Урианхай адуу
А.Тэлмэн
Монгол адууны тархалт, генефонд маш өргөн цар хүрээнд олон омог, хэвшил, үүлдэр үүсгэн бий болгоход ашиглагдсан түүхтэй юм. Монгол адууны үр төлдөө тэсвэр хатуужил, холч давхил, бэлчээрийн нөхцөлд гойд зохицсон байдлаа удамжуулан дамжуулах чадвар онцгой сайн байдаг. Тэсийн голын Тува адууны удам судар Дээд енисейн үүлдрийн хэсгийг бий болгосон үржил-селекцийн түүхтэй холбоотой юм. Нутгийн Тува адууны дээхэнэ үе нь цэвэр цусны монгол адуу байсан нь маргаангүй билээ. Нутгийн Тува адууг Оросын хэд хэдэн үүлдрийн азаргаар эрлийзжүүлсэн 120 жилийн ажлын үржил-селекцийн үр дүнд Дээд Енисейн үүлдрийн хэсэг үүсч түүний нөлөөн доор Тува болон Тэсийн голын дээд, дунд, доод ай савын шилмэл омог дагалдан бүрэлджээ. Тувагийн нутгийн өмнөд хэсэг заримдаг цөлийн бүсд орших нутгийн адууны сэрвээний өндөр 133,1 см, биеийн ташуу урт 135,7 см, цээжний бүслүүр 159,7 см, шилбэний тойрог 16,7 см байжээ. 1860-аад оноос Тувагийн эдгээр адууг Оросын заводын үүлдрийн Дон, Хатирч, Семиплатинск, Кузнецкийн азаргаар гишгүүлэн цусыг шингээж үржүүлсний дүнд 700 кг хүртэлх биеийн жинтэй, үндсэн хэмжээ нь 141-144-168-17,5 гэсэн үзүүлэлттэй, нутгийн байгал-цаг уурт сайтар зохицсон, жилийн аль ч улиралд бэлчээр амьдардаг “ховорхон Дээд енисейн үүлдрийн хэсэг” үүссэн байна. Үүлдэржсэн адуунд байдаггүй тэсвэр хатуужил, бэлчээрийн маллагааны энэ адууны ховорхон шинж чанарыг адуу судлаач эрдэмтэд онцгойлон үнэлж байлаа. XIX зуунаас эхлэн Оросын Алтай, Минкусинскийн хязгаараас газар эзэмшигчид,тариаланчид Тагна Тувад шилжин суурьшиж, газар тариалан, мал аж ахуй, алт, шөрмөсөн чулуу, чулуун нүүрсний олзворлох үйлдвэрийн том эздийн эдлэн бий болж ажлын хүч чадалтай адуу шаардагдах болжээ. Бэлчээрийн маллагаатай адууны үржлийн хэд хэдэн томоохон заводууд байсан байна. Эдгээрийн хамгийн том нь 3000 гүүтэй, 50 азаргатай Вавилины адуун завод байжээ. 1917 оныг хүртэл заводууд дор дорын сонирхолоор хэд хэдэн үүлдэр бий болгохоор ажиллаж байсан байна. 1944 оноос хуучин адуун заводуудыг нэгтгэж шинжлэх ухааны үндэслэлтэй селекцийн ажлыг хйиж, Дээд енисейн адууг гаргаж авсан бйана. 1957 оноос адуун заводын ажил зогсонги байдалд орж, бэлчээрийн маллагаанд шилжихэн уг адуу өөрийн шинж чанараа сайн хадгалж чадсан байна. Дээд енисейн шилдэг гүүний үндсэн хэмжээ 155.2, 153.9, 186, 20 см азарганых 156.9, 163.5, 187.1, 21.3 см-ийн үзүүлэлттэй, амьдын жин 450-500 кг, шилдэг 600 кг-аас дээш байдаг байна. Туватайхил залгаа нутгийн малчид эрт дээр үеэс Дээд енисейн адуутай, монгол адууг эрлийзжүүлж, хурд хүчтэй бие товир, гоёмсог, тэсвэртэй Тэсийн голын шилдэг хэвшлийг үүсгэхэд гол нөлөө үзүүлжээ.
1991 онд улсын наадмыг ирж сонирхсон Тувагийн Резинский /Хэрсэн/ дүүргийн адуучид Хөвсгөлийн Хишигбатын хонгор морийг хараад: Манай Тувагийн үржлийн албаны тамгатай юм. Хурдан адууны удамтай аж. Бид ирж уралдвал Халхын наадмыг авах юм байна гэцгээж байсан юм. Эдний дотор хожим монгол руу олон хурдан адуугаа алдсан нэртэй уяач Сергей байсан юм. Түүний хэлсэн дүгнэлт үнэн зөв болохыг хожим Увсын уяач Д.Батсайхан, Монгол улсын Алдарт уяач “шовх цавьдар” Цэнд-Аюуш, хуульч Цэрэнжээ нарын морьд улсын наадам, Их хурд, бүсийн болон бооцоот уралдаануудад олонтоо айрагдаж, түрүүлснээр баталсан юм.
"Монголын хурдан морины домог, түүх" номноос
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна