Нийслэлийн Алдарт уяач Б.Осоргарав: Миний амьдралын хамгийн сайхан агшин тэр байх
Дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалж явсан хүлэг морин шүтээнтэй хөх Монголын үр сад нэгэн зэрэг хоёр төрлөөр дээд амжилт тогтоосон бахархалт үйл явдлын омогшил дарагдаагүй энэ цаг үед түүнийг баталгаажуулагч “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн захирал, нийслэлийн Алдарт уяач Бөөхүүгийн Осоргаравтай уулзаж цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр шинэ оны босгон дээр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан юм.
-Шинэ оны босгон дээр Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Морьтон монголчууд дэлхийн дээд амжилтанд нэг зэрэг хоёр төрлөөр бүртгэгдсэн түүхэн үйл явдлыг баталгаажуулсан хүн нь та. Энэхүү хүндэт үүргийг хаших болсон тухайгаа манай уншигчдад хуучлаач?
-2013 оны наймдугаар сард зуслан дээрээ амарч байтал Төрийн аудитын газрын дарга А.Зангад гуай залгаад “ММСУХ 10 мянган морьтны жагсаал, 3000 морины уралдаан зохион байгуулж Гиннесийн холбоонд бүртгүүлэх гэж байгаа юм.Засгийн газраас биднийг зохицуул гэсэн үүрэг өгсөн ч Гинессийн байгууллага “ төрийн оролцоогүй хөндлөнгийн аудитын байгууллага баталгаажуулах ёстой” гэсэн шаардлага тавьжээ. Тийм учраас та МУ-ын гавьяат эдийн засагчийн хувьд, Монголын нэг номерын аудитын байгууллагын даргын хувьд энэ үүргийг хүлээвэл ямар вэ?” гэсэн л дээ.Тэгээд уулзах газар цагаа товлож, яваад очтод ММСУХ-ны төлөөлөгчид, аудитын удирдлагууд цуглачихсан байсан. Тэгээд надаас зөвшөөрч байгаа эсэхийг асуухаар нь “төрийнхөө төлөө, Монгол Улсынхаа төлөө, морьтон Монголынхоо төлөө татгалзах эрхгүй” гэдгээ хэлсэн. Би Чойжамц Хамбатантай нөхөрлөөд их олон жил болж байгаа. Гэр бүлийн найзууд л даа. Бид 20-иод жилийн турш зун болгон Төв аймгийн Баянцагаан суманд байдаг Өлзийт нууранд очиж амарч байгаа юм.Маргааш нь тэрхүү амралтандаа явахаар төлөвлөчихсөн байсан учраас 8-р сарын 7-нд гэр бүлийнхнийгээ хүргэж өгчихөөд нэг хоноод буцсан. Яагаад гэхээр намайг 8-р сарын 8-нд Улаанбаатарт бэлэн байгаарай гэсэн юм л даа.
-Баталгаажуулах ажилд олон хүн оролцсон уу?
-Би бас тэгж бодоод “манай ажилчид амарчихсан дуудах уу” гэсэн “та ганцаараа байхад болно. Тоолох ажлыг өөр хүмүүс хийнэ” гэсэн юм. Тэгээд Хүйн долоон худагт очоод Монгол хүн болсноороо үнэхээр бахархсан шүү. Хүн болгон сайхан дээл хувцас, малгай, гутлаа өмсөөд, уран нарийн хийцтэй эмээл, хазаар, ташуураа барьчихсан Цонжин болдог дээр байдаг Чингисийн хөшөөг санагдуулам сүрлэг байсан. Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх тэрхүү түүхэн арга хэмжээ бол зөвхөн 11125 морь, 11125 морьтон бус нарийндаа төдий хэмжээний дээл хувцас, эдлэл хэрэгслийг баталгаажуулсан явдал байсан юм шүү. Энэ жагсаалд хоёр нас найман сартай балчраас эхлээд 80 настай хүн буурал хүртэл оролцсон. 50, 50-иараа нэг эгнээ болж жагссан. Энэхүү арга хэмжээг ММСУХ-ныхон гайхамшигтай сайн зохион байгуулсан гэдгийг зориуд хэлэх нь зүйтэй.
-Хоёр дахь өдрийн арга хэмжээ хариуцлага илүү өндөр байхыг шаардаж байсан байх?
-4249 морь уралдана гэдэг маш өндөр хариуцлага байлгүй яахав. Уралдаан зохион байгуулалт сайтай болоход гарааны төхөөрөмжийг хийсэн Сосорбарам гээд Өвөрхангайн залуугийн хувь нэмэр гол үүрэг гүйцэтгэсэн. 4249 морийг ганцхан кноп дараад нэгэн зэрэг гараанаас гаргана гэдэг агуу байлгүй яахав.Би гэлтгүй Гиннесийн холбооныхон ч гэсэн биширцгээсэн. Морьдыг 500, 500-гаар хуваан зургаан гараанд хуваасныг та бүхэн мэдэж байгаа. Уралдахаар бүртгүүлсэн морь болгонд тасалбар өгч, гарааны төхөөрөмж рүү ороход түүнийг нь хураан авч байсан юм. Энэ үйл ажиллагаанд Гиннесийн холбооны төлөөлөгч, ажлын хэсгийн дарга бид гурав машинтай явж хяналт тавьж байсан. Уралдааны дараа хяналтынхан тэрхүү тасалбаруудыг тоолоход 4249 ширхэг байсан. Тасалбаруудыг хурааж авчихаад Цагаан хөтөлийн хойд талын толгой дээр гарч харахад их борооны дараах үер шиг л санагдсан. Тэр бол яах аргагүй Монголын нэг том бахархал байсан. Огшоод өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирдэг юм билээ. Тийм үед энэ мэргэжлийг сонгож, энэ түүхэн явдалд оролцох болсондоо их олзуурхсан. Тооллогын комиссынхныг тусгай байранд байлгаж, тооллого дуустал хэнтэй ч уулзахыг зөвшөөрөхгүй байсан. Тэгээд тоолж дууссаны дараа хоёр өдрийн тайлангаа бичиж тамгаа дарж баталгаажуулаад Гиннесийн холбооны төлөөлөгчдөд гардуулж өгөх мөч үнэхээр бахархалтай байсан. Магадгүй миний амьдралын хамгийн сайхан агшин тэр байх. Би МУ-ын Гавьяат эдийн засагч болохдоо ч түүн шиг тэгж их баярлаж байгаагүй юм билээ.
-Тэр эмоци одоо ч бүрэн дарагдаагүй бололтой?
-Мартахын аргагүй сайхан дурсамж л даа.
-Морин эрдэнээ дээдэлдэг уяач хүний хувьд аргагүй алтан дурсамж байх?
-Хурдан морь уядаг болоод арваад жил болж байна. “Хийморь” галын гишүүн. Одоогоос 6-7 жилийн өмнө МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын шилдэг менежер Самдандовж бид хэд уулзаад гал уяа байгуулах шийдэлд хүрч, “Хийморь” галаа анх байгуулж байлаа. Манай галд үүсгэн байгуулагч Самдандовж, АХ-ын 92 жилийн ойд хонгор хязаалангаа айргийн гуравт хурдлуулсан Зулзүсэм, төрийн наадамд хонгор морио түрүүлгэж байсан “Мандал Алтай” группийн захирал Балдандорж, Гиннесийн уралдааны гарааны төхөөрөмжийг хийсэн Сосорбарам болон Түмэнбаяр, Эрдэнэсүх, Дашдорж нарын залуучууд бий. Та бүхэн Дашдоржийг андахгүй байх. Ижилбаяр агсны бор соёолон улсын наадамд түрүүлгэж байсан шүү дээ. Аав нь Баатарчулуун гээд холч мориор сайхан нааддаг хүн бий. Мөн манай Самдандовжийн холч мориор улсын наадамд аман хүзүүдэж байсан. Миний морьдыгТөв аймгийн Сэргэлэн сумын харьяат Пүрэвдорж гэж залуу уядаг. Тусдаа жүчээ аваад, тусдаа уяачтай болсноос хойш морьд маань сайхан л давхиж байна. Сум, аймгийн чанартай наадмаас бол олон айраг, түрүү авсан. Даваахүү Тод манлайн Хөдөлмөрийн баатар цолны мялаалга наадамд хязаалан, соёолон насны морьтой очоод хоёуланг нь аман хүзүүдүүлсэн.Нэг нь бараг түрүүлэнгээ алдаад айрагдсан даа. Тэр том хүний мялаалга наадамд хоёр морьтой очоод тийнхүү сайхан наадсандаа баяртай байгаа. Мөн Архангай аймагт болсон төвийн бүсийн уралдаанд морьд маань арав дотор сайхан давхисан. Энэ жил гэхэд Монгол орны хоймор болсон Хөвсгөл аймагт очиж, “Хотгойдын хурд” хангайн бүсийн уралдаанд дандаа хорь дотор давхиуллаа. Түүний дараагаар Төв аймгийн баруун, зүүн бүсийн наадмаас таван айраг авсан. Ер нь аймаг сумын чанартай наадмаас 30 гаруй айраг, түрүү аваад байгаа шүү. Би уяачдаа “чи 10-20 доторх тоог мэддэг боловч нэгээс тав доторх тоог мэддэггүй юм байна. Би бол нэгээс эхлээд их наяд хүртэл нь мэднэ. Чамд тусгай багшаар 1-5 доторх тоог заалгая даа” гэж наргидаг юм.
-Та цолтой юу?
-Нийслэлийн Алдарт уяач цолыг 2013 онд авсан. Манайханд хурдан морь уядаг улс цөөнгүй бий. Миний эцэг Бөөхүү гэхэд олон сайхан хурдан морьтой хуучны Үнээн ус сумын алдартай уяачдын нэг. Бөөхүүгийн ягаан гэж тэр хавьдаа зартай мундаг хурдан морь байлаа. Аавын уясан морь аймгийн баяр наадмаас 4-5 ч айраг авсан байх. Сумандаа бол ер нь алдахгүй дээ. Жилдээ 2-3 айраг л гэж ярина шүү дээ. Миний эцэг Хятад Да тамгатай байсан нь дүү бид хоёрт өвлөгдөж ирсэн. Манайхан эцэг эхээс зургуулаа тэрнээс Винтов бид хоёр морь уядаг юм. Манай Винтов намайг бодвол олон жилийн туршлагатай архаг уяач л даа. Морь уяад бараг хориод жил болохдоо улс, бүсийн наадмаас арван айраг түрүү авсан мундаг уяач.Улсын цолонд хүрэхэд тоо нь гүйцсэн ч чанар нь дутаад байгаа гэнэ лээ. Морины төлөө бүхнээ зориулдаг хүн дээ. Энэ жил Баянхонгорт болсон говийн бүсийн уралдаанд Винтовын даага айрагдсан чинь телевизийн тайлбарлагч “Монгол улсад цөөхөн байдаг ах дүү уяачдын нэг” гээд бидний тухай ярьж байна лээ. Тэгсэн чинь Винтов Дорнодоос утасдаад, “Ооёо ах аа, би нэг морь уралдуулсан чинь таныг л зарлаад байх юм” гэж байсан./инээв/ Намайг Гавьяат эдийн засагч болоход дүү маань азарга адуу бэлэглэж байсан юм. Тэгээд л би ер нь адуутай болсон хүн дээ. Дүүгийн маань хүү Алтансүх бас их сайн морь уядаг. Аймгийн Алдарт уяач цолтой.
-Танай хөвгүүд уях уу?
-Уянаа. Миний хоёр хүү хоёулаа моринд сонирхолтой. Аавыгаа их дэмжинэ. Жүчээ, байшин барилга барих зэрэгт тусална. Түүнээс би ганцаараа дийлэхгүй шүү дээ. Ер нь морь уяхад гэр бүлийнхний дэмжлэг их чухал.Тэдний дэмжлэггүйгээр амжилт гаргана гэж байхгүй. Зөвхөн морь гэлтгүй аливаа зүйлд ар гэр, ойр дотныхны дэмжлэг маш их чухал. Би өнөөдөр МУ-ын Гавьяат эдийн засагч болж, төр түмнийхээ хайр хишгийг харамгүй хүртэж яваа нь аавын маань дэмжлэгтэй шууд холбоотой. Миний аав Дэлгэр сумын тоо бүртгэгч, бригадын даргаар олон жил ажилласан хүн л дээ. Сампинг гоё цохино. Өөрөө тооцооны хүн болоод тэгдэг байсан уу намайг бага байхаас л “хүүгээ сайн нягтлан болгочих юмсан” гэж ярьдаг байсан. Тэгээд 1969 онд намайг техникум төгсөөд ирэхэд энэ 17 эрхитэй хятад сампинг Дэнжийн мянгын зах дээрээс 110 төгрөгөөр худалдан авч өгч байлаа. /үзүүлэв/ Энэ сампин бол миний үүх түүх, миний үнэт хөрөнгө, үнэт өв. Үүнийг хэдэн саяар ч авъя гэсэн би өгөхгүй.Өв уламжлалын түүхтэй, үе үеэрээ хадгалагдах үнэт эрдэнэ маань байгаа юм. Аавынхаа энэ сайхан бэлгийн ачаар 1990 онд нягтлан бодогчдын дунд болсон сампингийн улсын аварга шалгаруулах уралдаанд 100 гаруй хүнээс түрүүлж, улсын аварга сампинчин болж байлаа.
-Нандигнахаас ч аргагүй юмаа. Танай галын Самдандовж хөөрөгний тухайд нэлээд мэдлэгтэй хүн. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн таныг ч бас тэр тал дээр ач холбогдол өгдөг болов уу хэмээн таамаглаж байна?
-Өгөхөөс аргагүй юм л даа.Манай Самдандовж чинь “Эртний чулуун жуух” гэсэн сайхан ном хүртэл гаргасан шүү дээ.Тэрхүү номыг нь бид галаараа ивээн тэтгэсэн. Миний бас хэд хэдэн хөөрөгний зураг орсон байгаа. Хөөрөгний ач холбогдол үнэ цэнийг мэддэг хүний хажууд байхаар өөрийн эрхгүй л ач холбогдол өгдөг болдог юм билээ. Би нэг их баян хүн биш л дээ гэхдээ цагаан хаш, ягаан хаш гэх мэтчилэнгийн арваад хөөрөгтэй. Үр хүүхдүүдэд маань өвлөгдөх биз дээ.
-Тэгвэл эмээл хазаар тэргүүтний тухайд?
-Дарьгангын нарийн хийцтэй сайхан эмээл бий. Морьтон монголын өв соёлын нэгээхэн хэсэг болсон эмээл хазаар тэргүүтэй эдлэл ач холбогдол өгөлгүй яахав.
-Гиннесийн амжилтын нэг жилийн ойд зориулсан уяачдын өдөрлөгийн үеэр дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсаныг тань санаж байна?
-Айраг гэдэг дэлхийд ганцхан зөвхөн монголчуудад л зориулсан эрхэм идээ шүү дээ. Тэр утгаараа бид хүндэтгэлтэй хандах учиртай юм. Монголдоо Булганчууд айргаараа илүүрхдэг. Булганчууд маань уяачдын баярт зориулан шинэ хөхүүртэй айраг авчирсан байсан л даа. Хөхүүрэнд эсгэсэн айраг бол жинхэнэ эрүүл хүнс, Монголын алдарт брэнд гэдэг утгаар нь тэрхүү үйл явдалд оролцож, үзэгч олонд үнэ цэнийг нь мэдрүүлэхийг хүссэн юм.
-Монголын гэсэн болгонд хүндэтгэлтэй ханддаг тантай ярилцах таатай байлаа. Санасан үйлс тань сэтгэлчлэн бүтэж хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай гэсэн өлзийтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Баярлалаа. Морьтон түмний унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан учран золгож буй XVII жарны согтууруулагч хэмээх хөхөгчин хонин жил элгэн монгол түмэнд ерөөл билгээ харамгүй хайрлаж, элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна