Хөвсгөл аймгийн “Зүүн бүсийн хурд-2015” уралдаанаас...
Наранхүү
Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ, Тариалан сумын МСУХ-той хамтран билгийн тооллын шинийн арван таван буюу 2015 оны 03-р сарын 05-ны билэгт сайн өдөр “Зүүн бүсийн хурд-2015” хурдан морины уралдааныг амжилттай сайхан зохион байгууллаа.Тус уралдаанд гурван насны 240 гаруй хурдан хүлэг 16 км-ийн зайд шандас шалган уралдсан ба аймгийнхаа хэмжээнд анх удаа эрлийз морьдын уралдааныг зохион байгуулсанаараа онцлог байлаа. Ингээд тус уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга-70 гаруй:
1.Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Гордоогийн Доржпүрэвийн “Монгол хонгор” азарга түрүүлж, тод магнай торгон жолоо өргүүллээ. Монгол хонгор азарга АХ-ын 93 жилийн ойн улсын их баяр наадамд долоод хурдалсан билээ.
2.Аман хүзүүнд Рашаант сумын уяач Алтангэрэлийн саарал азарга.
3.Айргийн гуравт Тариалан сумын залуу уяач Д.Ариуннарангийн Оодон хүрэн. Хэдхэн хоногийн өмнө аймгийнхаа төвийн бүсийн хурдад мөн гурваар давхисныг уншигчид санаж буй бизээ.
4.Айргийн дөрөвт Рашаант сумын уяач Бат-Оргилын хурдан саарал азарга. Өнөө жилийн төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
5.Айргийн тавд Тариалан сумын уугуул Болдсайханы саарал. Аймгийн төвийн бүсэд түрүүлсэн саарал азарга төрөлх нутагтаа зохиогдсон зүүн бүсийн уралдаанд айрагдаж наадамчин олноо баярлуулжээ.
Их нас-80 гаруй:
1.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгий Алдарт уяач Нацагдоржийн ягаан халзан. Ягаан халзан морь өнөө жилийн хаврын уралдаанд гурав дахь удаагаа түрүүлэн ирж хурсан олны магнайг тэнийлгэлээ.
2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ганжаргалын хүрэн морь. Орхон аймгийн харьяат МУ-ын Манлай уяач Д.Чулуунбатын унаган адуу бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон ЗГ-ын тогтоолтой бүсийн наадамд аман хүзүүдсэн хурдан хүлэг юм.
3.Рашаант сумын уяач Мөнхжаргалын “Гартаам” цагаан морь. Аймгийнхаа төвийн бүсэд айргийн таваар давхисан бол зүүн бүсийн хурдад айргийн гурваар алтан жолоо өргүүлжээ.
4.Тариалан сумын уяач Гансүхийн хээр морь. 2014 оны төвийн бүсийн уралдаанд түрүүлж “Хотогойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд айргийн гуравт давхиж байсан хээр морь ийнхүү айрагдсан байна.
5.Тариалан сумын уяач Лхагва-Очирын “Соёмбо” хүрэн морь айргийн таваар хурдалж нутгийн олны хийморийг сэргээжээ.
Соёолон-70 гаруй:
1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач К.Ганбаатарын хонгор үрээ. Шинийн найманд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн таваар давхисан хонгор үрээ тод магнай торгон жолоо өргүүлж уясан эзэн унасан хүүхдээ баярлуулжээ.
2.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Нямбаатарын уясан Т.Хүчитбаатарын хээр үрээ. Аймгийнхаа төвийн бүсийн уралдаанд гурваар давхиж Арбулаг суманд болсон уралдаанд түрүүлсэн.
3.Бүртгэл тодорхойгүй
4.Бүртгэл тодорхойгүй
5.Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн Б.Ганбаярын уяасан Мөрөн сумын уяач Ц.Баттогтохын хурдан бор үрээ айргийн таваар жолоо өргүүлжээ. Аймгийнхаа төвийн бүсийн уралдаанд айргийн дөрвөөр давхиж байсан бор үрээ унаган нутгийнхаа наадамд дахин айрагдсан амжилтыг үзүүлжээ.
Эрлийз дээд нас
1.Тариалан сумын уяач Отгонбаярын халтар үрээ. Орхон аймгийн баяр наадамд айрагдаж байсан Хонин жил гарсаар Хутаг-Өндөр суманд зохиогдсон Булган аймгийн баруун бүсийн наадамд түрүүлсэн.
2.Тариалан сумын уяач Дондовын Цогоогын “Гал” халзан.
3.Тосонцэнгэл сумын уяач Ганхуягын Хонгорын халтар үрээ. МУАУ Г.Доржпүрэвийн унаган адуу. Аймгийн төвийн бүсэд аман хүзүүдсэн.
4.Тосонцэнгэл сумын уяач Цэвээнамжилын Сэдбазарын хүрэн үрээ. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат МУ-ын Алдарт уяач Т.Батзоригийн унаган адуу бөгөөд аймгийнхаа төвийн бүсийн наадамд айргийн тавд хурдалсан.
5.МУ-ын Аладрт уяач Г.Доржпүрэвийн сартай хүрэн үрээ.
Ийнхүү Хөвсгөл аймгийн “зүүн бүсийн хурд-2015” уралдаан өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн бөгөөд дашрамд дурдахад энэхүү аймгийнхаа зүүн бүсийн сумдын бүсчилсэн уралдааныг зохион байгуулах санаачилгыг Тариалан сумын МСУХ-ны тэргүүн Б.Гантулга анхлан гаргасан бөгөөд анхны уралдааныг 2010 онд тус суманд зохион байгуулж байсан бол энэ жил 6 дахь удаагийн уралдааныг гардан зохион байгууллаа. Зүүн бүсийн уралдааныг 2011 онд Рашаант, 2012 онд Тосонцэнгэл, 2013 онд Эрдэнэбулган, 2014 онд Их-Уул сумдын МСУХ, ЗДТГ-ууд ээлжлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
Дэлтэй Цэнхэр МСУХ-ны ажлын алба Т.Наранхүү
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна