Хавчиг хүрэн азарга
Даваадорж 2015 оны 3-р сарын 23 -нд
Хөвчийн жонон вангийн хошуу эртнээс их хурдтай. Даншиг наадмыг ноёлж байсан удаатай гэдэг. Монголын хурдан адууны нэг голомт нь Хэнтий аймгийн зүүн хойд, хойд талын сумд билээ.
Нэлээд хожим сумд наадмаа дараалж хийдэг байлаа. Биндэр сумын уяачид цугларч сунгаа хийх газраа бууж, наадмын талбайд ойртсон байж. Тэр үед бусад сумаас уяачид наадахаар ирэх бол урьдчилан хэл чимээ өгч, нутгийн уяачид найртайгаар хүлээн авдаг ёстой байв.
Тэр нэгэн өглөө уяачид шуугилдаж эхэлжээ. Урагшаа харвал шөнө нүүж ирсэн уяачдын адуу багширч, майхан уяагаа босгосон, хүүхдүүд нь адтай чангаар марзайлж байлаа. Хэл чимээгүй ирсэн “зочид”-той нутгийн ахмад уяачид очиж уулзвал Идэрмэгийнхэн байж. Тэд, “...танайд их хурдан хавчиг хүрэн азарга гарсан гэж дууллаа. Манай сумын алан үнэмлэхт өвгөн хүрэн азаргатай удам нэг гэдэг. Түүнийгээ уралдуулж сорихоор ирлээ” гэжээ. Энэ удаагийн уралдаанд Идэрмэгийн алтан үнэмлэхт өвгөн хүрэн, Биндэрийн Гачингийн Раднаагийн хавчиг хүрэн хоёр тасархай гарч иржээ. Хавчиг хүрэн түрүүлж, хөгшин хүрнийг ер шавдуулахгүй явуулж байлаа. Хүүхэд нь их хашир тул хөгшин хүрнийг ер шавдуулахгүй явуулж байхад хавчиг хүрэн чихээ хулмайж цуцсан байдалтай наадмын талбайд ойролцоох Худалчийн толгойд дөхөж ирэхэд тод улаан хамбан дээлтэй хүн наадамчдаас морьтойгоо сугаран гарч ирээд гараа өргөжээ. Тэр даруй алтан медальтыг унасан хүү азаргаа гуядахад өвгөн хүрэн хүзүүгээ гурвантаа гүрдийлгэж зүтгээд л хавчиг хүрний зөв талаар орж ирэн түрүүлчихэж гэнэ. Наадам тарах үед Идэрмэгийн нэгэн залуу нутгийн уяачдыг басч, ам гарч доромжилсон гэдэг. Тэр яриа ам дамжин Биндэрийнхний хор шарыг хөдөлгөж орхижээ. Тэгээд тэд Баян-Адаргын наадамд явах болж, тэр наадамд алтан үнэмлэхт хүрнийг авчрахыг ятгуулсан байна.
Баян-Адаргын наадамд мөн л хоёр хүрэн азарга зуузай холбон ирсэн боловч барианд орохын даваан дээр хавчиг хүрэн сугаран түрүүлжээ. Үүнийг харж зогссон Төгс туслагчийн Шагдарсүрэн гэдэг уяач дөрөвлөн орж ирж явсан өөрийн азаргаа орхичихоод хавчиг хүрнийг дагаж давхин уйлж: “...Идэрмэгийн муусайн хулгайчингууд Биндэрийн хавчиг хүрний хөлийг харж чадав уу” хэмээн ам асууж байсан гэдэг.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Т.Даваадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:01 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…

Сэтгэгдэл бичигдээгүй байна