Ургацын баярт Улсын заан Б.Батмөнх түрүүллээ
А.Тэлмэн
Төв аймгийн ургацын баярт зориулсан “Алтан намар – 2014” улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглолоо.
Барилдааны нэгийн даваанд Төвийн Баянгийн сумын заан М.Батнасан улсын харцага Ж.Амартүвшинг хөмрөөд, Алтанбулагийн Н.Баттөмөр улсын начин У.Балжиннямыг мордоод, Архангайн Чулуутын Б.Чинбат аймгийн арслан Б.Батхуягийг дунгуйлдаж татаад, Өвөрхангайн Баянголын Н.Даваадорж аймгийн арслан Ж.Мөнгөнийг сугадаж тонгороод, Дарханы Хонгорын С.Очирбат аймгийн арслан Б.Хадбаатарыг хонгодож дайраад, Булганы Орхоны Б.Түмэндэмбэрэл аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг хутгаад, аймгийн начин О.Түмэндэмбэрэл аймгийн харцага М.Ганзоригийн баруун хөлийг авч урагш түлхээд, цэргийн начин А.Мөнхболд а.х Ц.Цогт-Эрдэнийг мордоход дагуулж хөмөрч эргээд тус тус давлаа.
Хоёрын даваанд улсын заан Б.Соронзонболд с.з С.Очирбатыг хонгодож дээр цацаад, улсын харцага Ц.Содномдорж а.н Г.Ганбаатарыг зайлаад, улсын начин Н.Бүрэнбаатар а.н Д.Төрболдыг хөнтөрч гүйлгээд, улсын начин Ц.Одбаяр а.н О.Түмэндэмбэрэлийг тойруулж шахаж татаад, улсын начин Ч.Батчулуун а.н Э.Элбэгбаярыг мордоод, а.а Д.Болдбаатар а.х Н.Хүрэлсүхийг хамж өргөөд, а.а Б.Гончигтавхай намрын нэгэн барилдаанд шороодсон а.з Т.Бэгзсүрэнтэй ахин таарч хутгаад, а.а Э.Даш а.а Д.Тамирыг хонгодож цацаад давцгаасан юм. Мөн энэ даваанд Булган аймгийн харьяат “Кардеш” компаний бөх, сумын заан Б.Түмэндэмбэрэл улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй оноолт таарч хутгаад дутуудангуут бусгаад давчихав. Сүүлийн үеийн бүхий л барилдаанд дөмөг сайн барилдаж буй түүний хувьд сүүлийн арав орчим жил дор даваанд шороодоогүй гэхэд болох улсын шилдэг харцагыг уран мэхээр давж үзэгчдээс “онц дүн” авав. Тэрээр барилдааны нэгийн даваанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг давсан бөгөөд энэ намар гурван удаа оноолт таарч гурвууланд даваад байна. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн начин С.Бямбадорж улсын начин Л.Гантулгыг харцагадаж бариад даацтай тонгорон давсан бол Төвийн Б.Энхбат “Аварга” сургуулийн ангийн анд у.н Б.Сангисүрэнг зүүн талдаа даацтай хөмөрсөн юм. Дамдины Тогтохжаргал харцага Оргихын Хангай арсланг дагуулж мушгин давсан нь мөн сонирхолтой барилдаан байлаа.
Гурвын даваанд а.а Б.Хаш-Эрдэнэ у.ө.и.н Ж.Отгонбаярыг мушгиад, у.н Л.Лха-Очир а.н.н Ц.Ганбатыг зайлж хавираад, у.н Ц.Одбаяр а.а Б.Серикийг тахимдаад, а.а Э.Даш а.а Ч.Ганзоригийг тонгороод, а.а Ч.Хөхчирэнгэр а.а Б.Бат-Өлзийгийн мэхэнд үлдээд, а.а Б.Гончигтавхай а.а Б.Эрдэнэхүү баруун талдаа уран гоё хутгаад давсан бол энэ давааны оргил мэхийг а.х.а Б.Одгэрэл хийсэн юм. Тэрээр сумын цолтнуудаас ганцаар хоёр давж улмаар улсын цолтнууд амлалгүй тунан барилдсан сумын заан Б.Түмэндэмбэрэлийг барьц сэлгэнгүүт дунгуйлдаж татаад давж үзэгчдийг хөөргөсөн юм.
Оноолтын даваанд арслан Н.Батсуурь а.а Б.Хаш-Эрдэнийг тахимдаад, у.а П.Бүрэнтөгс а.а Э.Дашийг мордоод, у.г Б.Гончигдамба а.а Ч.Хөхчирэнгэрийг таллаж тойруулж татаад, у.г Ж.Бат-Эрдэнэ а.а Б.Гончигтавхайг даацтай мушгиж тонгороод, у.х Ө.Даваабаатар а.а Д.Болдбаатарыг наагаад, у.н Ч.Баянмөнх у.н Б.Бадамсүрэнг шахаж татаад, у.н Б.Амарзаяа у.н Л.Цэрэнтогтохыг мордоод, у.н Ц.Одбаяр у.н Ч.Цогбаярыг тахимдаж дайраад, у.н Л.Лха-Очир у.н П.Ганхүүг дагуулж гуд татаад давцгаав. Өмнөх даваанд дунгуйлдаж давсан хурц арслан Б.Одгэрэлийг энэ даваанд өсөх идэр начин Р.Пүрэвдагва дунгуйлдаад давсан бол а.а М.Бадарч у.х Ц.Содномдоржийг алсын сүвээ авч суйлахад дагуулж зүүн хөмрөөд давчихав. Мөн энэ даваанд нэг нутгийн хоёр бөх оноолт таарч заан Б.Батмөнх тахимдаад давсан бөгөөд унасан а.а Г.Ганжадын хувьд нэгийн даваанд а.н Н.Мөнхсайхан, хоёрын даваанд аймгийн заан Х.Мөнхжаргал, гурвын даваанд улсын начин Ч.Батчулуун нарын нутгийн бөхчүүдтэй таарч, мөн амлуулан давсан нь сонирхолтой байлаа.
Тавын даваанд арслан Н.Батсуурь у.н Ч.Баянмөнхийг зүүн хавсраад, гарди Б.Гончигдамба у.н Б.Амарзаяаг хавираад, гарди Ж.Бат-Эрдэнэ а.а М.Бадарчийг тохоход зөрүүлж дараад, заан Б.Батмөнх заан Б.Соронзонболдыг шахаж татаад, харцага Ө.Даваабаатар харцага Ө.Бат-Оршихыг толгой уургалж тахимдаад угсруулж зүүн өхийлдөөд, начин Ц.Одбаяр өсөх идэр Р.Пүрэвдагвыг тойруулж татаад өвдөг шороодуулсан бол у.н Л.Лха-Очир нэгэн цагт өсвөр үед зэрэгцэн барилдаж байсан арслан П.Бүрэнтөгсөд амлуулж зүүн талдаа мордож хөөгөөд давлаа.
Зургаагийн даваанд арслан гоцлож, гарди Б.Гончигдамба начин Ц.Одбаярыг амлаж зүүн талдаа шахаж өргөнгүүт зүүн талдаа хашиж хавираад, гарди Ж.Бат-Эрдэнэ харцага Ө.Даваабаатарыг сөрж хутгаад, заан Б.Батмөнх начин Л.Лха-Очирыг бусгаж зайлаад тус тус давав.
Их шөвөгт арслан Н.Батсуурь гарди Ж.Бат-Эрдэнийг баруун гараар зүүн хөлд нь хонгодоод, заан Б.Батмөнх гарди Б.Гончигдамбыг шахаж татахад дагаж мордоод давсан бол үзүүрт тахимдаж дайраад давснаар нутгийнхаа ургацын баярын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ. Түүний хувьд начин цол хүртсэн жилээ түрүүлж байсан билээ.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна