“LUX” аян замын дэрийг зохион бүтээгч Д.Батсайхан:Их аварга Дагвадорж анхны худалдан авагч нь болсон
А.Тэлмэн 2015 оны 3-р сарын 16 -нд
Монгол хүн шинийг бүтээж.Олон цагаар аян замд, авто машинд явдаг хүмүүст зориулан доргилтоос хамгаалсан дэрийг зохион бүтээсэн энэ эрхмийг Д.Батсайхан гэдэг. Тэрээр эрх зүйч мэргэжилтэй. Төрсөн ах нь гэр хорооллын модон жорлонд бэхлэгддэг хуванцар суултуурыг зохион бүтээж, амжилтанд хүрсэн нь түүнд шинийг санаачлах урам зориг бэлэглэсэн гэнэ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцаж, бүтээлийнх нь талаар лавласнаа уншигч танаа хүргэе.
-Монгол хүн шинийг бүтээсэн тухай сонсох таатай байна. Бүтээлийн эзэнд юун түрүүнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Шинэ бүтээлийнхээ талаар манай уншигчдад танилцуулаач?
-Хөдөө явж байгаад машинд унтаж, хүзүүгээ эвгүй болгочихсон юм. Гэртээ ирээд замд олон цагаар явахад таатай байхуйц аян замын дэр зохион бүтээвэл яадаг бол гэсэн гэсэн санаа анх төрсөн. Түүн дээр Оросын ОРТ сувгаар гарсан нэг нэвтрүүлэг ихэд нөлөөлсөн.
-Тэр нь юуны нэвтрүүлэг байсан юм бэ?
-Хүмүүс аян замд явахдаа унтаж толгой, хүзүүгээ их савчдагаас болж зөөлөн эдийн хөнгөн бэртэл авах, аян замд алжааж ядрахын гол эх үүсвэр болдог тухай ярьж байсан. Тэгээд л 10 кг баримлын шавар аваад бүтэн хоёр сарын турш маш олон янзаар туршсан. Сүүлдээ гэрийнхэн маань гайхаад “бие чинь зүгээр үү” гэж хүртэл асуусан шүү. Тийнхүү уйгагүй оролдсоны эцэст энэхүү загвараа гаргаж, Монголдоо үйлдвэрлэчих санаатай нэлээд судалсан. Гэвч пластик үйлдвэр байхгүй болохоор Хятадад захиалж хийлгэхээс өөр аргагүй болсон.
-Оюуны өмчийн газраар баталгаажуулчихсан юм байна.Таны энэхүү бүтээл ямар давуу талуудтай вэ?
-Дэрний дотор тал нь налуу учраас тухтай. Өөрөөр хэлбэл шанаа, хүзүүний хонхорхой зэрэгт ямар нэг байдлаар тулахгүй. Гол материал нь Солонгосын унтлагын зориулалттай чийглэг, сэрүүн чанарын порлон. Энэхүү материал нь хүзүүг халж хөөргөхгүй давуу талтай. Гурав дахь давуу тал нь машины суудлын дэрэнд бэхлэгдэх учраас донсолгоонд хөдөлж, доргихгүй. Дөрөв дэх давуу тал нь тухайн хүний биеийн овор хэмжээнд тохирон ихэсгэж, багасгах боломжтой. Тав дахь давуу тал нь хэрэглэхгүй үедээ буцааж дэлгээд хайрцаганд хийчихнэ. Машиндаа хадгалахад овор хэмжээ багатай. Гадна материалын тухайд үслэг зөөлөн, хар саарал, шаргал хоёр өнгөний сонголттой. Бид оюуны өмчийн газраар баталгаажуулах гээд очиход маш их сайшааж, “зөвхөн дотоододоо бус олон улсын зах зээлд гаргаж арилжих хэрэгтэй” талаар зөвлөсөн.Магадгүй цаашдаа улам боловсронгуй болгоод олон улсын зах зээлд нэвтрүүлэхийг үгүйсгэхгүй. Оросуудад үзүүлсэн тун таатай хүлээж авна лээ.
-Авто машинаар голдуу аялдаг бидэн шиг хүнд гарцаагүй хэрэгтэй зүйл байна. Худалдаанд гарсан уу?
-Гарсаан. Бүтээгдэхүүнээ дөнгөж авчраад “Sky” их дэлгүүрт орж танилцуулга хийчихээд гарч явахдаа Их аварга Дагвадоржтой тааралдсан юм. Тэгээд ихэд олзуурхаж бүтээгдэхүүнээ танилцуултал “Монгол хүний бүтээлийг дэмжилгүй яахав” гээд газар дээр нь нэгийг худалдаж авсан.
-Анхны худалдан авагч нь болжээ дээ?
-Тиймээ.Дараа нь дахин залгаад ээж, аавдаа авмаар байна гээд дөрвөн ширхгийг нэмж авсан. Дэлхийн олон нэртэй брэндийг хэрэглэдэг Их аварга маань ийн таалсанд бид ч бас их баяртай байгаа. Мөн уралдаан тэмцээн гээд олон цагаар машинд явдаг уяачдад таниулах үүднээс Онон Тод манлайд нэгийг бэлэглэсэн. Тэгсэн тун ам сайтай байна лээ.
-Их аварга, Тод манлайтай санал нэг байна. Бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?
-“Номин” их дэлгүүрийн 22-ын товчоо болон Чулуун-Овоон дахь салбараар худалдаалж байгаа. 22-ын товчооны салбарт өгсөн дэрнүүд маань удалгүй дуусчихаад байгаа.Нийслэлийн хэрэглэгчид “Номин” их дэлгүүр, “Зиг Заг” компанийн салбаруудаас худалдан авах боломжтой. Мөн “Эссо” машины тос тосолгооны төвүүдээс худалдан авч болно.
-Хаягаар хүргэх үйлчилгээ үзүүлэх үү?
-Улаанбаатар хотын хаана ч байсан үнэгүй хүргэж өгнө. Бүр Улиастай, Тахилт руу байсан ч үнэгүй хүргэж өгнө.Сонирхсон хүмүүс 9665-4968 дугаарын утсаар болон b.oyumaa@yahoo.com хаягаар холбогдоорой.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна