Өргөн сум говийн догшин ноён хутагтын VII дүр Агваанлувсандамбийжанцан "ноён гэгээн"-ий хурдан морины сүлд хийморийг залсан тухай
А.Тэлмэн
Говийн догшин ноён хутагтын VII дүр Агваанлувсандамбийжанцан “Ноён гэгээн” нь хурдан морь уяж, сойдог төдийгүй зааж сургадаг гэгээнтэн байж. Түүний зохиосон “Манлай морин эрдэнийн шинж” хэмээх хурдан морь уях тухай судар айлдан бичүүлсэн нь өдгөө бидний үед уламжлан ирсэн билээ. Ноён гэгээний шарга гэдэг алдарт хурдан хүлэг байсан нь Далайн дэвсэг гэдэг газарт болсон хошууны наадамд цойлон гарсан эрчээрээ гүйцэгдэлгүй түрүүлснийг хурдан морины номонд өгүүлсэн байдаг билээ. Өргөн сумын адууны удам угшлыг хоёр чиглэлээр тогтоож байжээ. Зүүн тал нь Даваа тайж, Дорж залан, Лхамсүрэн мээрэн, уранхай хэмээх Гомбо, Батаа ноён, Майжиг Жигмэд, Дэлдэн Бадрах, Баруун тал нь Дарам, Лүндэг, Дамба, Дамчаа /Цоохор/, Д.Балдан, Хошгой хэмээх Зундуй, Шарав нарын адуу тухайн үедээ Өргөн сумыг нэрд гаргаж байжээ. Хэдийгээр ийм уламжлал байсан боловч нэг хэсэгтээ Өргөн сумын адуу аймагтаа нэр дурсагдахгүй байв. 1999 оны сүүлээр сумын Засаг дарга Г.Жамбалдорж, Уяачдын холбооны дарга Д.Санжидгүнтэв нар санаачлан хэсэг уяачдын хамт ярилцан, адууныхаа удмын санг сайжруулах, сайн удмын хурдан хүлэг төрүүлэх, сайн уяачидтай болох. Мөн Морины бурхан “Хаян хярваа”, Говийн догшин ноён хутагтын VII дүр Агваанлувсандамбийжанцан “Ноён гэгээн”-ий Хурдан морины сүлд хийморийг бүтээлгэн залахаар болж, аймгийн Д.Равжаа музейн эрхлэгч, тахилч З.Алтангэрэлд адууны, хүлэг морьдын сүлд хийморийг сэргээж амилуулах, хутагтуудын адис жанлав хүртээж өгөх талаар хүсэлт тавьжээ. З.Алтангэрэл Өргөн сумынханд Говийн догшин ноён VII хутагтын хийморийн дарцагны хүрэн зандан модон барыг өгч, Сүлд хийморийг бүтээлцэж, аравнайлж шүншиглэж өгсөн байна. Сүлдний оройд Хаянхярваа бурхны ногоон халзан морины толгойг байрлуулж, толгой, иш хоёрын хоорондох хөндий зай дотор шүншиг хийжээ. Шүншигт Ноён гэгээний зургаан насны моринд зориулж бүтээсэн аравнай хийсэн байна. Мөн Өргөн сумын хурдан морьдын дэл сүүл, Ноён гэгээний морио анх барихад уяа үүсгэдэг байсан газрын шороо зэргийг оруулжээ. Сүлдний ишинд нэг тал нь ногоон, нөгөө тал шар өнгийн дарцаг байрлуулсан байна. Дарцагт гэгээнтний өөрийнх нь бүтээсэн уралдаж буй морины зураг дүрслэгджээ. Ийнхүү Өргөн сум Дорноговьдоо төдийгүй улсын хэмжээнд анхны морины сүлдийг утга учир, хүндэтгэлтэй залсан сум, уяачдын холбоо болсон байна. Долдугаар ноён хутагтын аравнайлж, шүншиглэсэн хурдан морины сүлд хийморийг тахисанд нутгийн ахмад уяачид, ард иргэд ихэд хүндэтгэн Өргөн сум удахгүй их олон хурдтай болно гэж билэгшээн ярьж байсан. Энэхүү билэгдэл зөн совин биеллээ олж, Хурдан морины сүлдийг 2000 онд залсан жилээ Өргөн сумынхан Л.Цагаандалай /МҮОНТелевизийн сурвалжлагч/ тэргүүтэй уяачид анх удаа зохион байгуулалтанд орж, улсын Зүүн бүсийн даншиг Хэнтий аймгийн Галшар суманд болсон “Өвгөн ноён”-ы наадамд очин уралдаж, Засаг дарга Г.Жамбалдоржийн “Бэлэвсэн зээрд” морь 700 гаруй мориноос гуравт орсон билээ. Энэ цагаас эхлэн Өргөн сумын морьд аймгийн наадмаас 13 түрүү, 14 аман хүзүү, 23 айраг авсан төдийгүй 2011 онд болсон Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд даншиг наадамд 3 түрүү, 2 аман хүзүү, 2 айраг хүртэж, аймагтаа төдийгүй улсад хурдан адуутай гэдгээ баталж чадсан билээ.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.55.188.84
Сайхан болсон байна ажлын амжилт хүсье
Reply