Спортын мастер Л.Батбилэг: Эрийн гурван наадмаа адил тэгш үзэн бай шагналын зөрүүг арилгаасай
А.Тэлмэн
Илдэн Вангийн хошуу үүсэн байгуулагдсаны 325, Их бурхант цогцолборыг аравнайлсаны 150, Халхгол сум үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадмын үеэр сурын харвааг зохион байгуулагч спортын мастер Л.Батбилэгтэй ярилцснаа хүргэж байна.
-Халхгол сум байгуулагдсаны 90 жилийн ойн баяр наадам амжилттай болж өндөрлөлөө. Үндэсний сурын харвааны төрөлд улс, аймгийн цолтой хичнээн харваачид ирж оролцов?
-Монголын ууган сумдын нэг Халхгол сумын 90 жилийн ойн баяр наадмын үндэсний харваанд МУ-ын Мэргэн дөрөв, аймгийн Мэргэн 10 гаруй, спортын мастер 20 гаруй, нийт 40 гаруй харваачид оролцлоо. Чанар сайтай, оноо өндөртэй харваа болсон. Улсын баяр наадмын оноогоор сумын баяр наадамд л түрүүлж байгаа учраас би ийнхүү онцолж байгаа юм.
- 40 сум тавьсан байх. Дээд тал нь хэд онов?
-Энэ жил Гарамгай мэргэний болзол хангасан Хэнтий аймгийн уугуул Х.Оюунчимэг 40 сумнаас 37 онож түрүүллээ. Эрэгтэйчүүдийн төрөлд спортын мастер, аймгийн Мэргэн, буриад сурын Хошой мэргэн Ойдовын Сүхбаатар 36 онож түрүүллээ. Хоёрдугаар байрт 35 оноогоор Хэнтий аймгийн уугуул, Дорнод аймгийн “Дорнын Гэрэгэ” компанийн харваач Лхагвадорж 34 оноогоор орж байна. Тэгэхээр их өндөр оноотой наадам болж байгаа биз.
-Дорнод аймаг сурын өлгий нутаг. Халхгол сум маань харваачдаараа аймагтаа хэдэд бичигддэг вэ?
-Халхгол сум эрт дээр үеэсээ харваачид сайтай байсан. Тэдний нэг нь Сүхбаатар мэргэн байна. Мөн Уушаан мэргэн энэ нутгийн хүн. Ер нь манай Дорнод аймагт мэргэн сум бараг байхгүй. Тэгэхээр өөрийн чинь хэлсэнчлэн маргахын аргагүй сурын өлгий нутаг.
-Сумдадаа сурын холбоотой юу?
-Би Дорнод аймгийн Баян-Уул сумын хүн. Аймгийнхаа сурын холбооны тэргүүлэгчээр ажилладаг учраас Халхгол сумын 90 жилийн ойн баярын үндэсний сурыг зохион байгуулж байгаа юм. Манай аймаг энэ жилээс сум болгондоо сурын холбоо байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.Түүнээ зориулж сум болгоны Засаг дарга, ИТХ-ын дарга,Тамгын газрын дарга нарт нь сургалтын нум бэлэглэсэн байгаа. Нум сумтай болно гэдэг маань харваачидтай болохын эхлэл шүү дээ. Халхгол сумын хувьд бараг 20 гаруй залуу харваач байдаг. Тэд маань энэ удаагийн наадамд бас сайхан харвалаа.
-Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч сумдын ойн баяр наадмын сурын харвааны бай шагнал бөх, морьтойгоо ойролцоо байж чадаж байна уу?
-Баян-Уул сумын 90 жилийн ойн баяр наадмын сурын харваанд түрүүлсэн харваачид сая төгрөгийн шагнал өгсөн. То Вангийн 200 жилийн ойн баяр наадмаар түрүү харваачийг 500.000 төгрөгөөр мялааж байсан.Энэ удаа төсөв мөнгөний хувьд хүндрэлтэй байсан байх. Түрүүлсэн харваачид 300 мянга төгрөг өгч байна лээ. Манай харваачид дэндүү даруухан улс. Бэлгийн морины шүд үздэггүй гээд өгснийг нь аваад төрийн сүлдэндээ залбирч байдаг. Ер нь цаашдаа эрийн гурван наадмаа адил тэгш үзэн бай шагналын зөрүүг арилгавал сайн л байна. Явж явж сурын харваа хамгийн их ачаалалтай спорт шүү дээ. Гурван өдрийн турш халуунд халж, бороонд норон цэц мэргэнээ сорьдог шүү дээ.
-Санал нэг байна. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна