Уралдаанч Н.Мөнх-Эрдэнэ: Туваан ахын морийг унаж айрагдууллаа

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 28 -нд

-Хул үрээгээ айргийн гурваар хурдлуулсан авхаалжтай хүүд баяр хүргэе?
-Баярлалаа. Би “Босоо хүлэг” галын унаач. Мөнхбат Тод манлайгийн морьдыг унадаг. Энэ жил Туваан ахын морийг унаж айрагдууллаа.
-Уралдааны морь унадаг болсоор хэдэн жил болж байгаа вэ?
-Долоон жил болж байна. Энэ жил 13 настай.
-Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Зөндөө, мартчихаад байна. Гэхдээ бүсийн уралдаануудад дунд хавиар л орж байсан даа.
-Улсын наадмын дараа бүсийн уралдаанууд залгадаг. Ер нь хаана, хаана очиж наадав?
-Говийн бүсийн уралдаанд хул үрээ дөрөвт, хээр соёолон тавлуулсан. Мөн Ар хустад очиж уралдаад дөрвөн айраг хүртсэн.
-Гурван жилийн өмнөөс Монгол Глобал компани улсын наадамд морио айрагдуулж, түрүүлгэсэн хүүхдүүдийг сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээлгэх эрхээр шагнадаг болсон. Хадгаламжийн дэвтрээ нээлгэсэн үү?
-Нээлгэж амжаагүй л байна. 

"Тод магнай" сэтгүүл №56

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна