Түмэн эх Л.Бямбаноровын хар
Даваадорж
“Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд магнайдаа тоосгүй түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгасан Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн Алдарт уяач Л.Бямбаноровын хар морь монгол түмний бахархалт хүлгүүдийн нэг билээ. Домнож мордуулдаг долоон насандаа говийн тэргүүн магнай хүлгээр тодорсон энэ хурдан буян 2008 онд /нэг жилийн дараа/ төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлж, түмэн эхээр цоллогдон “Говьшанхын хурд” уралдааны чансааг таниулсан юм. Ингээд эрхэм та бүхэндээ төрийн Түмэн эх хүлгийн талаар танилцуулъя.
Угшил гарвал: Хар морь Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шагдарсүрэнгийн унаган адуу. Нутгийн адууны чанарыг сайжруулах зорилготой Д.Эрдэнэчулуун Манлай тэргүүтэй Луусын хэдэн уяач 2004 онд Сүхбаатар аймгийн Халзан, Баяндэлгэр, Наран зэрэг сумаар аялж, морь мал шинжжээ. Уяачид аяллаа Халзан сумаас эхэлж, Л.Бямбаноров Шагдарсүрэн Алдартын битүү хар хязааланд нүд унаган үнийг нь асуувал нэлээдгүй өндөр ханш дуулж. Тэр үедээ наймаа арилжаа ч хийгдсэнгүй. Цаашаа Баяндэлгэр, Наран сумаар явж 20-иад адуу сонирхож асуусан ч хар хязааланг гүйцэх нь таарсангүй. Тиймээс сэтгэл шулуудан машиндаа хоёр морины зай үлдээгээд Шагдарсүрэн Алдартынхаар дахин зочилжээ. Алдарт ч адуунд нүдтэй хүүгийн уйгагүй занг үнэлж, хар үрээгээ хямдруулж өгөхөөр болоод амарцгааж. Харин маргааш нь морь очих үед “хэлсэн үнээсээ буумгүй байна” хэмээн буцсан гэдэг. Ингээд Луусын хүү анх хэлсэн өртгийг нь өгөөд хар үрээгээ өөрийн болгож, Манлай уяач Д.Эрдэнэчулуунаар уяулахаар үлдээжээ. Хүлэг, эзэн хоёр учирсан түүх ийм болой.
Амжилтын товчоон:
2004 онд хязааландаа:
АХ-ын улсын 83 жилийн ойн баяр наадамд Л.Бямбаноров, Д.Эрдэнэчулуун нар хар хязаалангаа уралдуулахаар очсон ч хоёр ч сайхан хүлгээ эндүүлчихээд мордуулж төвдөөгүй нутаг буцсан гэдэг. Харин нутагтаа эргэж ирээд аймгийнхаа наадамд уралдуулж, айрагдуулан өмийг нь нээсэн байна. 2005 онд соёолондоо:
АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд 11
Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой, төвийн бүсийн наадамд ес
2006 онд хавчигтаа:
Өнжөөд
2007 онд долоон настай морь:
“Говьшанхын хурд-3” говийн бүсийн уралдаанд түрүү
2008 онд найман настай морь:
Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд болсон “Их мандал” хаврын бүсийн /аймгийн/ уралдаанд айргийн дөрөв
АХ-ын 87 жилийн ой төрийн их баяр наадамд түрүү
Ийнхүү улс, бүсийн наадамд хоёронтоо түрүүлж молор эрдэнээ эрхэмлэгч монгол түмнээ хөглөсөн Түмэн эх хар морины тухайд товч өгүүлэхэд ийм буюу.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна