ММСУХ –ны салбар холбоодоос анхны “УЯАЧДЫН ХИЙМОРИЙН ӨРГӨӨ” баригдлаа
А.Тэлмэн 2015 оны 1-р сарын 08 -нд
2012 оны ММСУХ-ны шилдэг салбар Завхан аймгийн Сонгино сумын “Сонгино хурд” МСУХ нь 2002 онд үүсгэн байгуулагдаж, өдгөө тэргүүнээр аймгийн Алдарт уяач Ч.Пүрэвхүү, дэд тэргүүнээр М.Баттөмөр, нарийн бичгийн даргаар сумын Засаг даргын орлогч А.Лхагва болон 20 тэргүүлэгч, 111 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь хөдөө орон нутагт үндэсний морин спортыг хөгжүүлэн, хурдан морь уяж сойх эрдэм ухаан, ёс жудаг өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг урьдчилан хамгаалах үүднээс гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулж, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангуулан, Үндэсний баяр наадмын тухай хууль, ММСУХ-ны дүрэм журмын дагуу хурдан морьдын уралдааны бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулан, уяачийн эрх ашгийг хамгаалж, тэдний хөдөлмөрийг үнэлэн улс, аймаг, сумын алдар цолонд тодорхойлон алдаршуулах, түүнчлэн нутгийн адууны үйлдэр угсаа /угшил/-г сайжруулах зэрэг ажлыг санаачлан, баяжуулан бусад салбар холбоодод үлгэр дууриал үзүүлэн ажилладаг юм.
“Сонгино хурд” МСУХ-ны тэргүүлэгчид санаачлан сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтаж уяачид, хурдан морины хорхойтон, адуунд элэгтэй түмэн олондоо зориулан “Уяачдын хийморийн өргөө” бариуллаа.
Өргөөний зураг, скизийг Сонгино сумын харьяат, зураач С.Ганзүг, барилга архитектурыг нутгийн уугуул Ш.Батхолбоо хийсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нутгийн уугуул Ч.Отгондаваа захиралтай “Гурван сайхан хайрхан” ХХК нийт 32 сая төгрөгийн төсвөөр барьж хүлээлгэн өгөв. Энэхүү өргөө нь 11 метрийн диаметртэй, канад технологиор Монголын эртний хаадын өргөөний хэлбэр, монгол гэрийн уламжлалт хэв маяг, загварыг хослуулан дотор тавилга, унь, тооно хаалга нь бүрэн сийлбэртэй, тулгуур хоёр баганы дотор талд хөхөл, сойлгыг нь боож шуусан азарга, их насны морины толгойг товойлгон сийлсэн нь өвөрмөц өнгө төрхийг харуулсан юм. Мөн цахилгаанаар шалнаасаа халдаг байдлаар халаалтыг шийджээ.
Адуугаа дээдэлж, хүндэлдэг морины хорхойтнууд, холбооны гишүүд, нутгийн ард иргэд, бизнес эрхлэгчдийн дэмжлэг хандиваар хийморийн өргөөг босгосны зэрэгцээ сумын баяр наадмын эхний өдөр буюу 2014.оны долдугаар сарын 17 -нд нээлтээ хийсэн нь уяачид, наадамчин олны талархлыг хүлээсэн. Энэхүү хийморийн өргөө баригдсанаар Монголын хурдан морь, адууны соёл, хөгжил дэвшил болон улс, аймаг, сумын хэмжээнд уяач, уралдаанч, морь сонирхогч ард олондоо зориулан хийсэн анхны бүтээн байгуулалтын ажил юм. Ингэснээр ММСУХ-ны салбар холбоод өөрийн эзэмшлийн ажлын байр, үл хөдлөх хөрөнгөтэй болоход үлгэр дуурайлал болж байна. Түүнчлэн уяачдын холбоо үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ сумын ард иргэдийн дунд шагайн харваа, шатар гэх мэт үндэсний тоглоом наадгай, хурим найр, хурал, сургалт, хүлээн авалт, мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монголын нүүдэлчдийн соёл хурдан морины уралдаан, монгол ахуйг сурталчлан таниулах зэрэг арга хэмжээг зохион байгуулах олон талт байдлаар ашиглах боломжтойгоороо ард олны талархал, хүндэтгэлийг хүлээсэн бүтээн байгуулалт боллоо.
"Сонгино хурд" МСУХ-ын тэргүүн Ч.Пүрэвхүү

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна