Сумын Алдарт уяач С.Түмэнцогт: Бие бялдар, ухааны бяд суулгадаг эрийн гурван наадмаараа хичээллэх ёстой
А.Тэлмэн
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сундуйн Түмэнцогттой ярилцлаа. Монгол хүн эрийн гурван наадмаараа чадлынхаа хэрээр хичээллэж байх ёстой хэмээн үздэг энэ эрхмийн бичил ярилцлага танд нэгийг бодогдуулах биз ээ.
-Барилдана ч уралдана ч, заан хэдий үеэс хурдан хүлгийн хийморьт сүсэглэх болсон бэ?
-2003 оноос юм уу даа. Завхан аймгийн Баянтэс сумаас Тэс угшилтай нэг үрээ авч Тосонцэнгэл сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Түүний дараа 2006 онд миний улаан морь түрүүлж, азарга аман хүзүүдсэн.Тэр цагаас хойш тасралтгүй морь айрагдуулсаан, хөөрхий. Ноднин Тосонцэнгэлд болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд нэг морь айрагдуулсан. Хурдан тууртын буянаар магнай тэнийлгэн баярлаж л явна. 2012 сумын Алдарт уяач цолоо авсан.
-Нэр гарган хурдалсан буянгуудынхаа талаар яриач?
-Хээр азарга маань Тосонцэнгэл сумынхаа наадамд хоёр аман хүзүүдэн, тав айрагдаж долоон жил дараалан орсон. Угшил гарвалыг нь нарийн яривал Төв аймаг зүгийн адуу юм билээ. Би энд ирсэн хойно нь худалдаж авсан юм. Хээр азарганы төл хонгор халзан азарга бас их хурдан. Одоогоор хоёр гурван ч удаа айрагдчихаад байгаа. Дорнод аймгийн Матад сумын гаралтай хүрэн морь байна. Би уржинан худалдаж авсан юм. Ноднин аймгийн бүсийн наадамд дөрвөлөөд хаврын уралдаанд бас дөрвөлсөн.
-Жилдээ хэр олон уралдаж байна вэ?
-Одоо ч өвөл, зунгүй уралдчихдаг болж дээ. Би морьдоо дээд тал нь 6-7 уралдуулдаг. Түүнээс олон уралдуулдаггүй. Морийг их олон давтаад байхаар сэхэл авах нь удаан юм шиг санагдаад байдаг юм.
-Дуламсүрэн Тод манлай барилдаж байсан нь морь уяхад сайнаар нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, тамирчин хүн адууныхаа сэтгэл зүй, биеийн байдлыг илүү ойроос мэдэрдэг гэж хэлж байсан удаатай. Танд тэгж санагдаж байв уу?
-Би бөхөөс гадна хөнгөн атлетикаар хичээллэж аймгийн аварга, бүсийн тэмцээнд оролцож байсан. Уралдааны морь ч гэсэн тамирчин шүү дээ. Тэр утгаараа хөлсөө гаргаж явсан тамирчин хүн хурдан морийг илүү ойроос мэдрэх боломжтой. Надад ч гэсэн хаяа тэгж бодогддог юм.
-Бөхчүүд уяачдын ихэнх нь удам дагасан залгамж-лагчид байдаг. Танаас өөр барилддаг хүн бий юу?
-Миний төрсөн ах бас сумын заан цолтой хүн бий. Аав маань цол аваагүй болохоос ноцолдож л явсан эр хүн. Хөдөөгийн хөвгүүд барилдаж ноцолдохгүй байна гэж байхгүй шүү дээ. Хаа явсан газраа дээлээ уран ноцолдож ээж аавдаа зэмлүүлж явдаг хүмүүс. Тэдний л жишгээр хав ойрынхонтойгоо ноцолдож өссөн. 1983 онд сумынхаа наадамд үзүүрт үлдэж, 1991 онд сумын заан цол авсан даа. Голдуу сумынхаа наадамд зодоглодог, ганц хоёрхон удаа аймагт ирж барилдаж байсан. Заавал амжилт гаргаад алдар цолонд хүрэх нь чухал биш. Монгол эр хүн бие бялдар, ухааны бяд суулгадаг эрийн гурван наадмаараа чадлынхаа хэрээр хичээллэж оролдож байх ёстой гэж боддог. Тэр хүрээндээ харвахаас бусдаар нь оролдож л явна. Би залуудаа сүү тосны заводад ажилладаг байсан юм. Сүү машиндаж тос гаргана, 100 гаруй кг жинтэй торхтой тосыг өргөж, ачиж хураана. Тэр ажлаа хийж байгаад л наадмын өглөө очоод барилдчихдаг. Тусдаа бэлтгэл энэ тэр гэж хийдэггүй байсан.
-Хөвгүүд тань барилдаж байна уу?
-Би хоёр хүүтэй. Барилдахгүй байна. Харин морь бол уяна.
-Удам залгасан уяачид төрж байгаа юм байна. Морь уях төрийн хэрэгт шамдсан танай гэр бүлийнхэнд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №45
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна