Хоймор нутгийн хийморь халиун
Наранхүү
2015 оны 3-р сарын 20 -нд
Монголын билгийн улирлын XVII жарны хонин жилийн шинийн 10-нд Монголын Морин спорт уяачдын холбооны зохион байгуулсан “Дүнжингаравын хурд-2015” төвийн бүсийн наадмын хурдан азарганы уралдаанд газар газрын хурдан хүлгүүд шандас шалган уралдсанаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын халиун азарга гарсан цагаасаа өнгөлөн уралдсаар тод магнай торгон жолоо өргүүлж ММСУХ-ны шийдвэр шинэчилсэн цуваагаар түрүүлсэн хурсан олныг цэнгүүллээ. Ийнхүү Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Буйрын унаган, аймгийн Алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн уяа сойлгыг нь тааруулдаг, 2014 оны МУ-ын шилдэг уралдаанч Б.Ганхүүгийн унаж хурдлуулдаг аймгийн Алдарт уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга улс, бүсийн наадмаас 1 түрүү, 5 айраг хүртээд байсан бол хоёр дахь түрүүгээ хүртэж амжилтын цуваа нь “Алдарт”-ын болзолд хүрсэн нь Монголын хурдан морины түүхэнд бас нэгэн бахдам амжилтын эзнээр тодорч байна.
Хүлэг, хүүхэд, эзэн гурав ижилхэн тэнцэж байж морь давхидаг гэдэг хууччуулын үг ортой. Хөвсгөл аймагт “Замын” Болдоо гэх нэр мориныхон дунд 2000 оны эхэн үеэс чих дэлсэж, тодруулбал, 2009 оны Түнэл сумын наадамд түрүүлээд давхар уяагаараа аймгийн наадамд түрүүлсэн зээрд үрээгээрээ олонд танигдаж эхэлсэн. 2010 оны “Хотогойдын хурд-2” наадам болохын жил Мөрөн сум баяр наадмаа аймгийнхаа даншиг наадмаас өмнөхөн тэмдэглэхэд “Замын” Болдоо хавчиг зээрд мориороо торгон жолоо өргүүлсэн байдаг. “Замын” гэх түүний овог нь шахуу болсон тодотгол нь зам, гүүр, барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг “Хөвсгөл зам” ХХК-ийг удирдан толгойлдгоос үүдэлтэй юм. Хурдан морь гэх сонирхон дурласан монгол эр хүний нэгэн насны ажил хөдөлмөрт ингэж л эргэлт буцалтгүй орсон он жилүүд нь тэр.
Орох орохдоо зүгээр нэг хурдан морио уяж сойгоод оролцсонгүй аймгийнхаа нийт уяачдыг дэмжих, орон нутагтаа болж байгаа уралдааныг зохион байгуулах, хөрөнгө мөнгийг нь босгох гэсэн нөр их ажилд сэтгэл, зүтгэл гарган оролцохоор нөхдийнхөө итгэл хүлээн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг 2010 оны хавраас гүйцэтгэх болсон юм. Түүний нарийн бичгийн даргын ажлаа хүлээн авсныхаа дараа гардан зохион байгуулсан томоохон уралдаан бол “Хотогойдын хурд-2” наадам байсан гэдэг.
2011 онд Хөвсгөл аймаг 80 жилийнхээ ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэсэн нь хоймор нутгийн ард түмний хувьд онцын сайхан жил байсан бол “Замын” Болдоогийн хувьд ирээдүйн монгол наадмын торгон ногоон дэвжээнд алдар нэрийг өргөн дуудуулах хүлэг эрдэнэ буюу хурдан халиун үрээнийхээ бараа сүрийг харсан нь тэр наадам. Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан өндөр халиун үрээ яахын аргагүй түүний харааг булаасан гэдэг. Ингээд эзэн уяачийг нь ч өмнө замын салбарынхаа танилаар дамжин танидаг байсан нь түүний хувьд хурдны наймаа ярих сайхан боломж байсан гэдэг нь мэдээж.
2012 оны Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны Шилдэг хүлэг шалгаруулах бага гурван насны уралдаан өргөн дэлгэр болж, хурдан хязаалангийн уралдаанд мөнөөх “Замын” Болдоогийн халиун үрээ хол тасархай түрүүлэн ирж наадамчин олныг баясгахад Хөвсгөлийн морь сонирхогчдын дунд “Сүхбаатарт түрүүлсэн халиун үрээг “замын” Болдоо Сүхбаатараас уяачтай нь авч ирж гэнэ” гэх яриа гарч байлаа. Олны яриа ч ортой байсан.
Энэ үеэс л Монголын хурдан морины уралдааны цуваанд Хөвсгөлчүүдийн нэрлэдгээр “Замын” Болдоогийн халиун, нийт монгол даяар Хөвсгөлийн Болдбаатарын халиун гэх цуут хурд тодорсон түүхтэй. Тэр зунаа хурдны өлгий төрөлх Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд айргийн гуравт хурдалж байсан бол дөнгөж цагаан сар гаргаад л Сүхбаатарынхаа Жавхлант шаргын хурд уралдаанд аман хүзүүдсэн сайхан мэдээг нутаг усныхандаа хүргэж байлаа.
Гурван аймгийн тэгш ой Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, бүсийн наадамд нэр гаргасан хурдан халиун үрээ ир ханасан соёолон насандаа Богд Дүнжингаравын хурдад шандас шалгахаар анх зодоглосон. Эрийн хийморь, аз өм даллаж айргийн дөрөвт баригдсан нь улсын довонд уралдахаар энтэй адуу гэдгээ харуулсан бол Эрдэнэтийн бүсийн уралдаанд Зууны манлайн унаган зээрд үрээтэй өгөө аваатай уралдаж үнэнхүү хурдан гэдгээ баталсан.
АХ-ын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадамд халиун үрээ нас өгсөж азарганд уралдаад есөд хурдалсан бол хэдхэн хоногийн дараа Хан Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, Зүүн бүсийн хурдан морины уралдаанд адуун сүргийн манлай азарганы уралдаанд тод магнай торгон жолоо өргүүлсэн нь хурдан морины түүхэнд төдий л олон байдаггүй л амжилт болов уу.
2014 он гарсаар Дүнжингарав уралдааныг хүлээж Хүйн долоон худагт хэдэнтээ сайхан сунгачихаад нутаг буцсан нь зуны уралдааны бэлтгэл болсон биз. АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын адуун сүргийн манлай хурдан азарганы уралдаанд Зуун жилийн манлай уяач, МУ-ын гавьяат малчин Данзаннямын Даваахүүгийн унаган Д.Баянбатын Наран хонгор азаргатай гарсан цагаасаа өнгөлөн уралдсаар аман хүзүүдэж монгол наадмын бас нэгэн шинэ түүхийг бичилцлээ. Учир юун гэвэл АХ-ын 93 жилийн ойн азарганы уралдааны эхний азарганууд бүгд хавчиг насан дээрээ байсанд оршино хэмээн санана.
2014 оны долдугаар сарын 25, 26-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон “Хотогойдын хурд-3” уралдаанд айргийн гуравт хурдалж унаган эзэн, уясан уяач, учирсан эзэн болоод моринд дуртай монгол хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байлаа. Наадамчин олон бүгд л халиун азарганы хийморьтой сайхан давхилуудыг дахин дахин ярьцгааж байсан нь монгол наадмын бахархал билээ.
Унаган эзэн, уясан эзэн, учирсан эзнээ нэгэн зэрэг баярлуулж магнай тэнийлгэх нь хүлэг, хүүхэд, хүмүүсийн заяа тэгшхэн байхын илрэл биз. Хүлгийн эзэн хоймор нутгийн хийморилог хүү “Замын” Болдоо Хөвсгөл аймгийн ИТХ-ын даргаар 2012 оноос ажиллаж байгаа-гийн тухайд цөөн үг хэлэхэд хурдан моринд сэтгэл зүтгэл өгч, өөрийн гэсэн хурдны угшлыг бий болгох их үйлсэд хүчин зүтгэж яваа нэгэн. Тэрээр зөвхөн ганцаараа амжилтанд хүрэх зорилго өвөрлөөд байх биш аймгийнхаа уяачдыг дэмжих, алдар гавьяаг нь үнэлүүлэх, аймгийнхаа болон бүсийн уралдаануудыг гардан зохион байгуулах, хөрөнгө санхүүг нь шийдэх төдийгүй уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан морьдоо алдаршуулан сэтгүүл, ном бүтээх зэрэгт гар татаад байдаггүй, тэгээд л түүнийхээ үр шимийг эргүүлээд төр, түмэн хоёроосоо хүртэж яваа хүн. Түүний амьдралдаа баримтлах зарчим нь тэр, өөрөө ч түүнийгээ ярьж, үлгэрлэж яваа.
Амжилтын цуваа нь “Алдарт”ын болзолд хүрсэн хоймор нутгийн хийморилог хүүгийн үйл хэрэг, хурдан халиуны давхил бүрийг тодруулан, товчлон өгүүлэхэд ийм буюу.
Наран мандах нутгийн унаган халиун
Наадамд магнайлахын одонд төржээ
Хоймор нутгийн золтой хүүгийн
Хийморийг өргөх ерөөлтэй байжээ гэсэн дөрвөн мөртөөр хурдан халиуны дараа дараагийн уралдаанд амжилт хүсч, төрийн наадмын түрүү хүлэг болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Т.Наранхүү

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна