“Морьтон Монгол” төслийн гишүүн Ц.Даваахүү: Наадамд барилдахаар бэлтгэл базааж, уралдахаар морьдоо хөнгөрүүлж байгаа
А.Тэлмэн
Эх орноо мориор тойрч байгаа залуусын аяллын тухай мэдээллийг “Тод магнай” сайт гарсан цагаас нь эхлэн цаг алдалгүй хүргэж байгаа билээ. 2513 км зам туулаад байгаа залуусын төлөөлөл болгон, багийн гишүүн Цогтгэрэлийн Даваахүүтэй утсаар холбогдож цөөн хором хөөрөлдлөө.
-Морьтонгуудын амгаланг айлтгая. Хэдэн км зам туулан, ямар газар очоод байна?
-Сайн явж, сайхан аялж байна.Бид 2513 км зам туулан Увс аймгийн Зүүнговь сумын нутагт орж ирээд байна. -Баян-Өлгий аймаг руу ороход цасаар шуурч байгаа дуулдсан. Хэр хүйтэн байв?
-Анх аймгийн төв рүү орж ирэхэд цасаар шуурч байсан. Түүнээс хойш харьцангуй гайгүй ээ. Бид Баян-Өлгий аймгийн Булган сум руу урд талаасаа ороод Өлгий хотоороо дайрч цаашаа Улаанхус, Цэнгэл, Сагсай зэрэг сумдаар дайрч Алтай Таван Богд хайрхандаа бараалхсан. Хайрхан руу морь явах боломжгүй байсан учраас 17-18 км явган алхаж очсон. Гэхдээ бид оргилд нь гарч чадаагүй ээ. Ойроос барааг нь харчихаад зураг хөргөө авахуулаад буцсан. Тэгж явахдаа МУ-ын Гавьяат тамирчин уулчин Г.Өсөхбаяртай таарч ихэд олзуурхсан.Гавьяат маань хориод хүний бүрэлдэхүүнтэй Алтай таван богдод авиралт хийчихээд буцаж явсан юм. Тэгээд биднийг хараад дэмжиж байгаагаа илэрхийлсэн. “Аялалд гарсан цагаас чинь хойш мэдээллүүдийг чинь үзэж байгаа. Сайхан үйл хэрэг бүтээж байгаа дүү нартаа амжилт хүсье” гэсэн. Мөн бас нэгэн бэлгэшээлтэй зүйл бол Алтай Таван богд хайрхан маань төрийн тахилгатай болох гэж байгаа гээд цэргүүд овоо босгож байхтай таарч дор чулуу нэмэрлэсэн. Хожим бас л түүх шүү дээ тиймээ.
-Казак түмэн та бүхнийг хэрхэн хүлээж авав. Морь малаа юүлсэн үү?
-Баян-Өлгий аймгийнхан биднийг маш сайхан хүлээж авсан. Аймгийн Ардчилсан намынхан, аймгийн харьяа Аялал жуулчлалын хэлтэс, оюутан залуучууд, аймгийн ЗДТГ, ИТХ гээд бүгд сайхан хүлээж авсан. Ховдод тахалснаас хойш морьд ерөнхийдөө гайгүй байгаа болохоор сольж юүлээгүй ээ. Харин Баян-Өлгий аймгийн Алдарт уяач, аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Пернебек ах маань бидэнд нэг морь бэлэглэсэн. Мөн хилийн цэргийн 60 дугаар ангийнхан нэг морь бэлэглэж, бид 14 морьтой болсон. Баян-Өлгий аймагт зөвхөн Казаг бус Урианхай, Тува үндэстнүүд мөн амьдардаг юм билээ. Уламжлал ёс заншлаа дээдэлдэг хүмүүс байна лээ. Одоо хэр нь тэмээгээрээ нүүдэллэдэг. Жилийн дөрвөн улиралд 100-200 км газар нүүдэллэн амьдардаг гэж байсан.
-Увс аймагт зуншлага хэр байна. Сонин болгож дуулгах юу байна?
-Увсад зуншлага сайхан байна.Бороо хур элбэгтэй. Увс аймгийн нутгаар долоо хоног явахад 3-4 өдөр нь хуртай байлаа. Айхтар ширүүн орохгүй ч бага зэрэг зөөлөн бороо ороод чийглэчихэж байгаа учраас явсан газар болгонд зуншлага сайхан байна даа. Монголын хамгийн том нуур Увс нуурынхаа эрэг дээр нэг өдөр сайхан амарлаа. Баяд ястангуудынхаа амьдрал ахуйтай танилцан хэд хэдэн айлаар орсон бүгд л уламжлал ёс заншлаа дээдэлж яваа залуучуудаа дэмжилгүй яахав гээд шинэ хонины шөл амсуулж байна лээ.
-Баяр наадмын бэлтгэлд гарлаа гэсэн байсан. Барилдахаар зэхэж байна уу?
-Тэгэлгүй яахав. Эр улс байна барилдаж өөрсдийн, уралдаж морьдынхоо хийморийг сэргээнэ дээ.
-Унаж яваа морьдоосоо уралдуулах юм уу?
-Тэгнээ. Ганц нэг морь уяж хөнгөрүүлж байгаа. Баян-Өлгий аймгаар явж байхдаа цэргийн барилдаантай таарч, Ганзориг минь үзүүрлээд, бид хоёр шөвгийн дөрөвт үлдсэн. Мөн Увс аймгийн Улаангом хотод байхад тамирчдын баяр таарч, бөх барилдахад миний бие хоёрын даваанд Мягмаржав Арсланд өвдөг шороодлоо. Зам зуураа бэлтгэл базааж байгаад таарсан сумынхаа наадамд зодоглоно доо.
-Төлөвлөсөн ёсоор хаана таарахаар юм шиг байна?
-Завхан аймгийн Баянтэс юмуу, Хөвсгөл аймгийн Цэцэрлиг суманд наадамлаж магадгүй.
-Зодог шуудаг тэргүүтнээ хаанаас авсан юм бэ?
-Биднийг наашаа явахад Монгол бөхийн холбооноос зодог шуудаг, малгай, бөхийн нэвтэрхий тольны хамт бэлгэнд өгсөн юм. Түүнийгээ өмсөнө дөө. Мөн Ариунаа Сүри эгч маань бидэнд аяллын лого бүхий шинэ хүрэм хийж өгсөн. Түүгээр нь наадмаар гангарна даа.
-Хотоос эргэлт очоод сайхан байв уу?
-Биднийг Ээг нуурын эрэг дээр байхад “Морьтон Монгол” ТББ-ын тэргүүн Ганбат ах минь ирсэн. Бидний мөрөөдлийг ажил хэрэг болгож, зорилгыг маань хэрэгжүүлж байгаа гол хүн байгаа юм. Дээр дурьдсан тамирчдын баярын үеэр олимпийн хошой хүрэл медальт, Герман улсын иргэн Мөнхбаяр эгч наадам хийж байхдаа таарсан юм. Мөнхбаяр эгч Ганболд ахын маань найз нь юм билээ.
-Энэ сард Даваахүү ямар албанд томилогдоод байгаа вэ?
-Саяхан гал тогоо хүлээж авсан.
-Говь, хангай дамнасан олон газраар явлаа. Аль нутгийн бүсгүйчүүд илүү царайлаг юм бэ дээ?
-Баруун талдаа уул ус ихтэй болохоор эрчүүд нь илүү биерхүү юм. Бүсгүйчүүд нь ялгаагүй нүд, хөмсөг сайтай тормолзсон амьтад л байна.
-Аян замын сонин дуулгасанд баярлалаа. Дараа дахин холбогдъё.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна