Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүү: Тэнгэрлиг хүний морь л давхидаг юм шүү дээ
А.Тэлмэн 2014 оны 9-р сарын 11 -нд
Есдүгээр сарын 5-ны баасан гарагт Цагаан хөтөлд болсон уяачдын өдөрлөгийн үеэр Тод манлай уяач Д.Даваахүүтэй уулзаж, цөөн хором хөөрөлдлөө.
-Өнөөдрийн арга хэмжээнүүдийн талаар Тод манлай ямар бодолтой байгаа вэ?
-Би энэ холбоог үүсгэн байгуулагчийн нэг. Нэг үе ажил төрөлд нь оролцож, хийлцэж явсан одоо бол харах, шинжих л үүрэгтэй болж дээ. Залуу улс гэдэг чинь яасан ч сайхан юм бодож сэтгэдэг юм.
-Уяачийн тангараг өргөх үед юу бодогдож байх юм?
-Хүний ёс жудаг, хурдан морь гэдэг агуу сайхан юмыг зөв чигт нь залж сайхнаар нь авч явах тухай л бодогдож байлаа. Энэ тангараг зөв зүйтэй явдал болж.Зөвхөн уяачид гэлтгүй сургуулийн хүүхдийн сурах бичигт оруулаад багаас нь монгол ахуй соёлоо дээдлэн эрхэмлэдэг болгох хэрэгтэй юм байна.
-Могой жилд Монгол уяачдаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар болж, морин жилд төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн хэмээн шинэ амжилтын эзэн боллоо?
-Би 1978 онд анх төрийн наадамд азарга түрүүлгэсэн. Түүнээс хойш 26 жилийн дараа хүүгийн хонгор азарга улсын наадамд түрүүллээ. Монгол төрийн их баяр наадамд ХХ зууны эхэнд өвгөн ноён Пүрэвжав гэдэг хүн гурван үеэрээ азарга түрүүлгэсэн байдаг юм.
-Танайхыг л анхдагч гэж бодож байлаа?
-Өвгөн ноён Пүрэвжав, Пүрэвжавын хүү Доржсүрэн, Доржсүрэнгийн хүү Пунцагнамжил гэж гурван үеэрээ төрийн наадамд азарга түрүүлгэсэн улс даа. Түүний дараачийнх энэ зууны эхэнд манайхан төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн айл болж байна. Ер нь гурав, дөрвөн үеэрээ төрийн наадамд морь айрагдуулсан хүмүүс бол цөөнгүй бий. Харин түрүүлгэсэн нь цөөн байх.
-“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо “би амьдралдаа гурван удаа унаж сэхсэн хүн. Сүүлд сэрэхдээ арай удаан ч Хөдөлмөрийн баатар цолтой ирлээ. Энэ жил ер нь баллаж мэднэ шүү” хэмээж байсан. Нээрэн ч амны бэлгэ даган төрийн наадамд азарга түрүүлгэлээ шүү дээ. Тэр үед азаргаа түрүүлнэ хэмээн тооцож байсан хэрэг үү?
-Сайхан л юм даа. Аливаа юм хэмжээ, хугацаатай байдаг шүү дээ. Жишээ нь, би анх 1996 онд 1921 номертой Сүхбаатарын одон авч байлаа. Тэгээд хувьсгал ялсан оны дугаартай одонгийн гэрчилгээ авлаа гээд их бэлгэшээж байсан. Дараа нь би Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг өөрийнхөө төрсөн өдрөөр гардаж авсан. Би чинь 1950 оны бар жилтэй хүн. 1951 оны эхэнд битүүний урд өдөр буюу хуучнаар тоос гөвдөг 29-нд төрсөн юм билээ. Яг тэр өдрөө Хөдөлмөрийн баатар болсон. Тухайн үед нэвтрүүлэгт орж байхдаа азаргаа түрүүлнэ гэж бат итгээгүй ч горьдож байсан. Түүнийгээ л хэлсэн юм. Олон жил адуу дагасан хүн байна. Нэг барагцаа байна аа. Түрүүлдэггүй юмаа гэхэд айрагдана. Харин яг хэцүү нэртийг атгаж чадах болов уу гэж бодож байсан. Түүнийгээ л цухуйлгасан юм.
-Азарга уралдааныг харж чадахгүй байсан хэмээн бэр тань ярьж байсан. Амаргүй байв уу?
-Ай, тэр тэгэлгүй яахав. Азарга эргээд 7-8 км яваад үзүүрт хөтлөөд явчихаар нь “яасан ч эрт дээр гаргадаг юм бэ дээ” гэж бодож байлаа. /хоолой нь цахиртав/
-Гэр бүлийн тань нэрийг өргөсөн хүүдээ урмын үг хэлсэн үү?
-Миний хүү тэнгэрлиг хүү юм даа л гэсэн, өөр юу гэхэв. Тэнгэрлиг хүний морь л давхидаг юм шүү дээ. /нулимс унагав/
-Олон удаа тантай уулзаж байсан. Гэхдээ нулимс унагаж байхыг тань хараагүй юм байна?
-Нас яваад уян болж байгаа юм байлгүй дээ.
-Эрүүл энх байж урт удаан наслан төр түмнээ баясгаж яваарай.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна