Сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа
А.Тэлмэн
Бүтэн жил хүлээсэн зун цаг. Өдөр ирэх тусам өнгө засч буй байгаль дэлхий.
Шинэ ногоонд гэдэс цадах таван хошуу мал. Монгол хүмүүний сэтгэл уужирч, магнай тэнийх амгалан цаг. Нар наашилж, наадам ойртож буй энэ л цаг үед сэтгүүлийнхээ шинэхэн дугаарыг уншигч танаа өргөн барьж байна.
Зочин хойморт саатсан хийморилог эрхэм бол Төв аймгийн Лүн сумын уугуул, Тод манлай уяач Банзрагчийн Билэгдэмбэрэл юм. Хонин жилийн босгон дээр Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон түүнтэй өргөн сэдвээр хөөрөлдлөө.Адууныхаа хурдлах чадварыг сайжруулахаар хичээж буй уяачдыг Тод манлайн ярилцлагыг уншихыг санал болгож байна.Сүүлийн арваад жил энэ чиглэлээр дагнан, бүр эрдмийн зэрэг горилохоор зэхэж буй тэрээр хэд хэдэн үнэтэй санаа хэлсэн шүү.
“Уралдаан” буланд “Хутагтын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн фото зураг, товч танилцуулга багтсан байгаа. Хаврын бүсийн уралдааныг тухайн жилийн өнгийг шинжих боломжийг олгодог хэмээн уяачид ярьдаг. Тэгвэл хэний уясан , ямар морьд хурдан байхыг эндээс тандаж болох нь.
Уяаны эрдэмд суралцаж буй залуус, морь сонирхогчдодоо зориулан хүргэдэг “Эмч зөвлөж байна”, “Уяач зөвлөж байна”, “Мэдэхэд илүүдэхгүй” булан бүхэлдээ дэлгэр Монголын их цэнгэл баяр наадамд зориулагдсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.
“Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатарын хөтлөн явуулдаг “Эмч зөвлөж байна” буланд энэ удаа хурдан моринд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдийн нэг шингэн алдалт, шингэний дутагдлын талаарх зөвлөгөө багтжээ. Хурдан хүлгийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдаг эрхэм уяачид та бүхэн тогтож уншаарай.
Залуу уяачдын хүсэн хүлээдэг “Уяач зөвлөж байна” буланд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Ц.Дуламсүрэн саатаж, “Зуны уяа сойлгын онцлог, дээд гурван насны морьдын уяа” гэсэн сэдвээр зөвлөгөө өгсөн байгаа. Монгол наадам ухаарлын наадгай хэмээн үздэг Тод манлайн зөвлөгөөг заавал уншаарай хэмээн зөвлөх байна.
Орон нутгийн уяачдаа алдаршуулах зорилготой “Холбоод” буланд 2014 оны улсын шилдэг салбар Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Мөнхийн хүлэгтэн” МСУХ-ны төлөөлөгчид уригдаж, шилдгээр шалгарсан арга туршлагаасаа хуваалцсан. Холбооны санхүүжилтийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй байгаа бол уншаад үзээрэй. Магадгүй танд шинэ санаа төрүүлж болох юм.
Редакцийн зүгээс онцгойлон санал болгосон эдгээр булангуудаас гадна уламжлалт булангууд баяжмал мэдээллээр дүүрэн байгаа. Та бүхэн тухлан сууж, таалан уншаарай.
Сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэлийн бирж, "Интерном" дэлгүүр болон редакцийн 94082992, 95092992, 94012992 дугаарын утсанд холбогдож авна уу.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна