Аймгийн Алдарт уяач О.Ганхуяг: Миний амжилтын оргил үе 1986 он
Аймгийнхаа наадмаас хоёр түрүү, нэг аман хүзүү аваад буцаж байсан хийморьтой уяачдын нэг бол Алтанширээ сумын уугуул Очирын Ганхуяг юм. Тэрбээр дээрх амжилтыг үзүүлсэн он жилээ “Миний амжилтын оргил үе 1986 он” гэж хуучилсан юм. Түүнтэй уулзаж хурдан хүлгүүдийнх нь талаар яриа өрнүүллээ.
-Уяа сойлгыг нь тааруулсан анхны хүлэг, сумын наадамдаа анх морь айрагдуулж байсан үе санаанаас гарамгүй дурсамж үлдээсэн байдаг. Тантай хууч хөөрөх гэж ирсэн учир эндээс ярилцлагаа эхэлье?
-1971 оноос морины сүүл боож эхэлсэн дээ. Анх ганц хул зүсмийн шүдлэн үрээ уяад ахыгаа дагаж аймгийн наадамд ирж 22-оор давхиулж байсан. Сумандаа давхиулсан бол айрагдах боломжтой байж гэж битүүхэн бодож л суусан. Гэхдээ уясан цагаасаа л түрүү, айраг авна гэж юу байх вэ. Долоо, найман жилийн дараа сумандаа анх морь түрүүлгэсэн.
-Ямар зүсмийн морь айрагдуулж байсан. Танай ах уяач хүн байв уу?
-Тэр үед зээрд халзан, шар халзан, хээр, ногоон гээд олон хурдан морь байсан. Ганц нэг үрээ ч айрагт давхиж эхэлсэн. Түүнээс хойш аймаг сумандаа 50 гаруй айраг түрүү авсан байна даа. Үүнийг минь үнэлж 2008 онд аймгийн Алдарт уяач цол олгосон. Манай ах Аймгийн Алдарт уяач Дамдины Цагаанням гэдэг сайн уяач байсан.
-Найман жилийн дараа сумандаа морь айрагдуулж байсан гэсэн. Морь нь айрагт ирэхгүй болохоор танд юу бодогдож байв?
-Сумандаа л тэгж их удсан болохоос биш 1973, 1974 онуудад Өргөн суманд олон морь түрүү айрагт давхиулсан юм. Хар, шар хоёр соёолон дараагаар нь хийж өөрөөрөө бахархаж урам авч явсан. 1980 онд сумандаа хамар цагаан хүрэн морь гуравт, зээрд морь таваар давхиулж байсан юм.
1986 онд аймагт зургаан насны морьтой ирж, соёолон, шүдлэн түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлж, даага долоо, азарга 11, их морь 16-гаар давхиулаад буцаж байсан. Миний амжилтын оргил жил тэр байсан.
-Түрүүлж, айрагдсан морьд ямар удам угшилтай байсан юм бол?
-Түрүүлсэн зээрд соёолон манай өөрийн адууны эхтэй, Балданжамц гэдгийн их зээрдийн төл хамар цагаан зээрд морь байсан. Түрүүлдэг шүдлэн ч бас өөрийн адууны эхтэй, эцэг нь Цагаандарь гэдэг хүний адууны шарга азарганы удам. Аман хүзүүдсэн харлаг хязаалан бол Дарам гэдэг хүний хурдан алаг азарганы төл. Их зээрд морио 1991 онд суманд түрүүлгэж дараа жил нь Өргөн суманд гуравт давхиулсан. Оныг нь сайн санахгүй байна. Сумандаа азарга түрүүлгэдэг жил зээрд морь аман хүзүүдэж хул морь гурваар давхиж байсан юм. Ер нь бага сага наадамд ч олон л айраг түрүү хүртсэндээ.
-Дээхнэ үед уралдаан цөөхөн, нэг адуугаар олон жил нааддаг байсан. Танд хамгийн олон жил сайн наадсан ямар адуу байна?
-Их зээрд морь л олон жил намайг баярлуулсан. Аймагт нэг, суманд нэг түрүүлсэн. Өргөн суманд хоёр, өөрийн сумандаа гурав айрагдсан. Есөн медальтай морь байгаа юм. Аймагт нэг, сумандаа гурав түрүүлсэн хээр үрээ байлаа. Яриад байвал аймаг сумандаа ганц нэг айраг түрүү авсан адуу хэд хэд бий.
-Алтанширээ сум аймагтай ойрхон юм. Тийм ч учраас ихэнхдээ аймагт уралдаж байсан биз?
-Тийм, Гэхдээ би 50 хэдэн км явж уралддаг байсан. Сайхандулаан, Өндөршил гээд ойр хавийн сумдаар их явсан.
-Танай Алтанширээ сумын Жалгын голын адууг хурдан гэх юм билээ?
-Эрт үеэсээ Жалгын голын бага насны адуу хурдан гэдэг домог түүхтэй юм билээ.
-Та тэр хавиас адуу олныг авч байсан уу?
-Тэр нутагт байгаа хүн дээ, би. Манайхны адуунд тэр удам угшил шингэсэн байдаг биз, яг сайн мэдэхгүй юм.
-Танай тийшээ хонгор, будан адуунууд нэлээн давхих хандлагатай юм. Та адуундаа хэр сайн цус сэлбэсэн бэ?
-Манайханд хонгор, хээр адуунууд байсан юм билээ.Пагжийн хонгорууд, Равдан халтар гээд хээр, хар голдуухан адуутай байж. Гомбоцэрэн гээд сайн уяач хээр голдуу адуунууд айрагдуулж, түрүүлгэж байсан гэдэг. Олон сум залгаа болохоороо хоорондоо цус хольсон адуу ихтэй. Би Галшараас азаргатай байсан. Аймгийн Алдарт уяач Юрад өгсөн. Юрад очоод олон наадамд сайн давхисан. Одоо удам угшил байдаг л байх. Галшар, Дэлгэрэх, манай Жалгын голын адуунууд сайн шүү. Мөн Пагжий адууны азаргатай байсан. Өөр холын угшилтай адуу байгаагүй.
-Дэлгэрэхийн тайж, банди адуу байсан байлгүй?
-Их зээрдийн эцэг нь Балданжамцын цавьдар азарга тайж угшилтай Дэлгэрэх чигийн адуу. Тэгэхээрээ тэр банди, тайж адуу байж таараа. Хойшоогоо Пагжий адуу, Адилаа адуу гэдэг чинь Галшар болж таарна биз дээ.
-Та Пагжий гэдэг хүний талаар хэр сайн мэдэх вэ?
-Пагжий гуай их, бага хонгор гэж хоёр сайн азаргатай байхыг нь мэднэ. Айхтар уралдаж байхыг нь сайн мэдэхгүй юм. Би тэдний ойр хавьд морь уяж байгаагүй.
-Ер нь хэдий үед амьдарч байсан юм. Танаас ах уу?
-Хамаагүй ах. Одоо байсан бол 90 насалсан хүн байх нь. Пагжий гуайн хонгор сайн л гэж байсан. Их, бага хонгорууд гэж дуулснаас биш цуг уралдаж байгаагүй.
-Танай хүүхдүүд морь мал сонирхоно биз дээ. Алтны дэргэдэх гууль шарлана гэж?
-Түмэнбаатар, Түмэнцэрэг, Түмэнцогт гээд гурван хүү маань морь уяж байна. Сумаасаа гарч нэг их уралдаагүй байх. Сумандаа бол айраг түрүүтэй л нааддаг.
-1990 оны МНТ-ны 750 жилийн ойд та явж байсан уу?
-Яваагүй. Тэр үед манайхан Өргөн суманд “Зоригтон” гэж уралдаан хийсэн юм. Манай сумын олон уяач очиж нэлээдгүй айраг түрүүг нь авсан. Би ганц хязаалан морьтой очиж түрүүг нь авч байлаа. Бас нэг сайхан бахархал юм. Гэтэл Өргөн сум ганцхан даага айрагдуулж байсан юм. Бусад айраг, түрүүг нь Алтанширээ, Дэлгэрэх хувааж аваад явсан. Тэр их гоё наадам болж билээ.
-Алтанширээгийн адуу чансаагаараа аймагтаа хэдэд бичигдэх вэ?
-Хуруу дарахад гуравт бичигдэх болов уу. Ер нь дээр үеэсээ хурдтай нутаг шүү.
-Адуу хурдан байна гэдэг маань уяач сайн байсных шүү дээ?
-Уяач, адуу хоёулаа сайн байж. Тэр үеийн адуу хурд ихтэй, яс шөрмөс сайтай. Одоо адууны яс чанар муудсан юм уу, уяач нь муудаад байдаг юм уу, ганц хоёр жилээс илүү уралдаж түрүүлж, айрагдах нь ховорхон болсон байна.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна