Аймгийн Алдарт уяач Н.Сэр-Од: Өвөг дээдэс маань хурдан морь уяж хурдлуулдаг Аргайнхан хэмээх удам түүхтэй хүмүүс байсан
А.Тэлмэн
Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Од хийморь” галын гишүүн Нямбуун Сэр-Одтой ярилцлаа. Тэрээр дааган цагаасаа улс, бүсийн наадмуудад хурдалж буй тус сумын уугуул Ч.Бүргэдэйн бор азарганы уяа сойлгыг сүүлийн хоёр жилд тааруулж байгаа аж.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэдэн онд хүртсэн бэ. Ямар, ямар наадмаас айраг, түрүү авч энэ эрхэм цолны болзлыг хангаж байв?
-Би 2011 оны аймгийн Алдарт уяач. Аймгийн чанартай наадмаас дөрөв, Засгийн газрын тогтоолт бүсийн наадмын хоёр айрагтай.
-Бүсийн наадмын хоёр айргаа тодруулаач?
-Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдэйн бор азаргыг сүүлийн хоёр жил уяж байна. Бүргэдэй, түүний дүү Пэрэнлэй бид ах дүүсийн хүүхдүүд. Бор азарганы уяа сойлгыг тааруулаад ноднин улсын наадамд есөөр, дараа нь Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадамд аман хүзүүдүүлсэн. Энэ жил төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангилалд наймд хурдлуулж, Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн гуравт давхиуллаа. Чансаа гэдэг чинь сумын наадамтай адилгүй л байдаг юм билээ.
-Орон нутгийн ихэнх уяачид удам дамжсан, багадаа хурдан морины нуруун дээр өссөн байдаг. Та ч нэгэн адил уяачийн гараагаа уралдаанчаас эхэлсэн үү?
-Тэгэлгүй яахав, миний аав насаараа морь уяж, сумандаа олон айраг, түрүү хүртсэн сумын Алдарт уяач цолтой. Хоёр хөгшин маань Булган аймгийн Рашаант суманд одоо энх тунх амьдарч байна. Аав маань 84, ээж маань 78-тай. Ер нь манай өвөг дээдэс хурдан морь уяж хурдлуулдаг, аймаг, сум хаа ч очсон айраг, түрүү хүртдэг Өвөрхангайн Бүрд сумандаа Аргайнхан гэж удам түүхтэй хүмүүс байсан. Би багаасаа морь унаж өссөн ясны унаач хүүхэд байлаа.
-Танай удамд Аргай хэмээх уяач байсан юм уу?
-Тиймээ, удам угсаагаараа уяач, ажилсаг хөдөлмөрч хүмүүс. Шатарын Ядармаа гэдэг өвгөн 1971 онд аймгийн баяр наадамд хээр азарга, хээр даага, хээр шүдлэн айрагдуулж, түрүүлгэж байсан. Манай ааваас гадна аймгийн Алдарт уяач Шатарын Чулуунхүү, Шатарын Дашзэвэг, сумын Алдарт уяач Мэндийн Раднаа, тэгээд дараа үеийн цолтой уяач нь би дээ.
-Аргайнхны нэрийг өндөрт өргөж байсан ямар, ямар хурдан буянгууд байв. Та ч унаж хурдлуулж байсан биз?
-Миний аав Нямбуугийн годон борлог, Баатарын хээр гэж хурдан морьд байсан. Хээр нь Бүрд суманд их л олон айрагдаж, дөрөв түрүүлсэн юм гэнэ лээ. Төв аймгийн Эрдэнэсант, Булганы Дашинчилэн гэх мэт ойр хавийн сумдад аав айраг, түрүү хүртэж явсан. Миний унадаг сайхан хээр морь, хүрэн морь байлаа. Хүрэн морио би суманд нэг түрүүлгэж, тав айрагдуулсан.
-Хэдий үеэс хурдан хүлэг уяж сойх болов. Анхны айргаа ямар наадмаас амсаж байсан бэ?
-1994 оноос морь уясан. Гэхдээ сургууль соёлын мөр хөөгөөгүй ч нэг хэсэг завсардсан. Бид эхээс 12-уулаа. Мал туухаас эхлүүлээд гэр бүлтэй болох, хүүхэд шуухад гээд янз бүрийн ажил байлгүй яахав. Тиймээс айхтар шамдаж уяж байсангүй. Тэгээд 2002 онд аав ээжээс заяасан буян өсгий цагаан сартай зээрд даагаа уяж, унаган адуугаа Бүрд сумынхаа наадамд анх аман хүзүүдүүлж байлаа. Тэр даага аавын ухаа азарганы төл. Тэгээд л моринд шамдан орж 2003 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумын Амараа гэдэг хүргэн ахаасаа хээр шүдлэн үрээ авсан. Дараа жил нь хээр үрээгээ хязааланд нь уяж, аймгийн зүүн бүсийн наадамд аман хүзүүдүүлсэн юм. Ер нь би Бүрд сумандаа үрээнүүдээ сайхан давхиулж, түүндээ урамшаад 2011 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөрт болсон аймгийн зүүн бүсийн уралдаанд хээр морио хол түрүүлгэсэн. Энэ хээр морь мөн л Хэнтий аймгийн Баянхутаг сумын Мөнх-Эрдэнэ гэдэг хүний унаган адуу. 2012 онд МУ-ын Алдарт уяач Бичээрэйн Далайд 35 саяар зарчихсан. Би хээр мориороо их бахархдаг. Очсон хүндээ хоёр том наадамд айраг, түрүү авч өгсөн л дөө. Налайхын том наадамд түрүүлээд, говийн бүсэд очиж аман хүзүүдсэн гэсэн. Тийм л сайхан буянтай хүлэг дээ.
-Сэр-Од Алдартын нэрийн хуудас болсон өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Нэг сайхан алаг морь бий, тэрийгээ ярихгүй бол ёстой болохгүй. Алаг морио Булган аймгийн Рашаант сумын малчин Нэргүйбаатар гэдэг хүнээс 2009 онд авч тэр жилээ сумынхаа болон Рашаант сумын наадамд түрүүлгэсэн. Миний алаг морь жижиг, том наадамд зургаа түрүүлж, 11 айрагдсан хурдан адуу. Тэгээд ч намайг алаг морины Сэр-Од гэдэг юм. Бас нэг хонгор азарга сайхан хурдалж байна. Манай сумын уяачдын холбооны тэргүүн Пэрлэйбазараас авсан юм. Дорнодын гаралтай адуу. Энэ зун сумандаа аман хүзүүдэж, Баян-Өндөр сумын 90 жилийн ойд дөрөвт, Манлай Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадамд 15-д давхисан. Ойр богинын уралдаанд нэг түрүүлж, дөрөв айрагдсан азарга.
-Эхээс 12-уулаа гэсэн. Танаас гадна хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа ямар хүмүүс байна вэ?
-12-оос найм нь эрэгтэй. Наймуулаа уяач. Булган аймгийн Рашаант суманд байдаг Лувсанцэрэн ах маань сайхан морь уяна. Дүү нараас Содномпил, Батжаргал, Содномжамц зэрэг уяачид байна. Мөн миний 21 настай хүү мал дээр гарчихсан, морь уядаг. “Жинхэнэ” уяач болчихоод байна, бүр намайг загнана гээч.
-“Од хийморь” галынхан морин жилд ямар амжилттай наадсан бэ?
-Галаа ноднин байгуулаад, 2014 оны морин жилд сумынхаа наадмаас хоёр аман хүзүү, зургаан айраг хүртэж цоглог сайхан наадлаа. Баян-Өндөрийн 90 жилийн ойд миний хонгор азарганаас гадна манай галын Батбаатарын хар үрээ түрүүлсэн. Мөн Төв аймгийн Лүн сумын 90 жилийн ойн баяр наадамд Цэрэндоржийн Батбаярын хул азарга, Булган аймгийн Рашаант сумын 30 жилийн ойд сумын Алдарт уяач Гомбосүрэнгийн Туулын хонгор морь тус тус айргийн дөрөвт хурдаллаа. Гал гэдэг чинь гоё байдаг юм байна, наадамд явсан ч хамтдаа, морь гаргасан чиг л журамтай.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж явах болтугай. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна