Аймгийн Алдарт уяач Г.Гонгоржав: Аймгийн 70 жилд манайхны угшилтай гурван адуу түрүүлж айрагдсан


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Гонгоржавын ярилцлагыг хүргэж байна.
-Улсын наадамд аман хүзүүдсэн Нямцэрэнгийн хар шүдлэн танай адууны угшилтай гэсэн. Тэр талаараа дэлгэрүүлж яриач?
-Нямцэрэн манай хүргэн байгаа юм. Би хүргэндээ өөрийн хурдан хүрэн азарганы төлийн төл хүрэн үрээ өгч, түүнээс хар шүдлэн гарсан. Хар үрээ шүдлэндээ Дорноговийн бүсийн уралдаанд тавлаж, өнгөрсөн жил улсын наадамд хүзүүдээд, аймгийнхаа 70 жилийн ойд түрүүлсэн. Хар үрээний эх нь Далиу ногооны цустай хээр гүү байдаг.
-Таны хүрэн азарга хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын Түмэнжаргал гэдэг найзаасаа хүрэн соёолон үрээ авсан нь миний хүрэн азарга байгаа юм. Сумынхаа наадамд дөрвөн удаа айрагдсан өвгөн хүрэн азарга маань өдгөө 22 настай адуундаа явж байна. Хүрэн азарга өөрөө хурднаас гадна үр төлүүд нь цөм хурдалсан. Нямцэрэнд өгсөн хүрэн азарганаас 2009 оны Дорнодын зүүн бүсэд түрүүлдэг хүрэн хязаалан гарсан. Нямцэрэн гишүүнд өгсөн юм билээ. Өнгөрсөн жил аймгийн 70 жилийн ойд манай угшилтай адуунаас хоёр нь түрүүлж, нэг нь аман хүзүүдсэн.
-Тэр хүлгэдийнхээ талаар дэлгэрүүлээч?
-Түрүүлсэн алаг соёолон манай хүрэн азарганы төлийнх нь төл байгаа юм. Манай нутгийн Чулуунбаатар хүрэн азарганд маань гүү тавьж, түүнээс нь гарсан төл нь Бат-Эрдэнэ алаг соёолон.Нямцэрэнгийн харын тухайд дээр ярьчихсан. Мөн аман хүзүүдсэн П.Баянхүүгийн хүрэн халзан соёолонгийн эцэг тал нь манай адууны угшилтай. Миний хүрэн азарганы төрсөн дүүгийн төлийн төл байгаа юм.
-Хүрэн азарганы төлүүд нээрэн л хурдан юм. Өөрөө гадагшаа гарч давхисан адуу бий юу?
-Сумандаа зарагдсан адуунууд бас давхисаан. Манай ах Шагдарт нэг хүрэн соёолон байсан нь сумынхаа наадамд аман хүзүүдсэн. Мөн сумынхаа наадамд аман хүзүүдсэн Дашзэвэгийн зээрд морь, айрагдсан зээрд азарга манай адууны угшилтай.
-Таны хувьд өөрөө хүрэн азарганы үр төлөөр хэрхэн наадсан бэ?
-Хүрэн морь сумынхаа наадамд дөрвөөр давхиулсан. Бас нэг зээрд азарга сумынхаа наадамд аман хүзүүдүүлж, хонгор морь сумынхаа наадамд айрагдуулан Түвшинширээ сумын 80 жилд таваар оруулсан.
-70 жилийн ойнхоо босгон дээр Алдарт уяач цолоо авсан юм билээ. Хэзээнээс уяа эвлүүлэх болсон юм бэ?
-Тэгсээн 2012 онд аймгийнхаа 70 жилээр холбооны тэргүүн байсан Ч.Гансүхээс Алдарт уяач цолоо гардаж авсан. 2003 оноос эхлэн бие даан морь уяж сумынхаа баяр наадмаас 10 айраг түрүү авсан байдаг юм.
-Унаган адуугаараа урамтай сайхан наадаарай. Амжилт хүсье.
А.Мөнх /"Тод магнай" сэтгүүл. Дугаар 07/42/. 2013 он/



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
18 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна