2014 оны чансаа өндөр их насны морьд
А.Тэлмэн
1. Хорин жилийн унага уралдан уяачийн эрдэм ухааныг шалгадаг их насны морьдыг амжилтаараа тэргүүлсэн хурдан ажнай бол Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд түрүүлж, “Их мандал-3” төвийн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Аюушийн Амарбатын хул морь юм. Хул морь өнөө жилийн уралдаануудынхаа амжилтаар нийт есөн оноо цуглуулж, жагсаалтыг тэргүүлжээ.
2. Чансаа өндөр морьдын хоёрдугаарт найман оноогоор төрийнхөө их баяр цэнгэлд аман хүзүүдэж, “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд түрүүлсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн бичигдсэн байна.
3. 2014 оны улс, бүсийн наадмуудаас нэг түрүү, таван айраг хүртэн амжилт дүүрэн наадсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харъяат, аймгийн Алдарт уяач Өлзийнхутагийн Пүрэвбаатарын бор морь долоон оноогоор гуравт бичигджээ. Хурдны өлгий Сүхбаатар нутгийн унаган хүлэг АХ-ын 93 жилийн ойд айргийн гуравт хурдлан давхар уяагаар “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн наадамд аман хүзүүнд давхисан юм.
4. Жагсаалтын дөрөвдүгээрт дөрвөн оноогоор Дундговь аймгийн Хулд сумын уугуул, “Инэл” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн морь бичигджээ. Уясан эзний магнайг тэнийлгэж, унасан хүүхдийн урмыг тэтгэсэн хүрэн морь АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр цэнгэлд айргийн дөрөв, “Их мандал-3” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүнд тус тус хурдалсан юм.
5. АХ-ын 93 жилийн ой төрийн наадамд айргийн таваар давхиж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой, говийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн морь долоон оноогоор чансаа өндөр морьдын тавдугаарт жагсчээ.
6. Зургадугаар байрт зургаан оноогоор “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд айргийн тав, “Их мандал-3” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдалсан Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хээр морь бичигджээ.
7. Шинэ оны өнгөө шинждэг “Дүнжингаравын хурд-2014” хаврын бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Санжаатогтохын Төгөлдөрийн буурал морь дөрвөн оноогоор жагсаалтын долоод бичигдсэн байна.
8. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга морь дөрвөн оноогоор наймдугаар байрт шалгарсан байна. Хурдан шарга Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой, говийн бүсийн уралдааныг тэргүүлсэн юм.
9. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хээр морь дөрвөн оноогоор есдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
10. 2014 оны чансаа өндөр их насны морьдын аравдугаарт “Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдааны түрүү Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат, сумын Алдарт уяач Түвдэнгийн Энхцогтын саарал, "Их мандал-3” төвийн бүсийн уралдааны түрүү Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Болдын хүрэн, “Өвөрхангай-2014” хангайн бүсийн хаврын уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Ойдовын Цэрэнсодномын сартай хүрэн морьд тус тус дөрвөн оноогоор бичигдсэн байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна