Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” МСУХ шилдгүүдээ тодрууллаа
А.Тэлмэн
Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” Морин спорт уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уяач гишүүдийн ээлжит хурал, уулзалт, шинэ жилийн арга хэмжээ энэ сарын 06-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд сум бүрийн төлөөлөл 200 уяач оролцсон бөгөөд зочноор Монгол Улсын Манлай уяач Г.Батчулуун хүрэлцэн ирж уяачдын сонирхсон асуултанд хариулж, хурдан морины уяа сойлго, хурдан морь шинжих талаар зөвлөгөө өгсөн юм.
Хурлаар “Хонгорын хурд” Морин спорт уяачдын холбооноос 2014 онд зохион байгуулсан ажлуудын тайланг танилцуулж, мөн сумдын салбар холбоод хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Мөн 2015 онд зохион байгуулагдах уралдаануудаа товлов. Тухайлбал, дээд гурван насны морьдын хаврын уралдааныг хаврын эхэн сарын шинийн найманд товлосон бөгөөд говийн бүсийн хаврын уралдааныг Шинэжинст, төвийн бүсийн хаврын уралдааныг Өлзийт, хангайн бүсийн хаврын уралдааныг Хүрээмарал суманд тус тус зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн “Номгон хайрханы хурд” дээд гурван насны хаврын уралдааныг шинийн 15-нд Баянхонгор аймгийн төвд зохион байгуулна. Харин зуны бүсийн уралдаанууд Баянлиг /говийн бүс/, Бөмбөгөр /төвийн бүс/, Гурванбулаг /хангайн бүс/ сумдад болох юм.
Мөн хурлын үеэр холбооны зохион байгуулалт, бүсийн уралдаан зохион байгуулах үед гардаг асуудлуудын талаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрсний зэрэгцээ аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан 15 уяачийг батламжиллаа.
Шинэ жилийн арга хэмжээний үеэр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд аймгийн Шилдэг унаачаар Ж.Чойжилсүрэн /Баацагаан сум/, Х.Хатанболд /Баянбулаг/, Т.Азбаяр /Баянговь/, Б.Сосорбарам /Баянлиг/, М.Цэрмаа-Янжинлхам /Баян-Овоо/, Б.Бат-Эрдэнэ /Баян-Өндөр/, О.Батнасан /Баянхонгор/, Л.Шинэбаяр, Л.Ганбагана /Баянцагаан/, Э.Дашням /Богд/, /Э.Өсөхбаяр /Бөмбөгөр/, Т.Тулгабаатар /Бууцагаан/, Б.Өсөхбаяр /Галуут/, У.Мөнхбаяр /Гурванбулаг/, А.Цэрэнтогтох /Жаргалант/, Э.Баярбат /Жинст/, Э.Эрдэнэсайхан /Заг/, М.Өсөхбаяр, Ё.Чойжилсүрэн /Өлзийт/, /Б.Эрхэмбаяр /Хүрээмарал/, А.Ариунболд /Шинэжинст/, Э.Мөнхбаяр /Эрдэнэцогт/ нарын 22 хүүхэд шалгарлаа.
Шилдгийн шилдэг уяачаар Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Энхтөр
Шилдэг уяачаар:
Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайхан
Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Саранбаатар
Бөмбөгөр сумын уяач Л.Ганхүлэг
Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Төмөрбаатар
Говийн бүсийн шилдэг уяачаар Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Хүрэлсүх
Төвийн бүсийн шилдэг уяачаар Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Батхүү
Хангайн бүсийн шилдэг уяачаар Жаргалант сумын уугуул Д.Сайнбилэг
Шилдэг салбар холбоогоор С.Цэдэндорж тэргүүнтэй Баянлиг сумын “Говийн шандас” Морин спорт уяачдын холбоо шалгарч гарааны төхөөрөмжөөр шагнууллаа.
Урлаг соёлынхноос СТА дуучин Л.Нарантуяа, Ч.Алтантүлхүүр, Бөмбөгөр сумын харьяат Б.Пүрэвдагва нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө. Мөн уяач гишүүдийнхээ дунд “Морины тухай дуу хэн сайн дуулах вэ” тэмцээн зохион байгуулсан юм.
1-р байрт Баацагаан сумын В.Сүхбаатар
2-р байрт Бөмбөгөр сумын Ш.Энхболд
3-р байрт Жинст сумын Мөнхжаргал
4-р байрт Баянлиг сумын С.Галт
5-р байрт Эрдэнэцогт сумын Д.Батсүх
Тусгай байрт Заг сумын Мөнхдалай нар шалгарлаа.
А.Санчир
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна