Аймгийн Алдарт уяач Ц.Өлзий-Очир: Амьтан хор малтаж суухад адуу айрагдаж, түрүүлэх бахтай л юм билээ
Завхан хийморилог уяачдын ярилцлага үргэлжилж байна. Энэ удаад Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Өлзий-Очир гуайн яриаг хүргэе. Тэрээр жороо мориороо нутагтаа алдартай нэгэн.
-Алдарт хурдан хүлгийн уяа тааруулах буюу уяачийн гараагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Унаачаас эхэлсэн. 1943 онд Жамбалжав гэж хүний цэнхэр морийг унаад аймгийн наадамд аман хүзүүдүүлж, суманд түрүүлгэж байлаа. Тэгээд намайг морь сонирхоод байхаар аав маань бор морийг Жамбалжав гуайгаар уяулж, нөгөөхийг нь би унаад аймагт түрүүлгэсэн. 1947 онд бор морь аймагт тавлаад, сумандаа түрүүлсэн.
-Таны нэртэй адуу тэгвэл эртнээс түрүүлж, айрагдсан юм байна?
-Арван хэдтэй байхдаа унаган хул даагаа сургаж уяад сумандаа түрүүлгэж байлаа. Тэр миний өөрөө уяад авсан анхны айраг. Хул үрээ маань тэр цагаас хойш соёолон болтлоо түрүүлээд долоон настай морь гуравлаж байсан. Дараа нь 20 гарсан хойноо хүрэн халзан даага уяж түрүүлгээд, шүдлэн, хязаалан айрагдуулж, соёолон ахиад түрүүлгэсэн. Бас нэг хул даага уяж, шүдлэн түрүүлгээд, хязаалан, соёолон айрагдуулж байсан. 1965 онд Нөмрөгт түрүүлсэн хул даагыг авч шүдлэн, хязаалан, соёолон түрүүлгэсэн ч сүүлдээ догшроод дийлдэхээ байсан.
-Гаднаас хэр олон адуу авч байсан бэ?
-Идэр сумын Додоо зааны хээр үрээг Ойдов авч соёолон болтол нь сумандаа түрүүлгээд байхад нь би авч хоёр айрагдуулан жижиг наадмуудад хэд хэд түрүүлгэсэн. Доржийн борын эх гүүнээс гарсан саарал унагыг авч суманд 10 жил түрүүлгэлээ. Мөн 1962 онд Тэлмэн сумын Чинбатын хавчиг хээр аймагт түрүүлэхэд нь би морь 3000 төгрөгөөр авч олон удаа айрагдуулсан. 1975 онд нэгдлийн адуунаас нэг адуу авах болж, харж байгаад сүүлгүй бор үрээ авлаа.Тэгсэн адуучид нь “та ядаж сүүлтэй юм ав л даа” гэхээр нь “түрүүлэхэд сүүлний хэрэг байхгүй” гэчихсэн юм. Өвөл нь Лхагваа ирээд “нэг сайн үрээ авмаар байна” гэхээр нь “миний бор үрээг ав” гэсэн голоод “түрүүлсэн хоёр хул үрээнийхээ нэгийг өгвөл авна” гэж байна. Тэгэхээр нь “энэ хоёр тэр борыг гүйцэхгүй” гэсэн юм. Тэгсэн нэг өдөр Лхагваа, Нөмрөгийн Чагаа заан хоёр манайд ирж хоноод “хурдан бор мориных нь дүү сайхан бор үрээ Гүржав гэж хүнд байдаг гэнэ. Тэрийг авна” гэж ярьж байна. Удсан ч үгүй “бор үрээгээ авчирсан ирж үз” гэж хэлүүлж. Очоод харсан чих, толгой, сэрвээ өөлөх юмгүй. Харин бөгс борви гэж авах юмгүй юм. Тэгэхээр нь Лхагваад “би таньж байгаа бол бор үрээ чинь хамгийн ард ирнэ. Би таниагүй бол хамгийн түрүүнд ирнэ” гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн их ая муутай “тийм юм гэж юу байдаг юм” гэж байна. Үгүй арга ч байж уу дээ. Тэр холоос зорьж авсан адууг өөлөөд байхаар яаж дуртай байхав. Тэгээд “чи үрээгээ уя, би үрээгээ уяя. Тэгээд наадмаар яаж давхихыг нь харъя” гэж хэлчихээд яваад өгсөн. Наадмаар миний бор үрээ алд түрүүлж, Лхагваагийн бор хамгийн сүүлд ирсэн. Тэгээд “хар хэлтэй нохой чамаас боллоо” гэж байж билээ. Хойтон жил нь “бор морийг чи дур мэдэж авсан байна” гээд нэгдэл буцааж аваад зоотенхикч нь уяж суманд хэд айрагдуулсан.
-Сайхан дурсамж хуваалцах ямагт таатай байдаг. Сэтгэлд өег тийм сайхан дурсамжуудаасаа хуваалцаач?
-Идэр сумын наадамд би Бага хээр, Хотгор улаан, Өндөр хээр, саарал гэсэн дөрвөн морьтой очлоо. Морь мордчихоод хүлээж байтал Идэрийнхэн “дан бараан адуу гараад ирлээ. Бүгээн юм алга. Өлзий-Очир сонсож байгаа бол зүрх нь хонхны гол шиг цохилж байгаа даа” гэж ирээд тоглоом хийж байна. Тэгэхээр нь би бас мөчөөгөө өгсөнгүй. “Идэрийнхэн хярманд ганц идээ хийсэн юм шиг нэг морь мордуулчихаад тэрийгээ харах юм. Би чинь дөрвөн адуу харж байгаа хүн шүү дээ” гээд томорчихлоо. Удалгүй морьд ирж, миний саарал их хол түрүүлж, Идэрийн Пүрэвийн хээр аман хүзүүдэн, араас нь миний Хотгор улаан, хээр морь хоёр маань залгаатай ирсэн. Тэгсэн харин Пүрэв “далны яс шиг цагаан юмнууд морь алах шахлаа” гэж билээ. Амьтан хор малтаж суухад адуу айрагдаж, түрүүлэх бахтай л юм билээ.
-Ингэхэд та морь уясан цагаасаа хойш ямар амжилт гаргасан бэ?
-Ах нь нас ная хол гарсан хүн. Юмаа мартаж холиод байдаг болж. Дээр нь би сургуульд огт суугаагүй, бие дааж бичиг үсэг сурсан хүн. Гэхдээ өөрийнхөө морьдын түрүүлж, айрагдсан болгоныг тэмдэглэж байсан ухаантай. Бичгийн хэв нь муухай болохоос зөрсөн юм байхгүй. Тэгээд түүнийгээ аваад ирсэн. /үзүүлэв/
1949 -1952 хооронд хул үрээ дааганаас эхлээд соёолон болтлоо түрүүлсэн
1953 онд Монхор хээр гурав
1954 онд хул морь гурав
1957 онд хүрэн халзан даага дөрөв, соёолон аман хүзүү, их морь тав
1964 онд халзан морь тав, хээр даага гурав
1966 онд хүрэн халзан тав, Шугарын хээр аман хүзүү, давхар уяагаар Нөмрөгийн “Их эхлэлт” нэгдлийн 30 жилийн ойгоор хээр үрээ аман хүзүү, хүрэн халзан долоо
1968 онд бор соёолон түрүү, хул хязаалан түрүү, хул даага түрүү
1969 онд хар морь найм, хавчиг бор морь долоо, хул соёолон түрүү, хул шүдлэн түрүү
1970 хавчиг хул тав, хязаалан хул түрүү, хээр шүдлэн гурав
1971 соёолон түрүү, хээр хязаалан дөрөв
1973 хул хязаалан аман хүзүү
1974 онд буурал хээр аман хүзүү
1975 онд буурал хээр гурав
1976 онд хээр морь гурав, хул даага дөрөв
1977 онд саарал морь аман хүзүү, хээр морь тав, буурал морь гурав
1978 онд буурал хээр аман хүзүү, хээр даага аман хүзүү
1979 онд саарал морь түрүү, буурал хээр аман хүзүү, бага хээр тав, хээр хязаалан түрүү, хүрэн даага түрүү
1980 онд саарал морь аман хүзүү, бага хээр морь тав, хээр үрээ тав ,хотгор улаан гурав
1981 онд саарал морь түрүү, бага хээр морь тав, Хотгор улаан түрүү, хул даага түрүү
1982 онд саарал морь гурав, бага хээр тав, Хотгор улаан гурав, хонгор халзан дөрөв, Дээр толгойт түрүү, Нарийн улаан гурав
1983 онд аймгийн 60 жилийн ойд саарал морь дөрөв, Хотгор улаан аман хүзүү. Идэр сумын баярт саарал морь түрүү, Хотгор улаан /соёолон/ түрүү, хонгор халзан гурав, хязаалан хүл үрээ түрүү
1984 онд саарал морь түрүү,том хээр аман хүзүү, бага хээр тав,соёолонд Нарийн улаан түрүү, хул үрээ аман хүзүү, шүдлэн улаан үрээ түрүү, хул даага түрүү, жороо моринд арилжаа хээр морь түрүү
1985 онд саарал морь тав, хээр морь зургаа, хязаалан бор аман хүзүү
1986 онд саарал морь түрүү, Хотгор улаан аман хүзүү, Нарийн улаан дөрөв, соёолон улаан үрээ аман хүзүү, шүдлэн улаан үрээ гурав, хүрэн даага гурав. Нөмрөг сумын баярт улаан соёолон аман хүзүү, улаан шүдлэн гурав / Саарал морь тэр жил тав түрүүлсэн/
1987 онд Хотгор улаан түрүү, саарал морь аман хүзүү, Нарийн улаан гурав, Улаан хязаалан гурав, халиун даага аман хүзүү
1988 онд Нарийн улаан аман хүзүү, Хотгор улаан дөрөв, саарал морь тав, улаан үрээ гурав, хээр даага түрүү
1989 онд Хотгор улаан түрүү, саарал морь дөрөв, улаан морь тав, халиун хязаалан аман хүзүү, шүдлэн бор үрээ түрүү, бор даага гурав
1990 онд Хотгор улаан түрүү, улаан морь гурав, хээр морь дөрөв, халиун соёолон аман хүзүү, хязаалан бор түрүү
1991 онд Хотгор улаан түрүү, саарал морь аман хүзүү, бор соёолон аман хүзүү, бор хязаалан аман хүзүү
1992 онд Хотгор улаан тав, хээр даага түрүү
1993 онд хээр шүдлэн аман хүзүү, жороо морь түрүү /ихэнх морь аймагт уралдсан 15-68 дотор ирсэн/
1994 оноос хойш нас өндөр болсон, гэхдээ айраг, түрүү авсан ч бичиж чадаагүй. 10 дотор орсон болон сүүлийн үеийн овооны наадам орвол их юм болно.
-Амжилтын цувааг тань харж байхад жороо мориор нааддаг бололтой юм?
-Би жороо морины арван хэдэн түрүүтэй хүн. Хонгор халзан морь өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн ойн жороо морины уралдаанд түрүүлсэн. Сүүлийн гурван жил сумандаа миний жороо морьд түрүүлж байна. Халзан морь намайг авахад хүн унаж чадахаа байчихсан байсан. Амаа дугтраад залуучууд хүртэл дийлдэггүй. Ганзаганаас нь уях гэхээр тас татчихдаг. Тэгээд би авч жил унаад зүгээр болгосон доо. Ах нь найрны жороо 20, наадмын жороо 20 гаруй морь унасан. Ер нь наадам бүрт жороо морьтой очоод айрагдуулчихаад ирдэг юм.
"Тод магнай" сэтгүүл №54
7 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.50
Hovorhon anjiltiin ezen shvv odoogoor Telmen sumnd ovgonii amjiltiig davtsan hv garaagvil bnn tsaashid ooriin omjiltiig evdsen bulgan svvlrei baih boltugai
Reply202.55.188.117
Ovood denduu ih hairtai
Reply66.181.160.105
Сайхан буурал байсан даа
Reply202.126.89.155
Ум сайн амгалан болтугай
Reply203.91.115.40
Ум сайн амгалан болтугай
Reply202.126.89.221
Minii ovoo mundag shv hairtai shvv ovoodoo
Reply223.228.43.159
Сайхан буураа минь.
Reply