Хурдан моринд элбэг тохиолдох хөлний гэмтлүүд
А.Тэлмэн
Хурдан моринд хамгийн элбэг тохиолддог эмгэг бол үеийн бэртэл гэмтэл болон бусад өвчин эмгэг юм. Ялангуяа сагагны үе сунах, мултрах, туурай цуурч хагарах, буруу ургах, шилбэ, туурайн болон өнчин ясны хугарал, шөрмөс, шөрмөсний дугтуй, булчин шандас гэмтсэнээс сунах, тасрах, шөрмөс бэрсүүтэж богиносох, шөрмөс дугтуйтайгаа наалдах, салст хэтэвчний үрэвсэл зэрэг эмгэг элбэг тохиолддог. Дээрх эмгэгүүдийг зөв таниж, эрт эмчлээгүйгээс болж өвчин архагшиж, улмаар хурдан морь хөлгүй болох нь олонтоо байдаг аж.
Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутнууд хамтран адууны хөлний бэртлийг тодорхойлохын тулд 2014 онд 169 адуунд түүвэр судалгаа хийсэн бөгөөд судалгаанд оролцсон нийт адуунуудын 30 хувь нь шилбэ, 45 хувь нь шөрмөс шандас, үлдсэн 25 хувь нь бусад гэмтлүүд тохиолдсон байжээ. Түүнчлэн судалгааны явцад хурдан морины хар туурайн эмгэг, бэрэвхий сагагны болон өнчин ясны хугарал цуурал, шилбэний ясны цуурал, сэлтрэл зэрэг нь эзэн хүнд тэр бүр мэдэгддэггүйгээс эмчид хандалгүй байсаар хүндрүүлэх явдал элбэг байдгийг тогтоосон байна. Тиймээс эрхэм уяачид та бүхэн хурдан хүлгийнхээ эрүүл мэндэд санаа тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж дээрх төрлийн гэмтлүүдийг цаг алдалгүй оношлуулан эмчлүүлэх хэвших хэрэгтэй. Ялангуяа туурайн ханын салбангийн үрэвсэл ламинитыг эрт эмчлэхгүй бол амархан эдгэрдэггүй сөрөг талтайг анхаарахад илүүдэхгүй биз ээ. Ламинитын гол шалтгаан нь янз бүрийн хордлогоос үүдэлтэй бөгөөд тэжээллэг, ялангуяа хүчит тэжээлээр тэжээж, бүдүүн тэжээл бага өгөх, эсвэл хомс тэжээлээс гэнэт их хэмжээний уурагт тэжээл өгөх зэргээс үүдэлтэй хордлогоос үүсэх нь элбэг. Мөн уралдаад ирсэн хурдан морийг хол газар тээвэрлэж туурайд ачаалал өгснөөс дээрх төрлийн гэмтэл үүсэх нь бий. Түүнчлэн тэжээлд байдаг гистамин ба түүнтэй төсөөтэй бодис бие махбодод орж, цусны судас өргөсгөгч мэдрэлийг цочроож нарийсгагчийг нь сайжруулдаг. Үүнтэй уялдан туурайны суурь хэсгийн судаснууд цусаар дүүрч шүүдэс гаргах ба уг шүүдэс нь салбан хөхөнцрийн завсраар хуримтлагдан тэдгээрийн холбоог сулруулахаас гадна мэдрэлийн төгсгөлийг дарж сэдрээдэг байна. Ийм адуу уяа сойлго, наадмын давхилгад хөлөө бэртээх нь элбэг байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна