Аймгийн Алдарт уяач О.Даваацэрэн: Алаг үрээ даагандаа Баян-Өлгийн даншигт түрүүлж байсан

А.Тэлмэн
2014 оны 9-р сарын 23 -нд

Ховд аймагт болсон баруун бүсийн уралдаанд алаг хязаалангаа айрагдуулсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Отгонбаатарын Даваацэрэнгээс баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.
-Алаг үрээ баруун бүсийн наадамд айрагдлаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Хоёр эрлийз үрээтэй уралдаад гурав дээр мэнд ирлээ /Түрүүлсэн Батбаярын хээр үрээ хасагдаж алаг үрээ аман хүзүүнд баригдсан юм/. Миний алаг үрээ даагандаа Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн наадамд түрүүлж байсан адуу. Тэр жил онцгой хурдан байсан даа. Найм уралдаж зургаад нь түрүүлээд, хоёрт нь хоёр, гурваар ирж байсан юм. Харин 2013 онд улсын наадамд уралдаж 35-аар ирсэн. Энэ жил аймгийнхаа наадамд түрүүлээд, баруун бүсийн наадамд айрагдлаа.
-Говь-Алтай аймгийн шигшмэл хүлэг шалгаруулах уралдаанд уралдсан уу?
-Би яг тэр үеэр хот руу явчихсан байсан  болохоор морь малаа чадаагүй ээ.
-Удам угшлын тухайд?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Баярхүү гэдэг залуугаас дааганд нь авч байсан юм. Энэ дашрамд хурдан буян хайрласан Баярхүүдээ баярласнаа илэрхийлмээр байна. Мөн Халиун сумынхаа  болон Говь-Алтай аймгийнхаа нийт уяачид, хөдөлмөрчид, ард иргэддээ сайн сайхныг хүсье.
-Алтайчууд аргагүй сайхан наадаж байна.
-Манай гал уяанаас гэхэд соёолон түрүүлж, даага, хязааланд айрагдаад байна. Би соёолон, хязаалан хоёртой ирээд соёолон 15-аар давхиуллаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна