Халхын таван уулаас хаа холын Пятигорск хүрсэн нь
Батсайхан 2015 оны 3-р сарын 11 -нд
Дорнод монголын зүүн хязгаар,дархан хилийн мөнхийн харуул Халхын таван ууландаа алсаас нэг залбирч, аян замаа даатгаад санаа нийлсэн хэсэг нөхдийн хамт ОХУ-ын хилийн дээс алхан хойд хөрш, их гүрний 20 том хотын нутгаар хөндлөн гулд автомашинаар давхин Ази, Европыг заагласан Уралын нурууг давж 8000 шахам км зам туулан тус улсын Араб адууны үржлийн төрийн мэдлийн ганц аж ахуй болох Терскийн морин заводод хүрэлцэн очив.
Үнэхээр зөөлөн чийлэг уур амьсгалтай, жилдээ үр тарианы ургацаа хоёр удаа авчихдаг, манан будан хөшиглөсөн Пятигорск хотын таван сайхан уулан дунд араб адууны жаргалын орон байх ажээ.Хүүхэд насандаа гараа сайртаж, өмдний халаасаа цоортол тоглож явсан төмөр бөглөөтэй Есөнтуг рашааныг энд үйлдвэрлэнэ. Альпийн нурууны ноён оргил мөнх цаст Эльбрусс уул чанх урд минь нүд баясгаж, өвлийн олимпийг зохион байгуулсан Хар далайн эрэг дээрх Сочи хот баруунхан талд минь оршиж, эрт цагт нүүдлэн одсон монгол цусны ахан дүүсийн минь Халимаг улсын нийслэл Элстэй хот хойхно минь байна. Суусан цэцнээс, явсан тэнэг дээр гэдгийг бодож моринд хайртай монгол эр хүний хувиар аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үзэхээр яваа минь энэ билээ.
1890 онд анх байгуулагдсан 125 жилийн түүхтэй энэхүү морин завод нь цэвэр цусны араб адууны үржлийн чиглэлээр улсдаа толгой цохидог юм.Үндсэн чиглэл нь үржлийн араб адуу өсгөж, улсынхаа хэрэгцээг хангах боловч араб адууны өндөр үнэтэй дуудлага худалдаа зохион байгуулдаг, үзүүлэн тоглолт хийдэг дугуй хэлбэрийн том байртай, дотоод гадаадын жуулчдад төлбөртэйгээр морь унуулах, жүчээн дэх адуугаа үзүүлэх зэргээр чамгүй орлого олдог , мэргэжлийн унаач жокей бэлтгэдэг сургуультай, морин уралдааны тойруулгадаа гадны морьдтой хурд хуваан уралдаж олон цом авсан гээд ёстой л жинхэнэ утгаараа энд араб адууг бизнес болгож чаджээ. Морь тэжээдэг хэд хэдэн том жүчээтэй, цуутай хурдан хүлгүүдийнхээ гоёмсог олон хөшөөдтэй, ерөнхий мал зүйч, морь сургагч тэжээгч, жолооч, унаач гээд шаардлагатай мэргэшсэн ажиллагсадтай, тэдгээр нь өдөр тутмын нарийн ажил үүргийг хуваарьтай, цалин цагаатай юм. Морио хүүхдээ арчлах мэт харьцаж, яг л хүнтэй ярьж байгаа юм шиг нэрээр нь дуудаж, магтаал урмын үг байнга хэлнэ.Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.terskarabian.com сайтаар зочлоорой.
Энэ хотынхон бүгд мориор амьсгалж, цэвэр усаа борлуулж, үр тариагаа зарж амьдардаг ажилч хүмүүс болох нь мэдрэгдэж байлаа. Улсын заводоо тойроод хувь хүмүүсийн нутгийн үүлдрийн Кабардин, цэвэр цусны Ахалтек адууны үржлийн аж ахуй олон байна. Олон улсын өндөр зэрэглэлийн нисэх онгоцны буудалтай, дэлхийд зартай тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч 20 гаруй гэрээт борлуулагч пүүсийн шилэн барилгууд замын хоёр талаар ярайн байх нь энэ хотын иргэдийн хөрөнгө чинээг илтгэж байгаа биз. Энд зөвхөн мөнгөтэй хүн хурдан морь авдаг, бидний хэлдгээр моринд ордог гэнэ шүү.
Орос улсаас хальж, зүүн Европд гайхагдсан дээд зэргийн цэнгэг болон эмчилгээний ус, рашааны үйлдвэрүүдтэй, үр тарианы арвин ургац өгдөг мөнхийн ногоон, үржил шимт хөрс шороотой, Араб адуу өсгөх тааламжтай орчин бүхий үржлийн аж ахуйтай, бурханаас заяасан энэ гураваа брэнд болгон хөгжүүлж, хөдөлмөрлөж чадсан энэ хотынхоноос сурах зүйл их байна, улс орон ингэж л хөгждөг аж, бидэнд бусдаас илүү адуу маллах чадвар, туршлага, эрдэм байгаа даа уг нь... Морьтон түмнийг минь заяа, буян нь түших болтугай.
Хатагин овгийн Улаангууд Буджавын Батсайхан

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.26.195.16
Сайхан бичиж ээ ах минь
Reply150.129.142.143
гоё болжээ
Reply