Сурын сор Аюушийн Цэвээн
Монгол түмний үндэс угсаа, хэл соёл, язгуураараа бахархан бахдахын сэтгэлийг дэврээж байдаг эрийн гурван наадмын тулгын чулуу болсон хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваачид бол мөн чанартаа улс үндэстнийхээ тусгаар тогтнолын торгон хилийг манагчид юм. Энх цагийн эх орноо манаа, дэлхийн даяаршлаас туурга тусгаар улсынхаа өв соёлыг өмгөөлөн хамгаалж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх үйлсэд энэ биеэ зориулж яваа зүтгэлтнүүдийн төлөөлөл болж МУ-ын Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт шагналын эзэн болсон билээ.Төрийн тэргүүний хэлсэнчлэн нэгэн цагт тухайн улс үндэстний тэсэн үлдэх хийгээд мандан бадрахуйн түшиг тулгуур болж байсан харвааг хөгжүүлэхэд нэг насны амьдралаа зориулж төрийнхөө наадамд дөрвөнтээ түрүүлэн, найм үзүүрлэж, олон арван шавь бэлтгэн, басхүү соёлын эрхэм өв эвэр нум бүтээх үйлсийг биечлэн үлгэрлэсэн А.Цэвээн мэргэн ийнхүү 90 насандаа Хөдөлмөрийн Баатар хэмээх нэр хүндтэй шагналыг гардан авч, сураас төрсөн анхны Баатар боллоо. Буурал мэргэний хөдөлмөр бүтээлийг төр засгийн хэмжээнд ийнхүү өндрөөр үнэлсэн нь угтаа нийт харваачдын хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг хэмээн сурынхан талархаж байна. Ингээд эрхэм уншигч та бүхнээ сураас төрсөн анхны Хөдөлмөрийн баатарын түүхэн замналыг товчлон хүргэе.
Ахмад дайчин Аюушийн Цэвээн
Эдүгээгээс 90 жилийн тэртээ буюу 1924 оны долдугаар сарын 1-нд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг Олон овоот хэмээх газар ард Доржийнд нэгэн хүү мэндэлсэн нь энэ цагийн бахархалт хөвгүүн Цэвээн байлаа. Ороо бусгаа цаг үед айлын гурав дахь хүү болон мэндэлсэн түүнийг ээж нь төрсөн эгчдээ өргүүлж, хожмын нэрт харваач тэр айлын өрхийн тэргүүнээр буюу Аюушийн хэмээн овоглогдох болсон гэдэг.Голомт залгах хүний ганц хүүгийн хүүхэд насны гэгээн дурсамж Баян-Уул сумын Хөхчулуу, Хужиртаан хэмээх газруудад өнгөрч, таван настайдаа Хужиртааны дацанд шавилан сууж хэдэн жил номын дуу сонсчээ. Улмаар 1944 онд цэрэгт мордож, Тамсагийн зургадугаар морьт дивизийн холбоо сумангийн ангид алба хаан, Халхголын чөлөөлөх дайнд оролцон эх орноо хамгаалж, хоёрдугаар зэргийн мэдээчин 1948 онд халагдан ирж байжээ.Тухайн үед А.Цэвээнд офицерийн курст суралцан цааш ахиж дэвших боломж байсан ч“гэртээ заавал ирээрэй” гэсэн ээжийнхээ захиасыг даган нутагтаа ирж, багийн дарга, шинэ үсгийн багш зэрэг ажлыг хийж байв.
А.Цэвээн Мэргэн гарал угсааны хувьд Хамниган буриад хүн. Буриад зон олныг хяхан хавчиж, хэлмэгдүүлж асан ороо бусгаа цагийн хар сүүдэр түүнийг ч бас тойрсонгүй. Төрсөн эцэг Дорж нь номын мөр хөөсөн бурханч лам байсан тул хэлмэгдүүлэлтийн сургаар эхнэр хүүхдээ аван Оросыг зорьжээ. Тэр цагаас хойш сураг тасарч олон жилийг үдсэн ч А.Цэвээн сэтгэл дотроо төрсөн эцэг эхээ үгүйлсээр байж.
Харин 1959 оны нэгэн нарлаг өдөр А.Цэвээн хэсэг нөхдийн хамт Онон голын хөвөөгөөр давхиж явтал нөгөө эргээр буриад морин тэрэг хөлөглөсөн хоёр хүн явж байх нь тэр. Битүүхэндээ төрсөн эцэг эхийнхээ сургийг гаргачих юмсан хэмээн бодож явсан тэрээр нөгөө хүмүүсийг дуудсан ч сонссонгүй. Харин тэгтэл цагаан морьтой орос эр гарч ирээд хэрэг зоригийг нь лавлан нөгөөх тэрэгтэй хүмүүст хэл дамжуулж тусалжээ.Ингээд санаандгүй таарсан хоёр бууралтай голын наана цаанаас мэнд мэдэн, амрыг айлтгавал “хэний хүү хэн гээч” болохыг нь асууж, Мэргэн ч нэр усаа хэлж. Тэгтэл эмэгтэй нь “би чиний төрсөн ээж чинь байна” хэмээн гэнэтийн баярт мэдээг дуулгажээ. Тэр даруй А.Цэвээн Онон голыг завиар гаталж хилийн бүсэд хадлан хадаж байсан төрсөн ээжтэйгээ уулзан бүтэн өдрийн турш хууч дэлгэн хөөрөлдсөн гэдэг. Энэ бол А.Цэвээн мэргэний хүмүүн биеийг нь цогцлоосон ээжийгээ эхний бөгөөд эцсийн удаа харсан мартагдашгүй өдөр байсан юм. Тэрхүү үйл явдлаас хойш хоёр жилийн дараа Орост урилгаар очиход нь ээж нь бурхны орноо одож, харин аав нь хадлангаа хадаж байсан гэдэг.
Өнөр бүлийн тэргүүн, их хотын иргэн
Буриадад эхнэр болох бүсгүйгээ гэрээс нь оргуулдаг эртний ёсон бий. Тэр заншлын дагуу цэргээс халагдаж ирээд удаагүй байхдаа нэг нутгийн Батмөнхийн Балам хэмээх бүсгүйд сэтгэл алдарсан А.Цэвээн эртний заншлын дагуу оргуулан гэргийгээ болгожээ. Эднийх гурван охин гурван хүүтэй өнөр бүл. Гэхдээ тэдний хүссэнчлэн амьдрал нь дардан шулуун байсангүй. Тоонот гэрт толгой холбон, тостой тогоонд хошуу дүрж 13 жилийг үдсэн ч үрийн заяа хайрласангүй. Арга ядсан гэргий нь Сандуй хэмээх бурханы номыг үүрэн Баргын хийд хүртэл явж мөргөл үйлдэж байж 1961 онд ууган охиноо өлгийдөн авч, удалгүй гурван хүү нь төрж гэр дүүрэн гэгээтэй болсон гэнэ лээ. Тийнхүү олон жил үр хүүхэдгүй байхдаа А.Цэвээн өөрийн хамаатны хоёр охиныг өргөж авсан бөгөөд гурван охин, гурван хүүгийн үр хүүхэд, ач гуч гээд өдгөө өнөр бүлийн хүндэт тэргүүн болжээ.
А.Цэвээн 1948-1951 оныг хүртэл багийн дарга, шинэ үсгийн багш хийж байгаад 1951-1955 он хүртэл Эрээний тэрэгний үйлдвэрт Хөдөлмөрийн баатар Батаа болон Нямсүрэн Мэргэний аав Цэрэндоржийн Дондог нартай хамтран ажиллаж байгаад 1955 онд эгчийгээ эмчлүүлэхээр хотод ирж улмаар энд суурьшсан байна. Төд удалгүй төмөр замд ажилд орж 1969 он хүртэл Толгойт өртөөний жижүүрээр ажиллаж байгаад 1977-1978 онуудад нефть хангамжийн төв баазад автобусны жолооч, 1978 оноос такси баазад том тэрэгний жолоочоор ажилд орж зуслангийн чиглэлд хүн тээвэрлэдэг болсон байна.
“Хамуур” Цэвээн
А.Цэвээн Мэргэнийг сурын спортод хөтлөн оруулсан хүн бол МУ-ын Мэргэн Цэрэндоржийн Пүрэв юм.Нэг нутаг усны эртний танилууд олон жилийн дараа /1972 оны/ нэгэн амралтын өдөр санаандгүй таарч.Нутаг ус амьдрал ахуй ярилцан хэсэг хөөрөлдсөний эцэст Ц.Пүрэв нь “хагас бүтэн сайнд юу хийж байна“ хэмээж А.Цэвээн ч “Туул голоос тул барьдаг” хэмээн үнэнээ өчжээ. Үүнийг сонссон Пүрэв “тэгвэл энд ирж харваж бай” хэмээн нэг талын урилга, нөгөө талын даалгавар өгч, “сур” гэх өнөр бүлд хөл тавих тийзийг нь атгуулсан гэдэг. Ийнхүү урилгаа авахдаа А.Цэвээн хэдийнэ 48 нас хүрсэн байлаа. Гэсэн ч ухарч буцсангүй. 1972 оны тавдугаар сарын нэгэнд анх сурын талбай дээр очиж, хасаанд дөрвөн сум харвахдаа гурвыг нь онож, ихэд урамшсан гэдэг. Хожим энэ тухайгаа дурсахдаа “нутагтаа байхдаа буриад сур харвадаг байсан нь” тийнхүү дөхөм болсон байх” хэмээн хуучилдаг билээ. Ийнхүү сурын спортоор хичээллэж эхэлснээс хойш нэг жилийн дараа буюу 1973 оны улсын баяр наадамд анх түрүүлж Мэргэн цолыг хүртэн өнөөдрийн их амжилтынхаа үүдийг нээсэн тэрээр 1976, 1984, 1988 онуудад дахин түрүүлж, МУ-ын Гарамгай хэмээн эрхэм цолны эзэн болсон байдаг. Гэхдээ сайн ажиглавал аливаа юмны учрал тохиол бас л сонин. 1976 оны баяр наадамд хоёр дахиа түрүүлж хошой Мэргэн болоход нь
отгон хүү Батчулуун нь өсвөрийн харваанд манлайлж, аав хүү хоёр төрийн наадмын түрүүг хамт хүртэж байжээ.
Харин 1984 онд гурав дахиа түрүүлэхдээ тэрээр 60, 1988 онд дөрөв дэхээ түрүүлэхдээ 64 настай байлаа. Жаргаж суух жар гаруй насандаа төрийн наадмын түрүүг хоёронтоо хүртэж Гарамгай мэргэн цол хүртсэн харваач А.Цэвээн Мэргэнээс өөр санаанд буудаггүй.
Гарамгай мэргэн улсын баяр наадамд дөрөв түрүүлсэнээс гадна найман удаа “аман хүзүү”дэж, 4-5 товх харвасан байдаг нь түүнийг ямархан чансаатай харваач болохыг давхар илтгэх бизээ. Бас нэгэн сонирхолтой түүхийг энд нэмж өгүүлэхэд 60-аас дээш настай харваачдын дунд 2004 онд анх удаа улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад 80 настай Гарамгай мэргэн түрүүлж улсын Аварга болж байлаа. Түүгээрч тогтохгүй нэг жилийн тэмцээн уралдааныг хамчихаад “хамуур” Цэвээн хэмээн гочлуулж байхав. Хамуур Цэвээний хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж 1989 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, 2003 онд МУ-ын Гавьяат тамирчин цол хүртээж байжээ. Мөн түүнчлэн Халхголын чөлөөлөх дайнд оролцсон гавьяаг нь үнэлэн “Бид ялав” одонгоор шагнасан нь эрхэм хүндтэй шагналуудынх нь нэгэнд тооцогддог гэнэ лээ. Дашрамд сонирхуулахад төрлөх сумтайгаа чацуу /энэ жил Дорнод аймгийн Баян-Уул сум үүсч байгуулагдсаныхаа 90 жилийн ойг тэмдэглэсэн/ А.Цэвээн зөвхөн сураар хичээллээд зогсохгүй шатар, дугуйн спортоор хичээллэж, шатрын спортын нэгдүгээр зэргийн тамирчин болжээ.
Шавийн эрдэм багшаас...
Хөдөлмөрийн баатарын шавь гэдгээрээ бахархах олон харваач бий. Тэднээс МУ-ын Гарамгай мэргэн нэг, Мэргэн гурав, спортын мастер 20 гаруй төрөөд байна.
Ардын хувьсгал ялснаас хойшхи Монгол төрийн наадамд дөрвөнтөө төрүүлсэн зургаан эрэгтэй харваач байдгийн хоёр нь А.Цэвээн, түүний хүү Ц.Хүдэрчулуун нар юм. Дунд хүү Ц.Хүдэрчулуун нь 1987 онд анх түрүүлж Мэргэн,1994 онд хоёр дахиа түрүүлж Хошой мэргэн, 2002 онд гурав дахиа түрүүлж Гоц мэргэн, 2012 онд дөрөв дэхээ түрүүлж Гарамгай мэргэн цол хүртэн Монгол сурын харвааны түүхэн дэх цорын ганц аав хүү Гарамгай мэргэчүүд болсон юм.Сурын түүхэнд шинэ амжилт тогтоосон 2012 оны улсын наадмын шийдвэрлэх мөч. Сүүлийн дөрвөн сум тавих тэр мөчид А.Цэвээн мэргэн сэтгэл хөдлөлөө дарж ядан “Миний хүү сайн барьж харваарай” хэмээн зөвлөсөн гэдэг. Ц.Хүдэрчулуун мэргэн ч аавынхаа захиасыг даган тайван харваснаар төрийн наадамд дөрөв дэхээ түрүүлж, насан өндөр аавынхаа магнайг тэнийлгэн шинэ амжилтын эзэд болцгоосон билээ.Түүнчлэн А.Цэвээн Мэргэний үр хүүхдүүд нь сураар хичээллэж отгон хүү Ц.Батчулуун, зээ хүү Ганбаатар, Энхчулуун нар нь спортын мастер цолтой болоод байгаа бол Ц.Хүдэрчулуун мэргэний гурав дахь хүү Хүчитчулуун мөн сүүлийн үед харваж байгаа билээ. Дашрамд сонирхуулахад 1975 онд ууган хүү Идэрчулуун нь өсвөрийн аварга шалгаруулах харваанд түрүүлснээс хойш энэ бүлийн залуус 14 удаагийн түрүү хүртсэнийг дуулгахад таатай байна.
Эрхэм өв эвэр нум
МУ-ын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин А.Цэвээн өөрөө харваж амжилт гаргахаас гадна үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд ихээн хувь нэмрээ оруулсан эрхэм хүн юм. Тэрээр 1980-аад оны үеэс эхлэн нагац ах Санжаагийн Зундуй, Цэрэндоржийн Пүрэв нараар заалган нум урласнаас хойш барагцаагаар мянган нум бүтээжээ. Харваачид “нум, сум, хүн гурав нийлж байж сая онодог” хэмээдэг. Харваач амжилт гаргах гурван гол үндсийн хоёрыг бүтээдэг А.Цэвээний урласан нумаар олон харваач амжилтанд хүрч, алдар нэрээ дуудуулсан билээ. Жишээлбэл МУ-ын Гоц Мэргэн Баттөмөр, Хошой мэргэн Баасанхүү, Мэргэн Сүлдболд, Норжмаа гээд дурьдаад байвал олон. Өдгөө буурал харваачийн нум урлах эрдмийг зээ хүү Энхчулуун нь өвлөн авч үндэсний сурын харвааны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж бол хүү Ц.Хүдэрчулуун нь “Хавт Хасар-111” нэртэй клуб нээн ирээдүйн харваачдыг бэлтгэж байна. Ийнхүү МУ-ын Хөдөлмөрийн Баатар А.Цэвээний тэртээ 40 гаруй жилийн өмнөөс үндэсний сурд тарьсан мод цэцэглэн ургаж, үр жимсээ харамгүй хайрласаар байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна