Ичиножёо А.Ичинноровт хурдан удмын Гал зээрд даага бэлэглэв
А.Тэлмэн
Архангай аймгийн Батцэнгэл сумын унаган хүү Алтанхуягийн Ичинноров мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд амжилттай барилдан, 800 жилийн түүхтэй их сумогийн оргилд асар богино хугацаанд дөхөж ирлээ. Эгэлгүй хүчит Луу гүний Вандан аваргын зургаа дахь үеийн бөх тэрбээр сонирхогчдын сумогийн ёкозүна, шууд макүшитагийн 15-аас барилдсан анхны гадаад бөх, дөрөвхөн башё барилдаад дээд зиндаанд дэвшсэн, хамгийн хурдан хугацаанд Сэкивакэ цолийг авсан анхны бөх зэрэг олон дээд амжилтыг тогтоолоо. Түүний энэ бахдам амжилтыг Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбат мялааж өөрийн үржүүлсэн хурдан удамт адууныхаа дээжээс Гал зээрд даага бэлэглэлээ.
МУ-ын Алдарт уяач Э.Ганбат эдүгээ АНУ-ын морин тойруулгын уралдаанд “Макс” группын “Sky Blue Mongolia”, “Mongolian star”, “Queen of Mongolia” болон “Mongolian Satuday” зэрэг хурдан морьдыг уяж, уралдуулан олон түрүү аваад байгаа билээ. Мөн тэрбээр Монголдоо хурдан угшлын адуу буй болгох зорилгоор үржил селекцийн ажлыг олон жил бодлогын чанартай хийж торгон сүрэг бүрдүүлээд байгааг хурдан морь сонирхогчид мэднэ. Түүний торгон сүргээс нийт 20 гаруй адуу улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдаад байгаа юм.
Энэ зээрд даага нь Морин тойруулгын “Буурал нармайт” хэмээх гүүний төлийн төл юм байна. Гал зээрд даагыг Э.Ганбатын дотны анд Алдарт уяач Жамбага Ичинноровын аав Ш.Алтанхуягт гардуулан өгөхдөө “Hүлгийн шинжээс хүртэлцэн төрсөн энэ идэрхэн хүлгийн босоо цагаан хийморь тэнгэрлэг заяат монгол хөвүүний амжилтыг үргэлж бадраан тэтгэж яваг” гэж билэгтэй ерөөл дэвшүүлэнгээ, “Дорнын цэнхэр талд төрж, Хэрлэнгийн усаар ундаалж өссөн унага тунгалаг Тамирын усыг ууж, Хангайн нурууны соргог бэлчээрт идээшлэн өсч, цуут хурдан хүлэг болоорой” гэж ерөөжээ.
Дашрамд дурдахад, Ичинноровын аав Ш.Алтанхуяг нь орон нутгийнхаа наадамд олон айраг, түрүү авсан уяач юм байна.
А.Наранбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна