Адууны харайлтанд булчингийн оролцоо
А.Тэлмэн
Мөрний булчин, ууц нурууны булчин, трапец хэлбэртэй булчин болон элэгний хөндлөн булчин зэрэг нь далны хөдөлгөөнийг удирддаг. Цээжний урд хэсгийн булчин, мөрний булчингууд болон гурван гол булчин зэрэг нь сарвуу ба үений хөдөлгөөнийг удирддаг. Шилбэний булчин ташааны хоёр гол булчин ба хондлойн булчин зэрэг нь ташаа гуя болон өвдөгний үений хөдөлгөөнийг зохицуулах бөгөөд үүний зэрэгцээ ташааны босоо булчин нь харайлтын үеийн суналт агшилтыг зохицуулдаг. 10 төрлийн булчингийн үйл ажиллагааны үндсэн дээр адууны дөрвөн хөлний хөдөлгөөн зохицуулагддаг байна.
Үе: Үе нь хоёр ясыг холбох үүрэг гүйцэтгэнэ. Үений уут, мөгөөрс болон үений шингэнээс бүрдэнэ. Энэ бүтэц нь хөлний яснууд хөдөлгөөнд орохдоо хоорондоо үрэлцэхгүй байх боломжийг олгодог. Үений хоёр талын яс нь холбоосоор холбогдож нэг талаас, ясыг тогтворжуулж нөгөө талаас хөдөлгөөнд оруулдаг.
Булчин шөрмөс: Булчингууд нь биеийн хөдөлгөгч. Араг яс дагасан булчин бол адууны нэг төрлийн мах юм. Булчин нь туузан хэлбэртэй бөгөөд хоорондоо холбогдон чангарч сулрах чадвартай. Аяндаа болон удирдлагаар хөдөлдөг булчин гэж ялгарна. Адуу явах буюу хооллох зэрэгт булчин удирдлагаар хөдөлдөг бол аяндаа хөдөлдөг булчин адууны өөрийн хяналтгүйгээр агшиж, сунадаг дотоод эрхтэн болон нүдний булчингууд юм. Энэхүү чадвар дээр үндэслэн булчингууд харилцан үйлчлэлд орох ба морины бие хөдөлгөөн хийж чаддаг. Араг ясны булчин, зүрхний булчин, мөлгөр булчин гэж ангилагддаг бөгөөд мөлгөр булчин нь дотоод эрхтэнүүдэд тухайлбал, гэдэс доторт бэхлэгдэнэ. Хэрэв араг ясны булчин нь аяндаа хөдлөх боломжтой бол зүрхний булчин, мөлгөр булчин зэрэг нь вегататив мэдрэлийн системийн удирдлагаар хөдөлгөөнд орно. Араг ясны булдчингууд нь араг ясны аль нэг ясан дээрээс эхлээд шөрмөсөөр дамжуулан өөр ясанд үйлчлэл үзүүлдэг. Булчингийн судал аяндаа богиноссоны үр дүнд хоёр ясыг холбож байгаа үе булчингийн байрлалаас хамааран нугарах буюу тэнийх үйлдэл хийнэ. Эдгээр булчингуудын хөдөлгөөнийг мэдрэлийн системийн тусламжтайгаар удирддаг ба тэндээс тодорхой булчинд дохио өгөгдөнө.
Шөрмөс: Шөрмөс нь маш бөх олс мэт сүлжигдсэн судлуудаас бүрдэх ба мөчүүдийг тэнийлгэх үүрэг гүйцэтгэдэг. Гадна болон дотоод шөрмөс гэж байдаг. Биеийн дээд хэсгийн болон шилбэ нь морины хөлийг тахийх нугалах зэрэгт нөлөөтэй. Эдгээр шөрмөсүүд нь булчингийн үйлчлэлийг морины хөлний доод хэсэгт хувиарлах үүрэгтэй. Шөрмөс тасрах эсвэл үрэвсэх зэрэг тохиолдолд эдгээх бараг боломжгүй.
Холбоос: Холбоос нь шөрмөсний адил тууз болон судлаас бүрдэнэ. Холбоос яснуудыг хооронд нь холбох үүрэгтэй. Холбооснуудын ихэнхи нь үенүүдийн ойролцоо байрлаж үений хөдөлгөөнийг дэмжих буюу хязгаарлах үүрэг гүйцэтгэнэ. Холбоос нь ямар нэгэн шалтгаанаар хүнд гэмтэл авбал эдгэрэх боломж маш бага.
Морины хөл: Морины хөлүүдийн хөдөлгөөн нь их биеийн голчтой параллель байдлаар хийгдэнэ. Хажуу тийш хөдөлгөөн бараг хийгдэхгүй. Хөлнүүд нь зөвхөн биеийн тулгуур болоод зогсохгүй түүнийг хөдөлгөөнөөр хангах ба хүнд ачааллын үед хүчийг бууруулах үүргийг давхар гүйцэтгэнэ. Үе, холбоос нь гишгэлтийн болон харайлтын доргилтыг багасгана. Морь яс, шөрмөсний бүтцийн онцлогоос хамааран хойд хөлөө байрлуулж, илүү хүч зарахгүйгээр босоогоороо унтаж чаддаг.
"Дэлхийн адуу" номноос
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

150.129.141.224
Монгол хэл дээр олдоц багатай байдаг мэдээллийг ийм лэлгэрэнгүй оруулсанд баярлалаа.
Reply