Хурдан морины хөлний өвчнийг мэс заслын аргаар эмчилсэн нь
А.Тэлмэн
Манай эрдэмтэд, судлаачид хурдан морины эмгэгүүд, тэдгээрийг оношлох, эмчлэх, сэргийлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны ажлууд багагүй хийсэн байна. Бид хурдан морийг сойх, уралдуулах болон уралдааны дараах үеүдэд гарч байгаа хөлний бэртэл гэмтлийн талаар энэ сэтгүүлээр дамжуулан урьд нь мэдээлэл өгсөн. Одоо хурдан морины гэмтлүүдээс илүү их тохиолдож буй нэгэн эмгэгийг мэс заслаар эмчилснээ малын эмч та бүхний сонорт хүргэж мэдлэгт чинь бага ч болов нэмэр болоосой гэж бодож бичлээ.
Бид найман настай хүрэн халзан моринд энэхүү ажилбарыг хийсэн юм. Энэ морь бол суманд хоёр айрагдсан. Анх хязаалан үрээ байхдаа зөв талын урд хөлөнд бэртэл авч бороолсон байсан. 2013 онд буруу талын урд хөл гэмтэж үрэвслийн шүүдэс хуримтлагдсан байсан. Энэ өвөл уягдаж байгаад зөв талын урд хөлний шөрмөсний дугтуй гэмтэж тэнд шөрмөсөн бороо үүссэн байсан.
Урьд нь хэрэглэж байсан эмчилгээ
Артизон, артидаин тариаг хэрэглэж байсан. Мөн сиймхийн тус газар хануур хатгуур хийж , кампортай тос, DMSO түрхлэгийг артидиан тариатай мөн хавсарган хэрэглэж байсан. Энэхүү моринд гуравдугаар сарын 14-нд МЭБС дээр мэс ажилбар хийсэн.
Адууны хөлөнд мэс ажилбар хийх техник
Ажилбарын талбайд механик цэвэрлэгээ хийж дараа нь 70 хувийн спиртээр арчиж, иодын 5 хувийн уусмалыг түрхэж ариутгаад мэс заслын тусгаарлагч даавуугаар хөлний сиймхийн тус газрыг тусгаарлав. Дараа нь зүсэлт хийхдээ эхлээд арьс болон арьсан доорх эслэг зүсэв. Энэ үед зарим хялгасан судас тасарч цус шүүрсэн тул тухай бүрд нь цус тогтоох арга хэмжээ авч байлаа. Мөн шөрмөс ,шөрмөсний дугтуйтай наалдсан хэсгийг мохоо аргаар салган тэнд үүссэн мөхлөгт эдийг салгаж авсан.
Ажилбар хийсний дараа хальсан давхарга, арьсан доорх эслэгт уусдаг /Catgut plain№2 /утсаар зангилаат оёдол тавьж, уусдаггүй утсаар /Этилон №1/ арьсыг оёв. Оёдол тавьсны дараа аламицин Ла аэрозол цацсан. Дараа нь оёдол тавьсан хэсгийг сайтар шалган хамгаалах боолт буюу дулаалах боолт тавьж гадна талаар нь уян боолт хийж байсан.
Хурдан моринд тохиолдож байгаа хөлний өвчнийг уяачид зөв зохистой таньж, иж бүрэн эмчлэж эдгээж чадахгүйгээс гадна малын эмч нарт хожимдож үзүүлснээс өвчин архагшиж морь хөлгүй болох ч тохиолдол байна.
Урд хөлний шөрмөсний суналт, хагас тасралт нь дээр, доор хаана ч байж болох боловч ихэвчлэн сагагны үений дээхнүүр элбэг тохиолдож байна. Тухайн хэсэгт хурц үрэвсэл явагдсанаас фибринээр баялаг цусархаг шар усан шүүдэс хуралдаж, хавагнан томордог. Үүнд зохих эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол шүүдэсний доторх фибрины уургаас холбогч эд үүсгэж сорвижин бэрсүүтэх ба энэ хэсэгт шөрмөсний агших сунах чадвар алдагддаг.
Бид голхио самарснаас шөрмөсөнд холбогч эд үүсэж сорвижин хатуурсан дээрх адууны хөлөнд мэс засал хийж бэрсүүтсэн холбогч эдийг авсан юм.
Доктор С.Бямбацогт
Магистрант Б.Дорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна