Монгол Улсын СТА М.Дорждагва: “Чи моринд томдож байна гэж сонсох шиг аймаар юм” хүүхэд насанд байсангүй


1988 он. “Тод магнай” киноны зураг авалтаа эхэлж байв. Тус киноны найруулагчаар Ж.Бунтар гуай ажилласан ч эрүүл мэндийн шалтгаанаас болж хэд хэдэн найруулагчийн гар дамжсан гэдэг юм билээ. Гэвч эцсийн байдлаар үзэгчдийн гар дээр очилгүй хоёр жилийн нүүрийг үзжээ. Ингээд Ж.Бунтар найруулагч ажилдаа эргэн орсноор үзэгчдийн хүртээл болсон нь 1990 он болж таарсан юм. Жилийн дөрвөн улирлын байдлыг тусгах учраас зураг авалтад багагүй хугацаа зарцуулсан нь мэдээж.
Түүнээс хойш даруй хорь гаран жилийн нүүрийг үзсэн байна. Өдгөө Монголын уламжлалт баяр цагаан сар, улсын наадмаар “урилгагүй” айл бүрийн хойморт залрах “Тод магнай” киноны гол дүрийн уран бүтээлчийг зочноороо урьсан юм. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан М.Дорждагвын хувьд “Тод магнай” нь түүний анхны дэлгэцийн бүтээл гэдэг. “27, 28 настай байлаа. Тэгэхэд Гүрбазарын “Сэрүүн зүүд” жүжгийн Лхамын дүрд тоглож байсан юм. Жүжгийн нээлтээ СТӨ дээр хийж байтал киноны найруулагч Чимэддорж гэж хүн ирж пробонд орохыг санал болгосон. Олон ч хүн орсон доо. Тэгээд яахав муу хүний заяа завагт гэж би болмоор харагдсан юм байлгүй тэнцэж орхисон. Кино нь өөрөө сайхан кино болохоор муу амьтныг чинь өөд нь татаад явчихдаг байна лээ” хэмээн олны танил эрхэм бас даруу загнана. Бас болоогүй зөндөө ярьсан даа. Олон сайхан уран бүтээлчидтэй хамтран ажилласны хүчинд өнөөдөр ч үзэгчдэд хүндлэгдэж яваа маань бахархал юм. Гэхдээ гайхамшигтай тоглосон гэж хэлэхгүй, ичдэг. Одоо ч тэр киног гарахаар айна гээч.
“Тод магнай” киногоо анх дэлгэцэнд гарахад нь үзсэн гэнэ лээ, гол дүрийн баатар. Тэрнээс хойш цаг зав гаргаж байгаа хэзээ тухлаагүй гэх. Харин үүнийхээ учрыг мань эр мэдэхгүй гэж байгаа.
Ард түмэн уран бүтээлч эрхмийг “Тод магнай”-гаар нь андахгүй. Ямартаа л Дагваа гэхээсээ илүү “хөөе Тод магнай аа” л гэнэ. Дорждагва ч хэзээний л танил болсон нэр учраас эргээд харах бол энүүхэнд. Зураг авалтыг Архангайн Хашаат, Хархорин, Өгийнуур, Хотонт, Элсэн тасархай, Булганы Гурванбулаг сумдаар, урагшаа хөшөө Цайдам гэх мэт олон газраар явж авсан байна. Дандаа л нутаг орондоо цуутай хурдан хүлгэдүүд “тоглосон”. Аливаа сайн уран бүтээл судалгааны үндсэн дээр бүтдэг гэдэг дээ. Тиймдээ Ж.Бунтар найруулагч гол дүрийн жүжигчиндээ хурдан морины тухай судалж ирэхийг даалгасан байв. Залуухан уран бүтээлчид хүндхэн санагдаж эхэндээ хаана очиж хэнд хандах учраа олохгүй халгаад авчээ. Уг нь Монгол эр хүн бүрийн л адилаар хурдан морины талаар гадарлах атал ийнхүү даалгасан нь өөрийнх нь мэдэж байгаа дулимаг санагдсан юм биш биз хэмээн түгшиж байсан аж. За бас дотроо тэртээ тэргүй мэдэх юм чинь гэж биеэ өмөөрөх гэж үзнэ. Гэсэн ч даалгавар хойно яах билээ. Морины холбогдолтой ном сэтгүүл эргүүлж, хуучны хөгшүүлтэй уулзаж явахдаа өөрийгөө болоогүй байна даа хэмээн сая нэг голсон юм гэнэ лээ. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрсөн байхад Дорждагва хурдан морины талаар уншиж байсан ном судраасаа торолгүй л ярих нь гайхалтай. Тэрээр ”Хурдан морь хэдэн зуугаар яригдах шинжтэй. Жишээ нь “Морины сайныг таних мэргэн товч хэмээх судар оршвой” гэж хуучин монгол бичгээр бичсэн судар байдаг юм билээ. Олон бүлэг бүхий ном. Хий хянган, марз хянган гээд л. Марз хянган гэхэд дотроо 40 гаруй шинж байсан санагдана. Урдаасаа харахад гэдгэр, араас нь харахад бөгтөр, самсаа том, чих хулмагар, сүүл шингэн, туурай цомбон гээд л. Хий хянган гэхээр арай өөр болчихно. Гэхдээ зарим нэг шинж нь байна” гээд л ярина. Тэрээр кинонд тоглохынхоо өмнөхөн хуучин монгол бичгээр бичсэн энэ судрыг олж аваад хүнээр уншуулж байснаа бидэнд сонирхуулсан нь энэ байлаа. Болоогүй одоо ч өнөө уншсан ном судрынхаа шинжүүдийг хурдан морионоос хайж бас тулгаж үзнэ. Гэхдээ бусдад мэдэгдэхгүй гэж хичээнэ гэх. Морь унана гэдэг байдаг л юм. Морь уяна гэдэг бүүр эрдэм чадалтай шаардсан ажил. Жүжигчин байна гэдэг байдаг л юм. Харин найруулагч байна гэдэг бүр эрдэм чадал шаардсан ажил болохыг соёлын тэргүүний ажилтан энд дуулгасан.
Тэрээр ийн дурсамж задалж байна. “Морь малтай кинонд явахаар морь байвал салхи татуулан давхимаар санагдаад л байдаг юм. Тэр кинонд тоглож байхад аль л догшиныг нь унамаар санагдана. Хүмүүсийн айгаад ойртож чадахгүй морин дээр бушуухан би очоодох юмсан гэж яараад л. Зайдан эмээлтэй аль алинаар нь мордоод л давхина. Одоо харин хамар нь дуугараад, хөх мах нь чичрээд байгаа морьдыг харахаар зүрхшээгээд байдаг болсон байна лээ. Гэхдээ мордоод авсан байхад өөрийн эрхгүй хийморь сэргэх шиг болно гээч. Омогшоод салхи татуулан давхимаар санагддаг. Би чинь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хүүхэд. Тиймдээ ч зургаа, долоон настайгаасаа л хурдан морь унасан даа. Сумандаа бол түрүүлнэ, айрагдана. Сумын наадам ямар гоё гээч. Наадам дөхөхөөр шинэ дээлээ гаргаж өмсөөд л, нэг харчихаад буцааж далд хийгээд л их догдолдогсон. Хүлээсэн өдөр ойртоход савхин гутлаа гөлийтөл тослочихоод шинэ дээлээ өмсөөд гардаг байлаа” гэж хүүхэд насынхаа тухай сонирхууллаа. Харин манай нийтлэлийн баатрын хувьд хэдэн өдрөөр догдлон наадмын өдрүүд боллоо. Дараа нь дуусав уу, үгүй юу л харихын түүс болдог байсан гэнээ. Наадмын сонин сайхныг үлдсэн нөхөддөө ярих гэж л тэр шүү дээ. Хамгийн анх долоон настай морь унасан жилээ аман хүзүүдүүлж ирчихээд унтаж чадахгүй шөнийг арай ядан өнгөрөөсөн аж. Арайхийж үүр хаяарахтай зэрэгцэн гарч, түрүүлсэн морио хараад л, илээд л, толгойгоо наагаад л үгүй хэсэгтээ л морь унаач хүү хоёр салж чадахгүй “нялуурсан” гэж байгаа. Гэтэл удалгүй моринд томдож гологдсон аж. Түүнийхээр “чи моринд томдож байна гэж сонсох шиг аймаар юм” хүүхэд насанд байсангүй гэх. Гологдоно хаягдана гэдэг хэцүү. Анх удаа л хаягдаж байсан маань тэр гэж болно. Үүнтэй зэрэгцээд наадам үзэхээ больж, гэр сахьж үлддэг болжээ. Бяцхан Дагваа хүүд хурдан морь унахгүй болсноор хамгийн хүнд амьдрал эхэлж байгаа юм шиг л санагдаж байсан гэнэ билээ.
М.Дорждагва арваад кинонд зургийн даргаар ажиллажээ. Бас арав гаруй кинонд зохион байгуулагчаар ажилласан тухайгаа дурдана. Мөн тооны кинонд хоёрдугаар найруулагчаар ч ажиллаад амжсан байх. Өөрийнх нь хэлснээр хэрэг гарсан газарт нь гүйгээд л. Заримдаа ядрах, ажил төрөл урагшгүй байвал гутарна. Тэглээ гээд орхиод явж чадахгүй. Өөр ажил хийж чадахгүй хэмээн аминчилна.
“Тод магнай” киноны анхны зураг авалт байгалийн музейд болсон гэдэг. Бас жүжигчин Мягмарнарангийнд авчээ. Хурдан морио алдчихаад буцаж явахдаа Ононмөр гэх уяачийнд морь нь байгааг мэдээд очтол хүүхэд нь хурим хийж таардаг. Залуу жүжигчин их зузаан дээл өмсчихсөн дээр нь олон гэрэл зэрэг зэрэг шараад л. Тэгээд жаахан загнуулчихсан чинь бүр хөдөлж чадахаа байгаад дуу гарах янзгүй болоод ирж л дээ. Учраа мэдэхгүй тэвдэж бас жаахан ичнэ. Харин энд хүнээ мэддэг найруулагчид яахаа тун нарийн мэднэ дээ. Салам загнаж нэг үзнэ. Тэгснээ бас онгироож үзнэ. Жүжигчин бүрт өөр өөрийн онцлог гэж бий гэнэ. Тэр л жишгээр баахан загнуулаад хөлс нустайгаа холилдсон амьтан сууж байтал аягатай хүйтэн цай барьчихсан найруулагч орж ирснээ түрүүн их их аятайхан болсон шүү. Одоо нэг ингээд л хийчихвэл гэнгүүт жүжигчин залуугийн нүдэнд оч гэрэлтээд л ирэх нь тэр. Бүр болоогүй бушуухан зургаа авахуулчих гэж яарна. Энэ мэт зовлон жаргал аль эс таарах вэ.
Сайн найруулагч сайн жүжигчнийг төрүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Энд тэр сайн найруулагчийг ч дурдахыг хүснэ. Киноны ажилд зүтгэхээс өмнө Ж.Бунтар агсан машин унадаг дарга байсан гэнэ. МАХН-ын Төв хорооны зааварлагч, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн Төв зөвлөлд хэлстийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан ч авьяас билэг, дур сонирхолдоо хөтлөгдөн кино руу урваж орхисон аж. Ноён нуруутай, чадалтай, хамт ажиллаж байгаа нөхдийнхөө төлөө бүхнээ зориулдаг, ямар ч асуудалд голтой ханддаг хэмээн үеийн хөгшчүүл нь дуу нэгтэй түүнийг дурсах юм билээ. Кино үйлдвэрийн хэд нь Бунтарыг Бунтарчук гэнэ. Оросын нэрт найруулагч С.Бондарчук, Ж. Бунтар хоёр нэг багшийн шавь нар аж.
“Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Эх бүрдийн домог”, “Ирж яваа цаг”, “Гэрлэж амжаагүй явна”, “Давааны цаана даваа” гээд 20 шахам уран сайхны киноны найруулагчаар Ж. Бунтар ажилласан байдаг. Түүний бас нэг авьяас дууны шүлэг зохиох аж. Ямартаа л киноныхоо дууны шүлгийг зохиолгохоор Бунтар гуайн эрэлд гардаг байж. “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны ...Хайрлаж дурласан бүсгүй минь
Халх нутгийн охин доо
Харласан бүтэлгүй толгой би
Хаа очсоныг нь мэдсэнгүй....
Бас “Нийслэл хүү” киноны:
...Хормойгоо чирсэн хочтой
Намайг татах хүчтэй
Хайрыг ундраах шидтэй
Халуун янаг бүсгүй
Ингээд чамдаа дасдаг байжээ
Хонгорхон чи минь...гээд “Далайд ду?ал нэмэр”, “Талын цуурай”, “Дэгдээхий нас”, “Галын урсгал”, “Гэрлэж амжаагүй явна” 10 гаруй киноны дууны шүлгийг бичсэн ажээ.
Ийнхүү уран бүтээлч нэгэн эрхмийн тухай тэмдэглэлээ дуусгая. Олны таньдагаар “Тод магнай” буюу МУ-ын СТА М.Дорждагва өдгөө санаа нийлсэн нөхдийн хамтаар уран бүтээлийн нэгдэл байгуулан ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ нь цаг нь болохоор хүмүүс мэднэ биз дээ. Зарим нэгэн шиг алхаж дөнгөж эхлээд нөгөө хөлөө газар буулгалгүй олон юм яримааргүй байна гэсээр бидний уулзалт өндөрлөлөө.
Уран бүтээлийн илүү их амжилт хүсье эрхэм танаа.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
66.181.161.88
гоё кино шүү одоо ийм
Reply