Түрүү азарганы даллагатай “Ажнай” гал
Тэлмэн
Тэнгэрийн нарыг аргамжиж, газрын хөрсийг сэрээсэн тэгш заяат Монголын их цэнгэл өндөрлөлөө. Эрийн хийморь сэргээж, хүүхдийн цогийг бадраасан хурдан морьдын уралдаан Хүйн мандлын дэвжээнээ дөрвөн өдөр үргэлжилж, морьтон Монгол түмэн дэлгэр сайхан наадсан. Энэ жилийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн 228 хурдан хүлэг бүртгүүлснээс 222 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн юм.
Адуун сүргийн манлай азарганы уралдаанд сүүлийн гурван жил төрийнхөө их баяр цэнгэлд магнайдаа тоосгүй хурдалсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламын Сугарын улс, бүс, Их хурд уралдаануудад нэг түрүүлж, дөрөв айрагдсан хул, Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, “Их салхин” галын гишүүн, нийслэлийн Алдарт уяач Арилдийгийн Отгонбаярын улс, бүс, “Их хурд” уралдаануудад нэг түрүүлж, хоёр айрагдсан Хилэн хар, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамбын Баяраагийн “Их хурд-6” шигшмэл морьдын уралдаанд дөрвөлж, Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн наадамд түрүүлсэн хонгор, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын хязааландаа төрийнхөө наадамд аман хүзүүдэж, төвийн бүсийн наадамд түрүүлсэн Наран хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батцэцэгийн Батбаярын “Их хурд” болон бүсийн уралдаануудад гурвантаа айрагдсан Чавх хул, Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы төрийн наадмын түрүү, “Их хурд” уралдааны айргийн эзэн Сүмбэн зээрд, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэвдоржийн Энхбатын бүсийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан цавьдар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын бүсийн наадамд нэг түрүүлж, гурав айрагдсан халиун болон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул,Тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны сартай зээрд, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Засаг дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханы бор, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазарын Тогоруу саарал, Ховд аймгийн Алтай сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн хүрэн, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы Даншиг хул алаг, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн МСУХ-ны тэргүүн Жадамбын Бат-Эрдэнийн алаг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, аймгийн Алдарт уяач Навааны Энхболдын хүрэн зэрэг наадамчин түмнийхээ мэлмийг баясгаж, сэтгэлийг сэргээдэг хурдан буянгууд уясан эзний авьяас, унасан хүүхдийн авхаалжийг шалган уралдсан.
Хурдан азарганы уралдаанд сүүлийн гурван жил тасралтгүй түрүүлэн, монгол түмнийхээ бахархал болсон Д.Бат-Эрдэнийн Улс халзан энэ удаа хараахан айрагдаж чадаагүй ч, “Ажнай” гал уяаныхан түрүү азарганы буухиагаа үргэлжлүүлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, ХХ зууны манлай уяач Даваахүүгийн Баянбатын Наран хонгор азарга магнайдаа тоосгүй түрүүлж, Данзанням түүний үр сад гурван үеэрээ Монгол төрийнхөө их баяр цэнгэлд адуун сүргийн цог хийморь болсон азарга түрүүлгэсэн бахдалт гэр бүлээр тодорч, Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэд болцгоосон юм. Ийнхүү АХ-ын 93 жилийн ой төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаан нэгэн шинэ амжилтаар баяжсан түүхэн үйл явдал болж мөнхөрлөө. Дашрамд сонирхуулахад, “Ажнай” гал уяаны Наран хонгор азарга нь түрүүлж, Оодон халтар азарга нь айргийн таваар хурдлан одтой сайхан наадсан билээ.
Азарганы уралдааны аман хүзүүнд уралдсан цагаасаа хойш айраг түрүү алдаагүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун хурдалж, энэ цагийн эрхгүй хурдан буянгуудын нэг гэдгээ дахин баталлаа. Өнгөрсөн жил төрийнхөө наадамд ерөөлийн есөд хурдалж, давхар уяагаар Хэнтий аймгийн 90 жилийн ой зүүн бүсийн уралдаанд түрүүлж байсан халиун азарга өнөө жил мөн л Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлээд улсын наадамд иржээ. Халиун азарганы уяаг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Э.Мөнх-Эрдэнэ тааруулдаг юм.
Сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж буй Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Дуламын Сугарын хул азарга өнөө жил хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалсан бол өнгөрсөн жил наймд давхисан Ховд аймгийн Буянт сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан азарга өнөө жил амжилтаа ахиулж айргийн гурваар хурдалсан. Түүнчлэн азарганы уралдааны өөр нэгэн онцлууштай зүйл нь өнгөрсөн жил аман хүзүүдсэн Х.Улам-Өрнөхийн хар, айргийн гуравт хурдалсан дөрвөн үеийн эрдэмт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн, айргийн дөрөвт хурдалсан Г.Тэмүүлэнгийн зээрд зэрэг азарганууд өнжсөн явдал байлаа.
Ийнхүү морьтон Монголынхоо омогшлыг дэврээн хурдалдаг адуун сүргийн манлай азарганууд амжилтын буухиагаа бүсийн уралдаануудаар үргэлжлүүлэх биз ээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна