ММСУХ-ны лого бүхий хөшөө сүндэрлэв
А.Тэлмэн
Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1995 онд Төв аймгийн Баянжаргалан сумын Сайн хөөтийн адуун чулуу хэмээх газарт адуучны отрын бор гэрт Монгол улсын Манлай уяач Галын Баттөмөр, ММСУХ-ны анхны тэргүүн Галбадрахын Пунцагбалжир агсан, түүхийн ухааны доктор, сэтгүүлч А.Баярмагнай, Монгол улсын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Монгол улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат нарын таван хүн ММСУХ гэдэг их айлыг үүсгэн байгуулах тухай ярилцаж, улмаар тэр жилийн тавдугаар сарын 25-ны өдөр анхдугаар хурлаа зохион байгуулж байсан түүхтэй.
ММСУХ 20 жилийн ойдоо зориулан холбооны логог зэсээр товойлгон цутгасан чулуун суурь бүхий дурсгалын хөшөө бүтээлгэсэн бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тулгын чулуу тавигдсан тэр газарт мөнхөллөө.
Хөшөөний нээлтэд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, үүсгэн байгуулагч МУ-ын Тод манлай уяач, Хөдөлмөрийн Баатар Д.Даваахүү, МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр, Б.Содномцог, Дэд тэргүүн Ц.Туваан, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, НМСУХ-ны тэргүүн, М.Мөнхбаясгалан болон Ц.Баянжаргал, Ж.Баттулга, Я.Болдбаатар, Ц.Энхбат, Б.Саранхүү, Ц.Жамбалсүрэн нарын тэргүүлэгчид, “Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн Г.Бямбадорж, сум орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Улаан тууз хайчилсны дараа лам нар ном хурж хөшөөг шүншиглэн, морин хуурын эгшгэнд уртын дуучид ая дуугаа өргөсөн юм.
“Монгол уяач-3000” зөвлөгөөн боллоо
ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбар холбооны үйл ажиллагаатай танилцан гишүүд, уяачдын санал бодлыг сонсох зорилготой “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөгөөнийг өнгөрсөн жилүүдэд 21аймагт зохион байгуулсан билээ.
Аймгуудад явагдсан “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөгөөний үр дүнг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн цаашид сумдад зохион байгуулах тухай шийдвэрийг гаргасан юм.
ММСУХ-ны түүхт 20 жилийн ойн хүрээнд сумдын “МОНГОЛ УЯАЧ-3000” зөвлөгөөнийг анх тулгын чулуу тавигдаж байсан Төв аймгийн Баянжаргалан сумаас эхлүүлэх чиглэлийг МУ-ын Их хурлын дэд дарга, ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд өгсний дагуу 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус зөвлөлгөөнд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Дэд тэргүүн Ц.Туваан, МУ-ын Тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, МУ-ын Манлай уяач Г.Баттөмөр, МУ-ын Тод манлай уяач Б.Содномцог, Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл, НМСУХолбооны тэргүүн М.Мөнхбаясгалан, Тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Ж.Баттулга, Я.Болдбаатар, Ц.Энхбат, Б.Саранхүү, Ц.Жамбалсүрэн нар болон сум орон нутгийн удирдлага, “Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн Г.Бямбадорж, уяачдын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцсон юм.
“Монгол уяач-3000” сумын зөвлөгөөнд оролцогсдод ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболд илгээлт хүргүүлж, амжилт хүссэн. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид төлөвлөсөн ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, орон нутгийн уяачид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцон цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой боллоо.
“Уяачийн алдар” одонгоор шагналаа
ММСУХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гаргаж, орон нутагтаа холбооны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажилд хувь нэмэр оруулсан морины зүтгэлтэнд олгох “Уяачийн алдар” одонг бий болгохоор шийдвэрлэсэн юм.
Төв аймгийн Баянжаргалан суманд зохион байгуулсан “Монгол уяач-3000” зөвлөгөөний үеэр сумандаа олон жил хурдан морины хөгжлийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан Лежнайн Доржбат, Гончигравжаагийн Дүүрэн, Чогсомжавын Батцэсэм, Бадарчийн Цогтсайхан, Гүрийн Бямбадорж нарын таван хүн “Уяачийн алдар” одонгоор шагнууллаа.
ММСУХ-ны Ажлын алба
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна