Партизан Г.Дэмчиг Мэргэн цол хүртсэн АХ-ын 30 жилийн ойн үндэсний сур харваа
А.Тэлмэн 2015 оны 4-р сарын 06 -нд
Энэ жилийн баяр наадамд анх удаа гадаадын 20 гаруй орны хүндэт зочид төлөөлөгчид, 18 аймгийн урлаг, спортын алдартнууд болон хөдөлмөрчдийн 3000 гаруй тэргүүний сайчууд уригдан оролцжээ.
Наадамд улсын аварга тав, арслан 14, начин 33, улсын цолтон нийт 80 гаруй, бүгд 1024 бөх зодоглосноос зүүний магнайд 74 настай “Их монгол” хэмээх Даян аварга Х.Шаравжамц, барууны магнайд 51 настай “Буур” хэмээх Даян аварга Н.Жамъян, зүүний дагавар магнайд 35 настай Дархан аварга Б.Түвдэндорж, барууны дагавар магнайд мөн 35 настай Даян аварга Ц.Чимэд-Очир нар босч, Ж.Цэвээнравдан арслан арав даван түрүүлж Аварга цол, ес давж үзүүрлэсэн Дархан аварга Б.Түвдэндоржид Даяар дуурсах далай аварга цол хүртээжээ.
Хурдан морины уралдааны азарганд Д.Цэгмид /Хэнтий.Галшар/-ийн саарал, их насанд Н.Лувсандорж /Хэнтий.Дэлгэрхаан/-ийн хар, соёолонд Балган /Төв.Говьсүмбэр/-ы хөх цавьдар, хязааланд Д.Цэгмид /Хэнтий.Галшар/-ийн хүрэн халзан, шүдлэнд Зундуй /Хэнтий.Галшар/-н сартай хонгор, дааганд Банзрагч /Хэнтий.Галшар/-ийн зээрд торгон жолоо өргүүлжээ.
Үндэсний сур харваа:
1. Г.Дэмчиг /Дорнод.Халхгол/-19
2. Ш.Ишчогдов /Төв.Дэлгэрхаан/-18
3. Д.Намсрай /Дорнод.Булган/-17
4. Б.Дамдин /Сэлэнгэ.Дулаанхан/-16
5. Л.Мишигдоной /Төв.Лүн/-15
1951 онд буюу АХ-ын 30 жилийн ойн улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, партизан Г.Дэмчиг 20 сумаас 19 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртжээ.
Энэхүү наадмын харвааны талаар болон Дэмчиг мэргэн хэрхэн түрүүлсэн тухайд ахмад харваач, аймгийн мэргэн Галсангийн Лувсандорж гуай өгүүлснийг Ж.Сүхбаатар, Ж.Лхагвасүрэн нар 2001 онд хэвлүүлсэн “Уухайн түрлэг” номондоо сийрүүлсэн нь:
-...Манайх Дархан сумын I багийн нутаг Хургаа гэдэг газар зусч байтал нэгэн өдөр “Нум сумаа аваад шалавхан ир” гэсэн дуудлага аймгаас ирлээ. Тийн явж байтал Мухарын голд морь маань таварцаглаж унаад би мөрөө мулталчихлаа. Замын айлд бууж мөрөө оруулж аваад аймгийн төв орсонд “Улаанбаатарт улсын баяр наадмын сурын харваанд оролц” гэлээ. Тэр удаа харваж чадахгүй болсон ч газар газрын сайн харваачдын цэц мэргийг үзээд ирэх хүсэлдээ хөтлөгдөн явж билээ. Надтай хамт явсан, манай аймагт цэргийн агтны даргаар ажиллаж байсан Гэндэнгийн Дэмчиг гуай наадмынсурын комиссынхонд хандаж,
-Миний бие тааруухан, Лувсандоржийн маань мөр, гар гэмтсэн. Бид хоёрын өмнөөс өөр хүн харвуулах уудаа гэсэнд “Өндөр” Дамдин харваач хажуунаас ярианд оролцож,
-Хүний гараар могой бариулах нь шив дээ гэв. Тэгтэл Дэмчиг гуай илтэд уурсан,
-За яахав. Тэгвэл өөрөө харвая даа гэж ширүүхэн хэллээ. Өөрийнх нь нум хатуудаад байсан тул “Комбинат” Лувсанцэрэн гэдэг харваачийн нумаар харваж 19 оноод 20 дахь буюу сүүлийн нэг сумаа барин,
-Энийг яах вэ... хэмээн хажуугийн нөхдөөсөө асуухад тэд, “Одоо оноод яахав” гэсэн аястай үг хэлэв. Үнэхээр ч сүүлийн сумаа тун ялимгүй давуулж байсан юм даа. Дэмчиг гуай их аархуу, тийм ч байхаас аргагүй сайн мэргэчүүдийн нэг байсан даа.
Ардын хувьсгалын партизан, улсын мэргэн Г.Дэмчиг гуайн эцэг Гэндэн болон өвөө Тамжав, өвөг эцэг Нэрэн нар нь мөн сур харвадаг удамт харваачид байжээ. Тиймээс Дэмчиг гуай үе дамжсан уламжлалаа хадгалан үлдэж, үр хүүхдүүддээ өвлүүлэн сургаснаар хүү Жамбаа нь хожмоо аанай улсын мэргэн цол хүртсэнээр үл барам ач хүү Сүхбаатар нь мөн эцэг өвгөдийнхөө шийрийг хатаасан мэргэн харваач болон өсч өндийсөн ажээ. Ийнхүү Нэрэн мэргэнийхээс найман үеийн удам залгасан харваачид төрж гараад байгаа билээ.
Г.Дэмчиг мэргэн улсын их баяр наадмын сурын харваанд нэг удаа түрүүлж, зургаан удаа айрагджээ. Үүнд:
1934 онд тавдугаар байр
1943 онд 12 онож гуравдугаар байр
1944 онд 20 сумаас 15 онож хоёрдугаар байр
1948 онд 17 онож мөн хоёрдугаар байр тус тус эзэлж байсан юм.
Хүү Д.Жамбаа нь 1953 онд улсын наадмын харваанд 13 онож хоёрдугаар байр, 1960 онд тавдугаар байр эзэлж байсан улсын мэргэн цолтой харваач байв.
Улсын наадмын хүүхдийн харваа:
1. Цогзол-15
2. .............
3. ................
Отго харваа:
1. Улсын баатар Шагдарын Гонгор
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаатар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна