Ц.Энхбат: Аавын хурдан борууд бэсрэг угшил болтлоо дэлгэрсэн
А.Тэлмэн
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Энхбатын ярилцлагыг хүргэж байна.
-Энхбат уяач ямархан хурдан буянгуудаар наадаж, нутгийн дэвжээгээ чимдэг вэ?
-Манай Баян-Овоо суманд Цээнзэнгийн бүүдэн, Дэндэвийн, Цэнддоогийн борнууд гэсэн гурван угшлын адуунууд үе дамжин хурдалж ирсэн. Бор адуутай Цэнддоо гэдэг нь миний эцэг л дээ. Аавын хурдан борууд бэсрэг угшил болтлоо дэлгэрсэн. Манай өвөг дээдэс ер нь үе дамжсан уяачид л даа. Сум орон нутагтаа тоогддог уяачдын нэг байлаа. Аав маань насаараа нэгдлийн адуу малласан. Тийм хүмүүсийн дэргэд байсан хүн адуу сонирхохгүй байна гэж юу байхав. 1989 онд сургуулиа төгсөж ирээд морь уясан. 20 гаруй жил өнгөрчихөж, цаг хугацаа ч хурдан юм даа. Хамгийн анх даага аман хүзүүдүүлж байлаа.
-Аавын тань борууд яаж давхиж байсан бэ?
-Аймгийн наадамд айрагдаж байсан бор азарга, түүний төл үр төлүүд сум орон нутагтаа айраг түрүү алдаж байгаагүй. Дархан ордог адуунууд байлаа. Аавын боруудыг ид хурдан байхад манай сумын Жуурайдорж гэдэг хүний мундаг хурдан хүрэн морь байлаа. Сумандаа зургаа түрүүлсэн тэндхийн даалуу адуу л даа. Нэг жил бор морь маань их хурдан байсан учраас “за энэ жил л хүрэн морийг дийлнэ дээ” гэж бодож байлаа. Наадам ч боллоо. Хүрэн морь, бор морь холбоотой өнгөнд яваад байдаг. Би ч дотроо “за одоо л ингээд түрүүлнэ дээ” гэж бодоод давхиж явтал яг зурхай дээр хүрэн морь хажуугаар дайраад түрүүлчихэж билээ. Тэгж агуу хүрэн морь зургаа дахиа түрүүлж, бор морь тав дахиа айрагдсан. Хүүхэд ахуй цагийн сайхан дурсамж тээсэн тэр жилийн наадам санаанаас гардаггүй юм. Хэдий хурдан хурц ч цусыг сэлбэж сайжруулж байхгүй бол хурд саардаг юм билээ. Тиймээс сүүлийн үед бололцооныхоо хэрээр зүүн аймгуудаас ганц хоёр адуу авчирсан. Тэгсэн арай өөр болж байнаа. Энэ жил гэхэд л том жижиг наадмуудаас 3-4 айраг, түрүү хүртлээ.
-Их савны ёроолд юм байлгүй яахав ээ?
-Өө тэгэлгүй яахав. Морь уяад удаагүй байхдаа 1992 онд эцгийнхээ хэдэн борыг уяад шүдлэн үрээ түрүүлгэн, даага, хязаалан айрагдуулж, хоёр морио 7, 8-аар давхиулсан. Адуу хурдан байх уяачийн бас нэгэн жаргал шүү.
-Хүүхдүүд тань удам залган морь уяж байна уу?
- Ах нь ганц хүүтэй, бусад нь охин. Хүү маань оюутан болчихсон. Гэхдээ зуныхаа амралтаар ирж аавдаа тусалнаа. Би албадахгүй байгаа. Хүүхдүүд өөрсдөө мэднэ биз дээ. Уг нь уяна гэвэл удам угшил нь байна даа.
-Сүүлийн үед залуучууд олноор моринд орж байгаа биз?
-Харин тэгж байна. Залуучууд моринд орж, адуугаа хайрлаж хамгаалдаг болсон байна. Бизнесменүүд нь нутагтаа болж буй уралдаануудыг сайн ивээн тэтгэдэг болсон байна. Моринд сэтгэл гаргаж байгаа хүмүүсийг би их үнэлдэг. Адуу өөрт нь сэтгэл зүтгэлээ зориулж байгаа хүнийг заавал баярлуулдаг номтой. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад хурдан моринд орж байгаа залуустаа өнөө маргаашийн айраг, түрүүнд шимтэлгүй морьдоо сайн уяарай. Тэгвэл үр дүнг нь мэдэрнэ гэж хэлмээр байна.
-Сургаал хайрласан танд баярлалаа. Таныг хурдан тууртын босоо цагаан хийморь өнөд ивээж яваг.
"Тод магнай" сэтгүүл №36
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна