх удаа тэмдэглэсэн юм. Тэнд хүнээс авсан хар даагаа уяж мордуулж байлаа. Сүхбаатар чигийн даага байсан. Дараа нь хэсэг хугацаанд адуу мал цуглуулж байгаад Дархан сумын 70 жилийн ойгоор хонгор даагаа аман хүзүүдүүлсэн нь анхны айраг гэж болно. Энэ чинь одоогоос 20-иод жилийн өмнө болж байна уу даа. Түүнээс хойш Дархан суманд хонгор халзан шүдлэн үрээ айрагдуулж, өнөө хонгороо Мөрөнгийн 80 жилийн ойгоор айрагдуулсан гээд шинэхэн уяач надад урам хайрласан жилүүд байлаа. Эндээс миний хонгор морь нэг түрүүлж, дөрөв айрагдсан бол хонгор халзан азарга мөн л дөрөв айрагдсан хурдан буянгууд даа. Яг миний нэртэй адуунууд байгаа юм. Аман хүзүүдсэн өөр нэг хар морь бий. Ер нь миний хонгор азарга, хонгор халзан азарга, хонгор морьд уяач хүний баяр жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн буянтай амьтад шүү.
-Хаанахын угшилтай адуунууд уу?
-Тэр хонгор азарганы төлүүд нь хонгор халзан азарга, хонгор морь хоёр байгаа юм. Сүхбаатар аймгийн Талбулагийн Гомбын адуунаас гаралтай. Босоо халзангийн угшилтай. Манай адууны нөгөө хэсэг нь Галшар угшилтай. Миний хүрэн азарганы төлийг Магнай хүрэнгийн угшилтай адуу гэдэг юм. Энд ганц нэг цус сольсон адуу бас бий. Миний нэг шарга морь гэхэд Дэлгэрэх, Тайж адууны угшилтай.
-Олон жил өнгөрчээ. Уяачид асартай наадмууд гэдэг дээ. АХ-ын ойн баяр наадмаас хичнээн айраг түрүү авсан байдаг вэ?
-Одоо би хүргэн Алтанхуягтайгаа хамтарч морьдоо уядаг юм. Бид асартай наадмаас 20-иод айраг, түрүүтэй. Үүн дээр жижиг наадмууд гэх юм бол бас 10 гаруй бий. Тэр жил өмнөд бүсийн наадам гэж Галшарт болоход соёолон азарга түрүүлгэж, Дархан сумын наадмаас азарга, их морь, даага, хязаалангийн дөрвөн аман хүзүүг нь авч мөн ч одтой наадаж билээ. Түүнээс хойш Бор-Өндөрийн наадмаас их морины түрүү, азарганы аман хүзүүг авч, нэг азаргаа айргийн гурваар хурдлууллаа. Уржнан соёолон айрагдууллаа. Харин ноднин сайхан л наадах шив дээ. Цуг явсан галын хэд маань айраг, түрүүтэй наадацгаасан.
-Та аль насны морьдын уяаг илүү тааруулдаг гэж өөрийгөө боддог вэ?
-Бага насыг илүү тааруулаад байх шиг санагддаг юм. Тэр дундаа даага, хязааланг. Би чинь хоёр гурван ч даага айрагдууллаа. Тэгээд шүдлэн, хязаалан айрагдуулж, соёолон түрүүлгэж, бүдүүн морь Төв аймгийн Баянчандманьд хоёр удаа аман хүзүүдүүлсэн. Ер нь бүдүүн их насны морь, азарга түрүүлгэж үзээгүй юм байна.
Би бага адууг анх сургахад их ач холбогдол өгдөг. Зөв сайхан сургаад, ийш тийшээ налдаггүй чигээрээ явж сургахад илүү анхаардаг. Ингээд сургачихаар учиртай болж байгаа нь тэр. Бага адууг чинь гэрийнхээ хойно тарлаад байх онц биш. Аль болох гэрээсээ хол ажил хийвэл хоргодох нь бага байдаг юм шиг санагддаг. Нэг хоргодоод сурчихсан даага хэцүү шүү дээ. Би бага адууг хүүхдээр сургуулдаггүй. Манай Алтангэрэл Алдарт ч тэгдэг юм. Эмнэг дээр нь барьж, хоёр талд нь гарч гүйж байгаад л сургачихдаг байлаа.
-Танайхаас гадагшаа гарсан адуунууд яаж давхиж байна даа?
-Олон ч адуу гаргасангүй ээ. Баруун аймаг руу л гурван адуу зарсан юм. Говь-Алтай аймгийн Цогт сум руу нэг халтар үрээ зарагдсан. Миний гурав, дөрвөн айрагтай хурдан халтар азарганы төл байгаа юм. Говь-Алтайд шүдлэн үрээ очингуутаа 200 гаруй адуунд хол түрүүлж, залгаад намар нь 400 гаруй адуунаас хурдалж, аман хүзүүдсэн байна лээ. Уржнан Архангайн Батцэнгэл рүү шарга халзан азарга, шарга даага зарсан. Тэр жилээ шарга халзан азарга нь гэм суучихаад уяж чадаагүй юм гэнэ лээ. Харин шарга даага нь айрагдсан ч чононд идүүлчихсэн гэж ярьсан. Би ч гаднаас олон адуу авч байсангүй. Харин хүргэн маань сүүлийн жилүүдэд Сүхбаатар +аймгаас их олон адуу авчирлаа. Бас Дорнодоос нэг бор үрээ авчирч азарга тавьчихаад байна. Ерөөлтийн халзан морины төрсөн дүү нь юм гэсэн. Ноднин их тарган уягдаад хөлгүй болгочихоод байгаа. Одоо Дэлгэрэхээс авчирсан үрээгээрээ сайхан наадаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
2 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
3 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
-
3 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
4 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
6 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
10 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
10 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
-
2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
-
2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
-
6 цагийн өмнө АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
10 цагийн өмнө 153 азарга бүртгүүлжээ
-
7 цагийн өмнө МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
10 цагийн өмнө Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
2 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
3 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
4 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
3 цагийн өмнө Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрүүлсэн шүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна